АХ-ын 93 жилийн ойн баяр наадмуудын хуваарь
А.Тэлмэн
Дэнж хотойтол нааддаг дэлгэр Монголын их цэнгэл айсуй. Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа аймгууд хэзээ хэрхэн тэмдэглэхийг эрхэм уншигч, морь сонирхогч танаа дуулгаж байна.
Архангай аймаг
АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам 7-р сарын 9, 10-нд болох бөгөөд харин Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.
Баян- Өлгий
Баян-Өлгий аймгийн хувьд сумдын тэмдэглэлт ой байхгүй бөгөөд АХ-ын 93 жилийн ойн баяр наадмаа 7-р сарын 5, 6-ны өдрүүдэд хийх аж. Түүнчлэн 7-р сарын 3-нд Алтай таван Богд хайрханы төрийн тахилга болох юм байна.
Баянхонгор
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, “Говийн бүсийн” уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдахын зэрэгцээ Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум 90 жилийн ойгоо 7-р сарын 16-20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Булган
Аймгийн баяр наадам 7-р сарын 9, 10-ны өдрүүдэд, харин Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой 7-р сарын 25, 26 -ны өдрүүдэд болно. Түүнчлэн Булган аймгийн хувьд энэ зун Хишиг-Өндөр сумын дунд сургуулийн 90 жилийн ой болон Хан уулын тахилга буюу Манлай уяач Д.Хишигжаргалын цолны мялаалга наадам 8-р сарын 1 ,2-ны өдрүүдэд болох аж. Дашрамд дурдахад, Манлайн мялаалга Булган аймгийн шигшмэл морьдыг тодруулах уралдаан болж буйгаараа онцлог бөгөөд аймгийн бүсийн статустай аж.
Говь-Алтай
Хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэх аймаг бол Говь-Алтай. Аймгийн баяр наадам 7-р сарын 9-11-ний өдрүүдэд, харин Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийнхээ тэгш ойг 8-р сарын 1-3-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Говьсүмбэр
АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам 7-р сарын 7, 8-ны өдрүүдэд болно.
Дархан-Уул
Аймгийн баяр наадам 7-р сарын 9-11 нд болох бөгөөд Шарын гол сум 20 жилийн ойгоо 7-р сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэнэ.
Дорноговь
Ойтой сумдынхаа тоогоор Дорноговь аймаг хоёрт бичигдэж буй. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд Мандах 7-р сарын 7-9-нд, Сайхандулаан 7-р сарын 10,11-нд, Хатанбулаг 7-сарын 25-27- нд, Хөвсгөл 7- сарын 24-26-нд баяраа тэмдэглэхээр тогтжээ. Харин бусад сумын ой хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна. Дорноговь аймгийн баяр наадам 7-р сарын 10, 11-нд болно.
Дорнод
Аймгийнх нь баяр наадам 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд болох бөгөөд Булган, Матад сумын 90 жилийн ой 7-р сарын 20, 21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой 7-р сарын14-16-нд, Халхгол сумын 90 жилийн ой, Вангийн Цагаан уулын тахилга наадам баяр наадам 8-р сарын 16, 17-нд болох аж. Түүнчлэн энэ жил Халх голын ялалтын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд 8-р сарын 26, 27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх ч морь уралдахгүй аж.
Дундговь
Аймгийн баяр наадам 7-р сарын 25, 26-нд, харин Луус ,Гурвансайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр зэрэг сумын 90 жилийн ой 7-р сарын 17, 18-нд, Сайнцагаан, Өндөршил сумын 90 жилийн ой 7-р сарын 9, 10-нд тус тус болох аж.
Завхан
Завхан аймгийн хувьд 10 сумын ой өнөө жил тохиож буй. Аймгийн баяр наадам 7-р сарын 10,11-ний өдрүүдэд, харин Отгон, Дөрвөлжин, Сантмаргаз, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Шилүүстэй, Ургамал зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам 7-р сарын 17-28-ны хооронд зохион байгуулагдана.
Орхон
Монголын хамгийн хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ой энэ жил болж байгаа. Ойн арга хэмжээ 6-р сарын 28, 29-нд болох бөгөөд харин Орхон аймгийн баяр наадам 7-р сарын 9-11-ний хооронд зохион байгуулагдах аж.
Өвөрхангай
Аймгийн баяр наадам 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд, харин Баян-Өндөр, Баянгол, Богд Бат-Өлзий, Баруунбаян-Улаан,Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 18-29-ний хооронд тус тус зохион байгуулагдах аж.
Өмнөговь
Өмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж буй. Аймгийн наадам ч гэсэн их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд 7-р сарын 25, 26-нд зохион байгуулагдах аж. Харин Цогтцэций , Ханбогд ,Баян-Овоо, Номгон, Ханхонгор,Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам 8-р сарын 8-нд нэг өдөр болно.
Сүхбаатар
Энэ цагийн хурдыг тодорхойлогч аймгийн баяр наадам 7-р сарын 10,11-нд болох бөгөөд Уулбаян, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн арга хэмжээ 7-р сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах аж.
Сэлэнгэ
Аймгийн баяр наадам 7-р сарын 9 -11-ний өдрүүдэд болж Шаамар 7-р сарын 4, 5-нд, Зүүнбүрэн 7-р сарын 14, 15-нд, Цагааннуур 7-р сарын 15, 16-нд, Түшиг болон Ерөө 7-р сарын 14, 15-нд, Баруунбүрэн 7-р сарын 24, 25-нд, Мандал 8-р сарын 1, 2-нд тус тус түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Төв
Төв аймгийн баяр наадам 7-р сарын 9, 10-нд болно. Харин Лүн, Өндөрширээт сумын 90 жилийн ойн баяр наадам 7 сарын 9, 10-нд ,Эрдэнэ, Батсүмбэр Угтаалцайдам сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 10, 11-нд, Бүрэн сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 15, 16-нд, Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн ойн баяр наадам 7 сарын 18, 19-нд тус тус зохион байгуулагдана.
Увс
Аймгийн баяр наадам 7-р сарын 10, 11-нд, харин Зүүнхангай ,Завхан,Ховд Өмнөговь,Бөхмөрөн,Тэс зэрэг сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 16-наас 8-р сарын 4-ний хооронд болох аж.
Ховд
Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан 7-р сарын 25, 26-нд болно гэдгийг морь сонирхогчид мэдэж буй биз ээ. Олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 19, 20-нд, Мандал, Цэцэг сумын 90 жилийн ойн баяр наадам 8-р сарын 3,4-нд болох бөгөөд Зэрэг сумын баяр наадмын тов одоогоор гараагүй байна.
Хөвсгөл
Аймгийн баяр наадам 7-р сарын 25, 26-нд ,харин Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр сумын 90 жилийн ой 7-р сарын 17, 18-нд болох аж. Түүнчлэн энэ сарын 30-нд аймгийн зүүн бүсийн уралдаан Их-Уул сумнаа болно.
Хэнтий
Аймгийн баяр наадам 7-р сарын 3, 4-нд, харин Галшар сумын 90 жилийн ой 7-р сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 7-р сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдана. Мөн энэ жил Бэрх сумын 60 жилийн ой тохиож буй бөгөөд 7-р сарын 11, 12-нд тэмдэглэн өнгөрүүлэх аж. Түүнчлэн Мөрөн суманд 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд Түмэн адууны баяр болох бол Дадал сумнаа 7-р сарын 18-20-нд "Алтаргана" их наадам зохион байгуулагдах юм.
Бид аймаг, сумдын баяр наадмын мэдээллийг цаг тухайд нь уншигч танаа хүргэж байх болно.
Ц.Амарбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна