“Ширээгийн гол”МСУХ-ны тэргүүн С.Ганзориг: Аймгийнхаа баяр наадамд манай сумын уяачид одтой наадсаар ирсэн


Завхан аймгийн Цагаанхайрхан сумын МСУХ-ны талаар тэргүүн С.Ганзоригоос тодрууллаа.
-“Ширээгийн гол” МСУХ-ны талаар манай уншигчдад танилцуулаач?
-Юуны өмнө Монгол орны өнцөг булан бүрт буй уяачдыг уулзуулж, хурдан хүлгүүдийг танилцуулж байдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо талархснаа илэрхийлье. Аймаг аймгийн уяачид хурдан морьдыг танилцуулдаг дугараа энэ удаа манай аймагт таарч байгаад их баяртай байна.
-Баярлалаа.
-Манай Цагаанхайрхан сум хэзээнээсээ хурдтай.Аймгийнхаа баяр наадамд манай сумын уяачид одтой наадсаар ирсэн.Түүнчлэн манай сумаас Монгол Улсын Манлай уяач хоёр төрөн гарсныг та бүхэн мэдэх байх.
-Ах дүү Манлайгууд мөн биз дээ?
-Тиймээ, Манлай уяач Даариймаагийн Чулуунбат, Жаргал нар бол манай сумын уугуул хүмүүс байгаа юм. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг ах дүү Манлайгуудадаа баярлаж явдгаа илэрхийлье. За ингээд холбооныхоо талаар яръя. Манай сумын МСУХ-ны анхны тэргүүнээр Бэгзсүрэн гэж хүн ажиллаж байлаа. Тэр хүн уяачдынхаа амжилтыг бүртгэлжүүлсэн. Түүний дараа Мөнхбаатар гэж малын эмч залуу тэргүүнээр ажиллаж байгаад өнгөрсөн хавар миний бие энэ албыг аваад байна. Би сумынхаа Засаг даргаар нэлээд хэдэн жил ажиллаж байгаа хүн. Тиймээс хүмүүсийнхээ аж байдлыг сайн мэднэ хэмээн намайг тэргүүнээр сонгосон байх.
-Холбооны тэргүүний албыг аваад ямар ямар ажил амжуулав?
-Ямар нэг ажлыг хийхэд хувь хүний дур сонирхол их нөлөөлдөг юм байна. Би хүүхэд байхдаа хурдан морь унадаг байлаа.Аав минь аймгийн Алдарт уяач цолтой олон сайхан хурдан буянгуудтай хүн. Ааваасаа сурч мэдсэн тэр бүхэн өнөөдөр энэ ажлыг хийхэд ихээхэн дөхөм болж байна. Сумын МСУХ-ны тэргүүний ажлыг авснаас хойш таван хүн сумын Алдарт уяач цол хүртлээ.Эдгээр хүмүүс нь өмнө нь цол зэргийн болзлоо хангасан 40 гаруй жил морь уясан улс. Жишээлбэл удахгүй та бүхэнтэй уулзах Мэнд, Сахъяа нарын ахмад уяачид байгаа юм. Насаараа морь уяж, морин спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан эдгээр хүмүүсээ зохих ёсоор урамшуулах нь зүйтэй хэмээн үзсэн хэрэг л дээ.
-ММСУХ ч гэсэн олон жил морь уясан ахмад уяачдаа дэмжих бодлого баримталдаг?
-Тэгэлгүй яахав. “Ширээгийн гол” МСУХ нь өнгөрөгч 2013 онд гурван зорилт тавьж ажилласан. Үүнд:
Нэгдүгээрт: сумынхаа адууны угшлыг сайжруулах үүднээс Сүхбаатар, Дорнод , Увс зэрэг аймгуудаас адуу авчирч цус сэлбэх. Хоёрдугаарт уяачдынхаа хөдөлмөрийг үнэлж шилдэг уяач шалгаруулдаг болох. Энэ зорилтын хүрээнд өнгөрч оны амжилтаар уяачдаа шалгаруулж Мягмаржав маань шилдгээр шалгарсан. Гуравдугаарт хурдан морь унаач хүүхдийнхээ аюулгүй байдлын хангах тал дээр ихээхэн анхаарч, даатгалд бүрэн хамруулж хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах гэх мэт. Энэхүү зорилтуудадаа бид тодорхой хэмжээнд хүрч ажилласан гэж хэлж болно.
-Ингэхэд танай сумын хэмжээнд морь уядаг хичнээн хүн байна. Тэдгээрийн дундаж нас нь хэд орчим байна вэ?
-Бид 2013 оны 3 сард шинээр зохион байгуулалтанд орж, албан ёсны бичиг баримттай болсон. Манай уяачдын холбоо 60 гаруй гишүүнтэй, 25 тэргүүлэгчтэй. Холбооны зөвлөх уяачаар Мэнд , Сүхбат, Ядамсүрэн нар ажилладаг. Түүнчлэн дөрвөн баг тус бүр зөвлөх уяачтай. Сүүлийн үед залуучууд маань хурдан морь их сонирхон уяж байна. Нүүдэлчин ахуй уламжлал ёс заншлаа дээдэлдэг болж төлөвшихөд морь ихээхэн нөлөөтэй учраас бид аль болох залуусаа дэмжиж ажилладаг. Залуучууд маань зүүн зүгээс адуу авч цусаа сэлбэх зэрэг ажлыг сайн хийж байгаа.
-Цагаанхайрхан сум харьцангуй аймагтайгаа ойр учраас уяачдад тань амжилтаа ахиулах боломж нээлттэй байдаг байх?
-Тийм шүү.Манайхан аймгийн наадамд очоод маш сайн уралддаг. Жишээлбэл Бадарчийн цавьдар морь хоёр очоод хоёр түрүүллээ. Яриад байвал олон л доо.
-Ажилд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Ц.Амарбаяр



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна