“Нугын овоо” МСУХ-ны тэргүүн Ж. Эрдэнэ-Очир: Манай сумын адуу Завхандаа гайгүй дээгүүр үнэлэгддэг


Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жанцанбалын Эрдэнэ-Очирыг ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр Завханмандал сумын "Нугын овоо" МСУХ-ны тэргүүнээр ажилладаг юм.
-“Нугын овоо” МСУХ хэдэн онд байгуулагдсан, хичнээн гишүүнтэй юм. Та тэргүүнээр сонгогдоод хэдэн жил ажиллаж байна вэ?
-Манай сумын МСУХ 2010 онд байгуулагдсан. Одоогоор 80-аад гишүүнтэй. Үүнээс найм нь аймгийн Алдарт, 20 гаруй нь сумын Алдарт уяач цолтой. Уяачдын маань ихэнх нь 40-өөс дээш насныхан байдаг. Манай сум гурван багтай. Баг тус бүр хоёр тэргүүлэгч сонгогдож холбооныхоо үйл ажиллагаанд оролцдог. “Нугын овоо” МСУХ маань жил бүр 2-3 удаа хуралдаж тухайн жилийнхээ ажлын төлөвлөгөөг гаргаж, биелэлтэндээ хяналт тавьдаг. Байгуулагдсан цагаас хойш уяачдаа орчин цагийн уяаны арга барилд сургах тал дээр анхаарч, нэгдсэн зохион байгуулалтайгаар өвс, тэжээл овъёосын асуудлыг шийддэг болсон. Түүнчлэн тухайн жилийнх нь амжилтыг үндэслэн шилдгүүдээ тодруулж хэвшээд байна. Мөн сумынхаа 90 жилийн ойгоос эхлэн гарааны төхөөрөмж ашигладаг болоод байгаа.
-Хурдан морь унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Аймгийн МСУХ-ноос унаач хүүхдүүдээ хамгаалалтын хувцсаар хангах тухай шийдвэр гарч, өнгөрсөн жил ойгоо тэмдэглэсэн сумдуудад тохойвч, өндгөвч, малгай зэргийг нийлүүлсэн. Энэ хүрээнд манай сумын хурдан морь унаач хүүхдүүдийн нэлээд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй болсон. Харин даатгалд бол зуун хувь хамрагддаг. Ер нь сумдын салбар уяачдын холбоо дээрээс ирсэн дүрэм журмыг баримтлан ажиллахыг л хичээдэг. Яагаад гэвэл бид чинь бодлогыг хэрэгжүүлэгч анхан шатны нэгж шүү дээ.
-Завханмандал сумын адуу аймгийнхаа хэмжээнд хэрхэн үнэлэгддэг вэ? Нутгийн нэр дуурсган хурдалж байсан хүлгүүдийнхээ талаар яриач?
-Манай сумын адуу ер нь гайгүй дээгүүр үнэлэгдэнэ шүү. Манай суманд хурдан хээр морьтой Эрхжавын Сангаа гэж мундаг уяач байлаа. Тэр хүн 1921 онд төрж, 1999 онд бурхны орноо одсон юм. Тэр хүн 15 наснаасаа эхлэн насан өөд болтлоо 63 жил хурдан морь уяж сойсон. Энэ хүний уяж сойж байсан хүлгүүд зөвхөн манай сумандаа төдийгүй Завханд ч гэсэн яригддаг. Мөн Жийвийн Одон хээр гэж хурдан хүлэг байлаа. Натжавын шар хээр гээд нутаг, тойргийн сумдадаа яригдсан хурдан адуу байлаа. Эдгээр нь 1970-80 оны үед хурдалж байсан адуунууд л даа. Тэднийг залгаад Шагдарсүрэнгийн хээр, Балжиннямын хээр морь, хээр азарга, Амараа, Бямбасүрэн нарын халтар, хул, саарал гээд нэгэн үеийн сайн хүлгүүд байдаа. Энэ мэтчилэн яриад байвал олоон олон.
-За тэгвэл яриагаа Эрдэнэ-Очир Алдартын хувь хүний талаар үргэлжлүүлье. Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон бэ?
-Манай аав Жанцанбал уяач хүн. Би зургаан настайгаасаа эхлээд аавынхаа уясан морийг унадаг байлаа. Аав маань саарал голдуу адуутай. Дээр үед чинь малын тоо заадаг байлаа шүү дээ. Түүндээ захирагдан цөөн тооны бүгээн голдуу адуутай. Сумын наадмаасаа хааяа нэг айраг түрүү хүртчихдэг жирийн нэг уяач байлаа. Манай аавыг хүмүүс адуунд алхаа оруулдаг гэдэг байсан юм. Бас унаж байгаа морио маш сайхан зөв эдэлдэг хүн байсан. Эрдэнэхайрханыхан одоо ч гэсэн ярьдаг л юм. Би чинь уг нь Эрдэнэхайрхан сумын хүн шүү дээ.
-Би таныг Завханмандалын хүн л гэж бодож байлаа?
-Цэргээс халагдаж ирээд эндээс эхнэр авч суурьшсан юм. 1986 оноос хойш энэ нутгийн хүн болж морь мал уяж байна даа. 1992 онд Завханмандал сумын наадамд хүрэн даага оруулж, анхны медалиа авч байлаа. Түүнээс өмнө медаль өгдөггүй байх үед хүрэн соёолонгоо аман хүзүүдүүлж байсан. Хүрэн үрээ маань мөн хязааландаа аман хүзүүдэж байсан юм. Завханмандал суманд хамгийн анх морь тэжээсэн хүн би шүү дээ. Аймгийн Алдарт уяач Балжиннямтай хамтран морь тэжээж уралдуулдаг байлаа. Бараг 2000-гаад оноос байх шүү. Морь үнэд ороогүй байхад сартай хээр морь сая төгрөгөөр худалдан авч тойрсон бүсийн уралдаануудадаа их сайн давхиулсан.
-Унаган адуугаар наадаж байна уу? Авмал адуугаар наадаж байна уу?
-Унаган голдуу адуугаар наадна. Гэхдээ бас энд тэндээс адуу авнаа, авна. МУ-ын Харцага Дармаабазараас хүрэн унагыг нь сая төгрөгөөр худалдаж авч байлаа. Хүрэн үрээ дааганаасаа эхлэн хурдалж хязаалан, соёолондоо сумынхаа наадамд түрүүлсэн. Одоо ч уягдаж л байна. Саяхан манай суманд хаврын бүсийн уралдаан болоход зургаагаар давхилаа. Бас Тэсээс нэг шар хээр морь авсан нь надад хоёр медаль авчирсан. Гурван жилийн өмнө зүүн зүгээс зургаан адуу авчирсан.
-Ингэхэд та хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан бэ?
-Хоёр жил болж байна.Би аймгийн наадамд олон жил очиж наадсан ч айраг түрүү авч байгаагүй ээ. Арав дотор бол олон удаа давхиулсан. Тэлмэнд болсон “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд нэг үрээгээ 40 хэдээр давхиулж байсан. Мөн Увс аймгийн наадамд нэг үрээ таваар давхиулж байсан.
-Амжилт дагуулсан наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. -Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ах нь гурван банди, хоёр охинтой.Банди нар маань аавыгаа дагаад моринд дуртай. Тэд маань ирээдүйд сайхан уралдана хэмээн найдаж байгаа.
У.Энхмаа



1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
66.181.161.65
манай аавын хурдан бор морь нагацын могой хээр гээд зартай хурдан хүлгүүд байсан. зарим нь үе гүйцэж мэдэхгүй лдээ.
Reply