Д.Сэтэвжав: Унаач хүүхэд бэлтгэх, хүүхдүүдээ моринд дуртай болгох тал дээр анхаарах хэрэгтэй болжээ

2014 оны 6-р сарын 12 -нд

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дамбын Сэтэвжавын хурдан морьтой холбогдсон түүх, гаргасан амжилтын талаарх мэдээллийг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1952 онд Алдархаан сумын нутаг Аргалантын өвөлжөөнд төржээ.
-Бие амгалан сүрэг тарган сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан, сайхан хаваржиж байна.
-Алдартын бага насны дурсамжаар яриагаа эхэлье хэмээн бодож байна?
-За би мэдээ орсон цагаасаа эхлээд л мал дагасан хүн. Малын дэргэд л энэ насаа барлаа. Олон жил нэгдлийн хонь малласан. Жилдээ 600-700 хонь төллүүлнэ шүү дээ. Бас ч амар ажил биш шүү. Тэр хөдөлмөрийг маань үнэлж, 1993 онд улсын Аварга малчин болгосон. Хонь хариулахын зэрэгцээ адуу маллаж, худаг хүртэл асаадаг байлаа.
-Энэ удаа хоёулаа морь уяж, уралдуулсан талаар чинь түлхүү ярилцах болно?
-Миний аав Дамба гэж уяач хүн байсан. Унаган адуугаараа нааддаг бас ч үгүй муугүй уяач гэгддэг байсан. Аймгийн наадамд хүрэн морь нь нэг түрүүлж, хэд хэдэн удаа айрагдсан. Бас нэг хундан морио түрүүлгэж байсан. Би 1973 онд цэргээс халагдаж ирээд л морь уяж эхэлсэн юм.Тэгээд 1974 онд аймгийн наадамд соёолон хүрэн морио аман хүзүүдүүлж, анхны айргаа хүртэж байлаа.
-Анхны айраг амсуулсан хүрэн морь танай унаган адуу юу?
-Тиймээ. Манай унаган адуу байгаа юм. Өнөөдрийг хүртэл би аавынхаа адууны угшлыг таслаагүй яваа. Би айлын том хүү байгаа юм. Намайг тусдаа гарахад аав маань гурван гүү өмчинд тасдаж өгсөн. Тэдний төлүүд одоо ч гэсэн хурдалж л байна. Анх аймгийн наадамд аман хүзүүдсэн хүрэн үрээг эмнэг хязаалан авч сургаад хойтон жил нь морин соёолон аймагт айрагдуулж байлаа. Тэрнээс хойш 17 хүртлээ уягдсан. Хөөрхий минь аймгийн наадамд олон айрагдсан даа.
-Унаган голдуу адуугаараа нааддаг байсан бололтой. Алдартын магнайг тэнийлгэсэн өөр ямар хурдан хүлгэд байсан бол?
-Хадмаасаа авсан нэг цавьдар азарга байсан.Тэр маань Жаргалангийн 80 жилийн ойд түрүүлчихээд, хоёр хоногийн дараа Дөрвөлжингийн наадамд бас ахиад түрүүлж байлаа. Өвлийн уралдаанд бол олон түрүүлсээн. Бас нэг хээр үрээ байсан. Хязаалан, соёолондоо аймагт түрүүлж байсан юм. Сайхан хурдан буян.
-Морь хурдан байх, уяач өмтэй байх жилийн наадмуудаасаа дурсаач?
- Яруу сумын 70 жилийн ойд гурван морь айрагдуулж байлаа. Эдгээр амжилтыг минь үнэлж 2008 онд аймгийн Алдарт цол олгосон. Морь хурдан байгаа жил наадам болохыг хүлээх ч бас сайхан шүү.
-Аавынхаа үлдээсэн адуун сүргийг сайжруулан чанаржуулах тал дээр хэр анхаарч байна?
-Адууныхаа цусыг сайжруулах зорилгоор зүүн зүгээс дөрвөн азарга авлаа. Би өөрийнхөө адууны гүү талыг сайн л гэж боддог. Тиймээс ч Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгуудаас үрээ авсан. Бас манай нэг найз удам судрыг нь судалж байгаад гайгүй адуу явуулдаг юм. Тэгж ирсэн нэг азаргаа уржинан Дөрвөлжин сумын наадамд гуравт давхиулсан. Амьдрал дээр харж байхад зүүн талын адуу аргагүй хурдан юм. Нутаг солигдоод манай эндхийн ногоо цагаа, байгал цаг уурт дасах гэж хоёр жил гаруй болдог юм байна. Тэгээд л эндээ зохицоод ирэхээрээ хурдалж байна.
-Хөдөө орон нутаг гэлтгүй хурдан унаач хүүхдийн асуудал хүнд байна гэж байсан. Юунаас болоод тийм дүгнэлт хийв?
-Хурдан морь унах хүүхэд олдохоо байлаа. Өөрсдийн хүүхдүүд томроод хүний хүүхэд л гуйх юм. Аав ээж нь зөвшөөрөхөөр хүүхэд нь “би унахгүй” гэнэ. Хүүхэд дургүй байхад морь яаж давхих вэ дээ.Хуучин цагт хүүхдүүд “би морийг чинь унаж өгье” гээд дурлаж унадаг байлаа шүү дээ. Тийм хүүхдээр унуулж байгаа морь ч урамтай сайхан давхидаг байлаа. Дуулахнаа хотод ч гэсэн тийм байдаг бололтой. Тиймээс цаашдаа унаач хүүхэд бэлтгэх, хүүхдүүдээ моринд дуртай болгох тал дээр анхаарах хэрэгтэй болжээ гэж бодогдож байна.
-Тийм учиртай байжээ. Унаач хүүхдийн авхаалж самбаа уралдааны замд гол нөлөөтэй шүү?
-Тэгэлгүй яахав. Тиймээс л зориуд хэлж байгаа юм.
-Завхан аймагт гурван ч бүсийн уралдаан зохион байгуулагдаж байсан. Түүнд оролцож байв уу?
-Өнгөрсөн жил Завханыхаа ойд нэг азарга уяж дундуур давхиуллаа. Түүнээс өмнө Сар хайрханы даншигт азарга, морь хоёртой очиж хоёуланг нь арван хэдээр оруулж байсан. Бас Говь-Алтайн Дэлгэрт болсон даншигт очиж азаргаа наймаар давхиулж байлаа. Азарга маань хөтөлсөөр байгаад үзүүр дээрээ сууж наймалж байсан юм. Мөн Тэлмэнд болсон Очирваанийн хурдад нэг дүүгийнхээ морийг наймаар, өөрийнхөө морийг дундуур давхиулсан.
-Уясан хүлгэд тань томоохон уралдаануудад ч гэсэн дээгүүр л давхидаг юм байна. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна