Аймгийн Алдарт уяач О.Дэмбэрэл: Уясан морьд бүгдээрээ түрүүлж айрагдчихаар чинь уяач хүн баярладаг юм билээ

2014 оны 6-р сарын 10 -нд

Үе улиран хурдан морины босоо цагаан хийморьт сүсэглэн яваа удамт уяачдын бас нэгэн төлөөлтэй уулзлаа. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ойдовын Дэмбэрэл бол гурав дахь үеийн уяач. Тэрээр нутгийн хурдны цөм болсон Хомын борлогууд угшлын адуугаар наадагч юм.
-Агтны төвөргөөнд бүүвэйлэгдэж өссөн адуучин аавын хүүгээс хурдан морь уях болсон шалтгааныг асуух нь илүүц биз.Адуу, аав гээд бага насны тань дурсамжаас яриагаа эхэлбэл ямар вэ?
-Миний аавыг Ойдов гэдэг. Нэгдлийн адуу маллан, аймгийнхаа гурван удаагийн аварга адуучнаар шалгарч байсан. Морь унаж эдлэх тал дээр гаргуун хүн.Мөн нэгдэл нийгмийн ажлын завсар зайгаар Хомын борлогуудын угшилтай хурдан хүлгүүдээ уяж хурдлуулна. Би багадаа морь уяж байгаа аавыгаа дагаад хээр хөдөөгүүр мөн ч олон хонодогсон. Тэгж явахдаа аавынхаа хэрхэн морь уяж байгааг харж ажиглаж байсан нь хожмоо морь уяхад ихээхэн нэмэр болдог байсан.
-Ер нь хэзээнээс эхэлж морь уях болсон юм бэ?
-Сургуулиа төгсөөд, цэрэгт явж энэ тэр гэсээр байгаад яг идэвхтэй уяж эхэлсэн нь 1988 он юм байна. Эхэн үедээ аавыгаа дагаад л морь уядаг байлаа. Тэгээд 2000 оноос хойш бие даах маягтай болж, 2008 оноос бүр их идэвхтэй оролдож байна даа. Морь уяж эхэлсэн жилээ Тэс гаралтай нэг үрээ худалдаж аваад хязааланд нь уяж сумынхаа наадамд аман хүзүүдүүлээд, соёолонд нь хоёр түрүүлгэж, нэг айрагдуулж байлаа. Бас 2010 онд Сүхбаатар аймгаас нэг бор үрээ худалдаж аваад, 2011, 2012 онуудад нэлээд сайн давхиулсаан. 2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд соёолон 11-ээр, бүдүүн морь 12-оор давхиулж байлаа. Уг нь миний соёолон айрагдах боломжтой байсан ч хоёр удаа хадуураад тэгээд 11-ээр орсон. Харин бүдүүн морь нэлээд хойно эргэж идсээр байгаад 12-оор орсон. Хэдийгээр айрагдаж түрүүлээгүй ч Засгийн газрын тогтоолт тэр том бүсийн наадамд морьдоо тийнхүү дээгүүр давхиулсандаа баяртай байгаа шүү.
-Уяачдын нэрийн хуудас болсон хурдан хүлгүүд байдаг. Дэмбэрэл Алдартын нэрийг олонтоо дуурсгаж, айраг амсуулсан ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
- 1988 оноос хойш буюу шүдлэн наснаасаа хойш бүдүүртлээ давхиж байсан хурдан бор морь маань байна даа.Жинхэнэ Хомын борлогууд угшилтай адуу. Аав, ах хоёр маань ч гэсэн тийм хурдан бор морьдтой. Үсэргээ хийхэд гурвуулаа ирнэ. Наадам болохоор бас гурвуулаа айргийн тавд багтаад л ирчихдэг хурдан хүлгүүд байж билээ. Тэгээд аав маань нэг удаа “түмний сайхан малын нүүр лүү нь туурайныхаа шороогоор булаад төвөгтэй малууд байгаа юмаа, миний морьд” гэж тоглоом шоглоомын завсраар хэлж байсан юм.
-Дөрвөлжингийн уяачид Хомын борлогуудаа их ярих юмаа?
-Аргагүй шүү дээ. Гол угшил нь юм чинь. Манай Хомд хоёр Мишиг гэж байлаа. Амьдаагууд байхгүй юу. Одоо хүртэл хурдалж байгаа тэрхүү Хомын борлогууд угшил тэрхүү хоёр Мишигийн адуунаас үүссэн гэдэг юм. Дээр үед Увсын адууны оторчид манай нутгаар их ирдэг байж. Зудтай жил бүр их олноороо наашаа орж ирж малаа оторлодог байж л дээ. Тэгэхэд нь манайхан үрээ, байдас авч адуугаа сэлбэдэг байсан юм билээ. Тэгж л Хомын борлогууд гэдэг угшил үүссэн гэдэг юм. Тэр боруудын угшил манай хавиар их тарсан. Манай адуунд ч гэсэн нэг сайхан хээр үрээ бий. Энэ жил улсын наадамд шүдлэн үрээ гуравлуулсан Хөдөлмөрийн баатар хүний их эмч Баасанжав “танай нутагт Хомын борлогууд гэж алдартай угшил байдаг гэнэ. Чи надад тэр угшлын нэг гайгүй адуу олж өгөөч” гэсэн санал тавиад би хээр даагыг санал болгосон юм. Хээр үрээ сумандаа хоёр түрүүлчихсэн адуу л даа. Тэгсэн Баасанжав эмч миний саналыг хүлээн авч хээр үрээг аваад манай адуунд байлгаж байгаа. Үрээ нь энэ хавиараа хөөрхөн наадчихаад л байдаг юм.
-Нутгийн хурдны цөм болсон Хомын борлогууд угшлаа уяачид, морины зүтгэлтнүүд та бүхэн бодлогоор дэмжиж сайжруулмаар л юм байна?
-Бид Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг зэрэг хурдтай адуу нь сайжирсан газруудаас үрээ авчирч, азарга тавьж байна. Миний хувьд гэхэд дээр ярьсан Тэсээс авчирсан үрээгээрээ азарга тавьсан. Бас Зүүн, хойд талын хоёр ч азарга бий. Гарч байгаа төлийг нь харахад арай л өөр юмаа.
-Унаган адуугаараа урамтай нааддаг удам дамжсан уяач хэдэн онд орон нутгийн дээд цолонд хүрэв?
-2012 оны аймгийн Алдарт уяач цолоо авсан. Морь уясан цагаас хойш аймаг аймгийн чанартай уралдаануудаас хоёр түрүү, дөрвөн айраг авсан байна лээ. Сум, сумын чанартай гэвэл олон л доо. Морь хурдан байгаа жил нэг сумын ойд очоод 7-8 айраг, түрүү авчихаж байсан. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л сумынхаа наадмаас гурван айраг авсан. Цомын тэмцээнд дээр ярьсан Хомын борлогуудын угшилтай хээр үрээ хол тасарч түрүүлсэн.
-Цомын уралдаан гэсэн үү?
-Тиймээ. Завхан аймгийн баруун талын Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, ?? гэсэн тав сумын дунд шилжин явах цомын төлөөх уралдаан жил бүр болдог юм. Түүнийг хэлж байна.
-Нэлээд чанартай болдог юм байна?
-Тийм шүү. Таван сумдын морьд уралдаж байгаа юм чинь арга ч байж уу.
-Эргээд дурсахад ааг амтагдсан амжилт дүүрэн наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-2012 оны сумын наадамд долоон морь уяад очсон чинь дөрөв түрүүлээд, гурав айрагдчихсан. Тэгэхдээ бүр айрагдсан морьд нь гурваас урагш давхиад шүү. Тэгэхэд л их сайхан байсан даа. Уясан морьд бүгдээрээ түрүүлж айрагдчихаар чинь уяач баярладаг юм билээ. Тэгээд тэр жилээ аймгийн Алдарт уяач цол авсан.
-Морь уях төрийн хэрэгт үе дамжин шимтэж буй тантай ярилцах таатай байлаа.
-Надад ч гэсэн таатай байна. Морины буянаар өөртэй чинь уулзаад, эцэг өвгөдийнхөө тухай ярьж суух сайхан л байдаг юм байна. Манай өвөө Бизъяа гэж мөн морь уядаг хүн байсан. Хурдан хээр, бор морьдтой хүн байсан гэдэг.
-Та чинь тэгвэл гурав дахь үеийн уяач юм байна шүү дээ?
-Тэгж таарах нь. Одоо манай хүүхэд бас морь морь уяж байна. Ноднин хоёр ч адуу нь айрагдсан. Арав хүрээгүй ач маань морь уяна гээд бас нисээд байгаа. /инээв/ Моринд хорхойтой гэж жигтэйхэн. Цусанд нь байдаг юм байлгүй.
-Монгол хүний цусанд морь байдаг гэлцдэг. Удамт хурдан хүлгэдээ уяж сойх үйлсэд тань амжилт хүсье. Ярилцахад таатай байлаа.
-Баярлалаа. Газрын холоос бидний санаа сэтгэлийг сонсох гээд хүндэтгээд ирсэнд бид их баяртай байна. Ингээд та бүхнээр дамжуулж Монголын маань нийт морь сонирхогчдын хүсэл бүхэн биелж, Монголын ард түмнийг морины босоо цагаан хийморь ивээж явахын бэлгэтэй ерөөлийг дэвшүүлье.
-Тэр ерөөл бат сайхан оршиг.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна