Аймгийн Алдарт уяач Ч.Алтансүх: Хүн морь хоёр дов үзэх хэрэгтэй гэж боддог


Өмнийн шаргал говиос ирж төрийн их дэвжээнээс хишиг хүртэж, дэлхийн дээд амжилт Гиннесийн уралдааны бүсийн түрүүг хүртсэн. Энэ цагт говийн залуу уяачдын төлөөлөл болж нутгийн нэрээ өндөрт өргөж яваа Аймгийн алдарт уяач Чулуунбаатарын Алтансүхтэй уншигч та бүхнийг уулзуулж байна.
-Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд Алдарт унаган адуугаараа их сайхан наадсан байхаа?
-Монгол морио Гиннест бүртгүүлэх уралдаанд чандмань тамгатай унаган таван морьтойгоо очсон. Хоёр морио 10.000 морьтны жагсаалд мордуулж, гурван морио 4249 морины уралдаанд давхиулсан. Эхний 100 моринд хээр, хар хоёроо багтана л гэж бодож байсан. Гэтэл эхний 30 моринд багтаж хурдны өлгий болсон зүүн бүсийн түрүү, айргийг хүртсэн. Энэ их наадам ахиж давтагдахгүй байх. Энэ том наадмын бүсийн түрүү хүртсэнээ миний аз өм, мөн манайхны нутаг орондоо санаа зөв заяа тэгш явсан минь их буян заяа гэж бодож явдаг. Гиннесийн амжилтаараа аймгийнхаа шилдэг уяачдын нэг болсондоо их баяртай байна. Мөн морь шилдэг мориор шалгарсан.
-Хар, хээр, алаг морьд олон наадамд торгон жолоо өргүүлсэн амжилтын цувааг дурдвал?
-Хар морь Гиннест бүсийн түрүү, 2008 онд Дундговь аймгийн наадамд хязаалан түрүүлж, 2012 онд Өмнөговь аймгийн наадамд түрүүлсэн. Хээр морь Гиннесийн уралдаанд бүсээсээ гуравласан. Тэгээд аймаг, сум болон жижиг наадмууд нийлээд тус тусдаа 20 гаруй медальтай. Аймгийн аварга шалгаруулах “Мандалын хурд”-д хар түрүүлж, хээр нь айрагдаж байсан. Алаг морь Дундговь, Өмнөговь аймгийн наадамд айрагдаж байлаа. Дэлгэрхангайн уулын тахилга, жижиг наадамтай нийлээд 30 шахам медальтай.
-Унаган адуугаараа уралдана гэдэг уяач хүний хамгийн том бахархал байдаг. Таны хувьд унаган тамгатай адуугаараа их сайн наадаж байна. Адууныхаа удам угшлыг яривал?
-Манай аав 30 гаруй жилийн өмнө Хэнтий аймгийн Галшар сумаас адуу авчирч адууныхаа цусыг сайжруулсан. Сүүлийн 20 жил цус холиогүй, өөрийн унаган адуугаараа наадаж байна. Хичнээн хурдан адуу авчраад азарга, гүүний тохироо бүрдэхгүй бол хурд гарахгүй гэж боддог. Гол нь азарга, гүүний тохироог сайн бүрдүүлэх ёстой. Өөрийн унаган адуугаараа сайхан уралдаж айраг, түрүү хүртэж байгаадаа их баярлаж явдаг. Унаган адуугаа уяхад цаанаа л дотно байдаг юм. Энэ хэдэн адуу бол аавын минь энэ насандаа хураасан их буян, бидэнд үлдээж байгаа их өв соёл гэж ойлгодог
-Төрийн наадмаас айраг хүртэж явсан тэр сайхан мөчийг эргэн дурсахгүй юу?
-Би төрийн наадамд анх очсон жилээ айраг хүртсэн. Хар үрээндээ их ч горьдож очсон. Хар үрээгээ мордуулчихаад үзэгчдийн дунд сууж байлаа. Гэтэл морин дэлтэй хар үрээ 14-өөр орж ирлээ гэж цагаан хоолойгоор зарлахад “Мөн болов уу" гэж бодсоноо, Монголын өнцөг булан бүрээс өдий төдий морин дэлтэй хар үрээ ирсэн байгаа. Мөн ч юм уу, биш ч юм уу. Юун эрт баярлаж байх юм бэ гэж өөрийгөө зэмлэж суулаа. Гэтэл “757 дугаартай ногоон хувцастай хүүхэдтэй морин дэлтэй хар үрээ долоо руу орж ирлээ” гэхэд нь одоо долоо руу орж байгаа бол наад хар үрээ чинь суухгүй улам ахина, айрагдах нь тодорхой гэж хажуудах хүндээ хэлээд л босоод барианы хашаа руу явсан. Тэгээд айргийн тавд орж, нэг үрээ нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж дөрөвт баригдсан.
-Улсын баяр наадамд ахиж очиж уралдах бодол байна уу?
-Би газрын цээжинд гарч уралдах хүсэл их байдаг. Тэнд очоод орох орохгүй хамаагүй багцаа их авна. Авах гээхийн ухаан гэж их зүйл байна. Хүн морь хоёр дов үзэх хэрэгтэй л гэж боддог
-Та Өмнөговь аймагт их сайн наадаж байсан. Айраггүй наадам цөөхөн байсан гэдэг байх аа?
-Говь шанхын нутаг минь намайг их сайхан хүлээж авсан. Аз, өм тэгшхэн байж очсон наадам бүрээсээ айраг хүртэж байлаа. Тэгэхдээ бүр ганц нэгээр тогтохгүй, тав арваар нь хүртэл түрүүлгэж, айрагдуулж байлаа. Энэ дашрамд, Өмнөговь аймгийнхаа ард түмэндээ баярлаж явдгаа дуулгая.
-Алтансүх Алдарттай уяа нийлсэн хүмүүсийн олонх нь аймгийн цолд хүрээд байгаа. Сүүлийн жилүүдэд хичнээн айраг, түрүү хүртээд байна вэ?
-Улс, бүсийн болон аймаг, аймгийн чанартай уралдаан сум, овооны наадмууд нийлээд сүүлийн таван жилд 300 гаруй айраг, түрүү хүртлээ. Хүүгийн Түмэнбаяр, Наранцэцэгийн Амгалан, Даваасамбуугийн Нямлхагва, Чулуунбаатарын Алтангарьд нар таван жилийн дотор аймгийн Алдарт болцоосон. Энэ жил дүү минь аймгийн Алдарт уяач цол хүртэж, манай гэрийн гурав дахь Алдарт боллоо. Удахгүй ахиад нэг дүү энэ цолд хүрэх байхаа.
-“Мандалын хурд”-д алаг морио айрагдуулсанд баяр хүргэе?
-За баярлаллаа . Хэдийгээр алаг морь маань ажил муутай байсан ч энэ наадамд их сайхан өнгөтэй мордсон. Тэгээд зүтгээд айрагдчихлаа. Мал нь сайн юм эзэн нь даанч муу юм.
-“Мандалын хурд”-д хэдэн насны хэдэн морьтой ирсэн бэ. Морин жил гараад хэрхэн наадаж байна вэ?
-Хоёр их морь, нэг соёолон, нэг хязаалантай ирсэн. Алаг морь маань айрагдаж, нөгөө нэг нь 11-ээр, соёолон наймаар, хязаалан долоогоор давхилаа. Морин жил гарсаар мянгат малчдын зохион байгуулсан уралдаанд хүрэн морь маань гурвалж, хул үрээ дөрвөлсөн. Саяхан Самбартын наадамд даага холхон түрүүлгэсэн. Улсын сайн малчны наадамд хоёр морь айрагдуулсан. Нэг иймэрхүү наадлаа даа.
-Эрдэнэчулуун Манлай “Алтансүх морийг их сайн мэддэг болсон байна лээ” хэмээн магтаж байна лээ?
-Гиннесийн уралдааны үеэр аав “Чулуун ах чинь хүрэн морио мордуулахгүй гэж байна” гэсэн юм. Тэгэхээр нь уяан дээр очоод хүрэн морийг нь харчихаад “Уг нь Чулуун ахын хүрэн морь мордчихоор л байна даа. Нүднийх нь гал хариагүй байх юм” гэсэн юм. Түүнийг аав Манлайд очиж хэлээд Чулуун ах миний тэр үгэнд их урамшсан гэсэн. Цэрэнбал Алдарт ч гэсэн хүрэн морийг уралдчихаар байна гэж хэлсэн юм билээ.
-Одоо хэн гэж хүнтэй уяа нийлж хаана хүлэг морьдоо сойж байна?
-Унаган нутаг Хулд сумандаа морьдоо уяж байна. Хурандаа Пэлжээгийн Одонбаатар, Шантайн Батбаяр нарын морийг уяж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг болгон тань торгон жолоо өргүүлж байх болтугай.
-Ерөөлөөр болох болтугай. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Ц.Амарбаяр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
150.129.141.43
Burhanii orond uyach heregtei bsan bololtoi. Um maani bad mi hum
Reply66.181.161.3
Saihan duu mine tengerii orond aavtaigaa niileed morioo uyaal bigaa daa
Reply