Бурхан багшийн тааллын шүтээн бодь суварга сүндэрлүүллээ
А.Тэлмэн
Суварга бол бурханы лагшин, номлол, таалал лугаа барилдсан хамаг бурхдын хурах ордон
Суварга бол бурханы энэрэлээр төрсөн хувилгаан дүрийн газар дээрх сүлд
Суварга бол эрхэс тэнгэрийн эрчсийг эх газарт татан буулгах төв гэсэн мөрүүдийг эрхэм уншигч та ном судраас нэг бус удаа уншиж байсан биз ээ. Хамаг бурхадын хурах орон суварга бүтээх нь хүний бурханлиг чанарыг сэвтээж буй гэмийг ариусган, мууг сайнд урвуулан эрдэм болгоныг гүйцээхийн төлөөх гэгээн үйл хэмээдэг. Төрийнхөө их баяр наадамд уясан хүлгэдээ уралдуулан түмэн олноо цэнгүүлдэг “Дорнын унага” гал уяаныхан буюу Тод манлай уяач С.Ганхуяг, Т.Галбадрах нарын эрхмүүд бурханы сургаалд заасан энэхүү гэгээн үйлийг дэлгэрүүлэн бодь суваргыг бүтээн цогцлоожээ. Бурхан багшийн тааллын шүтээн бодь суварга Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Хүнхэр шанд хэмээх газар сүндэрлэсэн бөгөөд аравнайлах ёслолын үеэр урлаг соёлын одод ая дууны түрлэг өргөн, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгаас хүрэлцэн ирсэн соёолон, их насны морьд шандас шалган хийморь далласан юм. Ийнхүү уралдсан хүлгэдээс:
Их нас-61
1.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн бор/төрийнхөө их баяр наадамд завсаргүй дөрвөнтөө айрагдаад байгаа /
2.Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Түмэнзаяагийн хул
3. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Эрдэнэбаатарын хул халзан
4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Жаргалмөнхийн хээр
5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрахын ногоон
Соёолон-26
1.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Т.Галбадрахын хээр
2.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Ганбаатарын зээрд
3.Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Баасандоржийн буурал
4.Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Жаргалмөнхийн хүрэн
5. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Оюунбатын хүрэн тус тус хурдалж, хурсан олноо цэнгүүлсэн бол нутгийн зон олон тэнгэр заяат тэнхээт хүлгэдийн орон Цагаан-Овоо суманд ийнхүү бурхан багшийн тааллын шүтээн бодь суварга сүндэрлүүлсэнд таатай байгаагаа илэрхийлж, суварга бүтээгчдэд ерөөлийн хадаг өргөнө билээ.
Дээрх үйл явдлын холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг бид цувралаар хүргэх болно.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна