Race академи
Тэлмэн
Мөнх ногоон адууны орноор хийсэн аян замын тэмдэглэлийн ээлжит цуврал уншигч танаа хүрч байна. Өнөөдөр морь сонирхогч та бүхэндээ RACE академи буюу морин уралдааны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг албан ёсны цорын ганц байгууллагыг танилцуулахаар зэхлээ.
Адуу үржүүлгийн олон жилийн түүхтэй Ирланд улс нь хурдны чиглэлийн буюу цэвэр цусны Англи хурдан морьдоороо дэлхийд өндөр үзүүлж буй орон юм. Бага насны адууны ясны хөгжлийг дэмждэг эрдсээр баялаг ургамал бүхий бэлчээр, үржил шимт хөрс нь Ирландын хурдан морьдын амжилтын нууц болж байна. Ирландын цаг агаар нь хурдны адуу үржүүлэх, өсгөхөд нэн тохиромжтой байдаг талаар өмнө нь бид мэдээлж байсан. Түүнчлэн Ирландын ард түмэн нь эртнээс адуугаа ихэд дээдлэн хайрлаж ирсэн бөгөөд манайхны нэгэн адил адуу маллах арга ухаанаа үе дамжуулан өвлүүлж ирдэг аж. Энэхүү хүчин зүйлүүд нь дэлхийн тэргүүлэх адуу үржүүлэгчдэд бизнесээ тус улсад эхлүүлэх шалтгаан болж, улмаар Ирландын морин уралдааны бизнес улам бүр цэцэглэн хөгжиж байгааг хэлэх нь зүйтэй байх. Ирландын морин уралдааны төв нь Киллдарт байх бөгөөд хурдан морьдын өлгий нутаг хэмээдэг. Энд дэлхийд нэрд гарсан Дермот Вэйлд, Жон Окс нарын алдарт уяачид хурдан морьдоо уяж сойн дасгалжуулж байдаг билээ. За ингээд оршлоо хойш тавин өнөөдрийн гол сэдэв болсон RACE академиа танилцуулъя. Тус академи нь 1973 онд байгуулагдсан бөгөөд Ирландын морин уралдааны болон Турф клубын албан ёсны зөвшөөрөлтэй сургалт явуулах эрх бүхий цорын ганц байгууллага юм. Тус академи нь морь унаачид, адуучид, уяачид, морин уралдааны мэргэжилтнүүд, зохион байгуулагчид болон бусад морин уралдаан сонирхогчдод олон төрлийн сургалтыг санал болгодог. Товчхондоо морин спортын бүхий л төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургууль юм.
Бидний хэлж заншснаар мэргэжлийн жокей буюу бэлтгэл унаач сургах сургалтыг 30 гаруй жилийн турш зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийд нэрд гарсан Жонни Муртах, Вилли Супплэ, Еддэй Ахерн болон Роберт Винстон зэрэг нэрт унаачид тус академийг төгссөн аж. Тус академи нь Ирландын морин уралдааны төв болсон Киллдар мужийн Куррах талын захад орших 30 акр бүхий сургуулийн талбайтай бөгөөд /Ирландын нэрт уяачидтай хаяа нийлдэг хэмээн ойлгож болно/ морь уналгын дотор заал, цаг агаарын ямар ч нөхцөлд тохирсон морь давхиулах зам, морь тахлах заал, оюутны болон сургалтын оршин суугчдын байруудтай бүхэл бүтэн цогцолбор юм. RACE академийн олон улсын салбар нь 20 гаруй жилийн турш бусад улс орны хурдан морь сонирхогчид, морин уралдааны байгууллагуудтай хамтран ажиллаж сургалт зохион байгуулсаар ирсэн ба Япон, Солонгос, Хонг-Конг, Турк, Арабын улс орнууд болон Франц, Англи, Щвед, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Америк зэрэг улс орноос суралцагчид ирсээр байна.
Суралцагчид туршлага судлах нэг сарын сургалтаас эхлээд бэлтгэл унаач, адуу арчлагч, маллагчийн зургаан сарын сургалтанд ч хамрагдах боломжтой. Дэлгэрүүлвэл, адууны арчилгаа маллагаа, унах ур чадвар, уях арга барил болон бусад морин уралдааны төрлийг хамарсан анхан, ахисан, дээд гэх мэт харилцан адилгүй түвшний сургалтуудыг явуулдаг. Тус сургалтын төвийн багш нар нь олон улсад ажиллаж, сурч туршлагажсан хүмүүс байдаг бөгөөд сургалтын тусгай программтай гэх юм билээ.
Аяллын багийнхныг тус академийн захирал ноён Keith Rowe гэх эелдэг эрхэм угтан авч, сургуулиа танилцуулсан бөгөөд суралцагчдад сэтгэл зүйн дэм өгч, урам зориг нэмдэг гэх шашны зан үйл бүхий жижиг өрөө миний сонирхлыг ихэд татсан юм. Ноён Keith Rowe ярихдаа “Хурдан морь унаачид бие бялдрын хувьд төдийгүй оюун санааны хувьд бэлтгэгдсэн байх ёстой. Аливаа спорт эрсдэлтэй. Хурдан морины унаач ч мөн гэмтэж бэртэх эрсдэлтэй. Тиймээс бид суралцагчдын сэтгэл зүйг засах, тэднийг сэтгэл санааны хувьд зоригжуулан бэлтгэхийн тулд тусгай номч лам нараар хичээл заалгадаг” хэмээсэн юм. Энэ нь манайхны ахмад уяачдын хэлж зөвлөдөг, түүнээсээ болж заримдаа хоцрогдсон хэмээн гоочлуулдаг тэрхүү зан үйлийг олон улсын нэр хүнд бүхий сургалтанд ч ашигладгийн жишээ болж буй биз.
Сонирхол татсан дараагийн нэг зүйл бол тахчин бэлтгэх сургалт юм. “Унаачийг 10 сар, харин тахчидыг дөрвөн жил бэлтгэдэг” гэх ноён Keith Rowe-н үг эрхгүй анхаарал татаж “Яагаад” гэдгийг лавлалаа. Тахчин гэдэг ур чадварт суурилсан мэргэжил учраас хамгийн гол нь дадлага олох явдал гэнэ. Тиймээс тодорхой хугацаанд сургалтанд суугаад түүнийгээ амьдрал практикт хэрэгжүүлж дадлагажих ёстой аж. Тэгээд хэсэг хугацааны дараа сургуулдьдаа эргэн ирж, дахин суралцах ёстой. Энэ мэтчилэн дөрвөн жилийн турш суралцсаар “жинхэнэ”тахчин болдог. Нэгэнт ийнхүү удаан хугацаанд нарийн мэргэшиж бэлтгэгдсэн тэдэнд ажлын байранд санаа зовох зүйл гардаггүй гэх юм билээ.
Унаачийн сургалтанд анхан суралцагчдаас гадна сануулга авсан мэргэжлийн унаачид ч мөн хамрагддаг. Морь унаж байхдаа дүрмийн алдаа гаргаж, түүнийгээ хэд хэдэн удаа давтсан бол ийнхүү дахин сургалтанд суудаг аж. Үүнийг манайхны дүрэм зөрчин жолооны эрхээ тодорхой хугацаанд хасуулаад дахин шалгалт өгч байж үнэмлэхээ авдагтай адилтгаж болох юм. Унаачийн алдаанд мориндоо ташуураа харуулалгүй ташуурдах хүртэл хамрагдана. Манайхан шиг баруун солгойгүй ташуурддаг хүмүүст үүнийг ойлгох амар биш байж мэдэх ч морио дээдэлдэг улсад их хурцаар хөндөгддөг сэдэв гэх юм билээ.
Ийнхүү алдаа гаргасан болон анхлан суралцагчдын сургалтын талбайд морь унаж буй бичлэгийг эхнээс нь дуустал хийгээд өөрт нь үзүүлж хаана ямар алдаа гаргаж буйг нь харуулдаг юм билээ. Энэ нь ямар ч багш хэд дахин хэлснээс илүү зөвлөгөө болдог гэсэн шүү.
Энэ мэтчилэн сонирхолтой олон асуудлыг хөндсөн ноён Keith Rowe-ийн ярилцлагыг та бүхэн дараагийн цувралаас хүлээн авч уншаарай. Өнөөдрийн тэмдэглэлээ энэ хүргээд өндөрлөе.
А.Тэлмэн, А.Наранбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна