П.Сэргэлэн: "Дүнжингаравын хурд-2014" уралдааныг зохион байгуулах комисс ажилдаа ороод байна
А.Тэлмэн
"Дүнжингаравын хурд-2014" уралдааны талаар ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Морь сонирхдог хэн бүхний хариулт авахыг хүсч буй Дүнжингарав уралдааны талаар яриагаа эхэлье. Гадуур яригдаж байгаачлан дөрөвдүгээр сарын 13-нд “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаан болох уу?
-Малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотойгоор тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Иймд ММСУХ-ноос Дүнжингаравын хурд уралдаанаа дөрөвдүгээр сарын 13-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Дүнжингарав уралдааныг зохион байгуулах комисс ажилдаа ороод байна.
Ер нь уяачид маань холбооны 70161618 дугаарын утсаар ярих болон биечлэн ирж уулзаж, бүр зарим аймгаас албан бичиг, санал хүсэлт хүртэл ирсэн. “Дүнжингаравын хурд” уралдаанаа зохион байгуулчихаж болдоггүй юм уу. Уяачдынхаа хөдөлмөрийг үнэлье” гэх мэтчилэнгийн санал хүсэлт байнга ирж байсан. Холбооны зүгээс ч гэсэн аль болохоор л уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлчихгүй юмсан, уралдаанаа зохион байгуулчих юмсан гэсэн бодолтой байсан. Дөрөвдүгээр сарын 13-наас хойшилвол байгаль цаг уураас эхлээд хүндрэлтэй талууд бий болно. Тиймээс бид Тод манлай, Манлай уяачидтайгаа зөвлөж ярилцаж байгаад дөрөвдүгээр сарын 13-ны хөх бар өдрийг сонгосон. Холбооны зүгээс ч гэсэн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдчихсан. Хурдан морины уралдаанч хүүхдүүдийнхээ комбинзоныг хүртэл хийлгээд авчирчихсан байгаа.
-Хэдийгээр гамшгийн хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч уяачид маань бараг хагас жил энэхүү уралдаанд бэлтгэлээ. “Дүнжингаравын хурд” нэр хүндтэй, басхүү морь сонирхогчдын хүсэн хүлээдэг уралдаан болсон нь эндээс харагдаж байна?
-Тийм шүү. “Дүнжингаравын хурд” уралдаан бол хавар болж буй улсын наадамтай дүйцэхүйц хамгийн том уралдаан юм. ММСУХ жил бүр хамгийн өндөр чансаатай уяачид, хурдан хүлгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Сүүлийн хэдэн жилийн шалгаруулалтаас харж байхад “Дүнжингаравын хурд” уралдаан хамгийн өндөр чансаатай, басхүү цар хүрээ өргөнтэй болдог нь ажиглагдсан. Орон нутгийн наадамтай давхацдаг учраас улсын баяр наадамд аймаг, сум бүрийн шилдэг морьд тэр болгон ирж оролцож чаддаггүй бол “Дүнжингаравын хурд”-д дөрвөн зүг, найман зовхисоос аймаг, сумдын шилдэг хүлгүүд бүгдээрээ хүрэлцэж ирж уралдаж тухайн жилийнхээ өнгийг тольддог гэдгээрээ уяачид ихээхэн ач холбогдол өгч оролцдог. Дээр хэлсэнчлэн ажиглаж байхад Дүнжингаравт айрагдсан морьд улс, бүсийн наадамд айрагдахгүй байх нь ховор. Тэр ч бүү хэл, Дүнжингаравт 10, 20-иодоор давхисан морьд бүсийн наадмуудад түрүүлж, айрагдах нь олонтаа байдаг нь судалгаанаас харагддаг.
-Морьдын тоо ч Улсын наадмаас дутахааргүй олон байдаг?
-Тэгэлгүй яахав. Их нас гэхэд 300 гарч уралдаж байсан. Соёолон мөн 300 гаруй морддог. Азарга гэхэд 250-260 уралддаг шүү дээ. Тэгэхээр оролцож буй морьдынхоо тоогоор ч, тэр чансаагаараа ч тэр улсын наадмаас дутахааргүй өргөн цар хүрээтэй уралдаан болдог. Тийм ч учраас ММСУХ “Дүнжингаравын хурд” уралдаандаа ихээхэн ач холбогдол өгч, идэвх зүтгэл гарган зохион байгуулдгийг та бүхэн мэдэх байх.
-Анх Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо зохион байгуулдаг байсан. Ер нь хэзээнээс ММСУХ зохион байгуулдаг болсон юм бэ?
-2009 оноос эхлээд ММСУХ зохион байгуулж байгаа. Ер нь “Дүнжингаравын хурд” уралдаан ММСУХ-ны бие даан зохион байгуулдаг хоёрхон уралдааны нэг. Нөгөө нь гурван жилдээ нэг болдог шигшмэл морьдын “Их хурд” уралдаан юм. Харин
бусад бүсийн уралдааныг тухайн орон нутгийн хүсэлтээр тухайн аймгийн ЗДТГ, аймгийн салбар холбоодтойгоо хамтран зохион байгуулдаг.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна