Сумын Алдарт уяач Ц.Батсайхан: Сумынхаа гайгүй азарганы үр төлүүдээс авч байгаа


-Могой жилийн амжилтуудаас тань яриагаа эхэлье?
-Хүүхэд морь мэнд сайхан наадлаа даа. Бүрэгхангай сумын 90 жилийн ойд шүдлэн, хязаалан мордуулж, дундуур давхиулсан. Найман сар гаргаад болсон болохоор өтгөн наадам болсоон.
-Уяачийн эрдэм ухаанд шамдаад хэдэн жилийн нүүр үзэж байна?
-2009 оноос эхлэн морь сонирхон уяж эхэлсэн. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат манай ээжийн дүү болох аймгийн Алдарт уяач Наранцацралт гэдэг хүн надад анх нэг хээр үрээ бэлгэнд өгч. Тэр нь 2009 онд хязааландаа сумынхаа наадамд айрагдаж, тэгээд л түүнээс хойш ганц нэг морь авч анх эхэлсэн дээ.
-Бэлэгний хээр нэлээд хурдалсан юмаа даа?
-Наймдугаар сарын 8-нд болсон бооцоот уралдаанд гурваар давхиад, хойтон зун нь соёолон үрээ аравдугаар сарын нэгэнд болсон Ахмадын баярт аман хүзүүдсэн. Түүний маргааш /аравдугаар сарын 2-нд/ Хишиг-Өндөр суманд болсон уралдаанд бас айрагдсан. Хээр азарга маань над дээр ирснээсээ дөрөв айрагдаж нэг хэсэг өнжөөсөн. Энэ жилээс уянаа.
-Залуу уяачийн урмыг тэтгэсэн өөр ямар хурдан хүлгэд байна?
-2009 оныхоо намар Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гүнсэнбазар гэдэг хүнээс хар шүдлэн авсан. Хар үрээ даагандаа их хурдан байж, арваад медальтай болсон. Над дээр ирээд бас ганц нэг айрагдсан. Одоо азарга болчихсон уягдаж байгаа. 2009 оны намар Заамар сумын харьяат, сумын Алдарт уяач Бандихүү гэдэг хүнээс хүрэн даага авсан. Одоо бас азарга болчихсон. 2011 онд манай сумын Алдарт уяач Аюушийн Ганболд гэдэг хүнээс хээр үрээ авсан. Хээр үрээ шүдлэндээ сумандаа түрүүлчихсэн байсан юм. Би хязааланд нь аваад сумандаа түрүүлгэж, хоёр хоногийн дараа Гурванбулаг сумын наадамд бас түрүүлгэсэн. Соёолонд нь давхиулаагүй. Энэ жил хавчиг морь уягдаж байгаа.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Өнгөрсөн жил Гиннест бүртгүүлэх уралдаанд амжилттай оролцоод энэ жил авсан. Ер нь дөхчихсөн байсан юмаа. Сумын наадмаас хоёр түрүү, 3-4 айраг авсан. Миний морийг аймгийн Алдарт уяач А.Ганболд уядаг байсан юм. Ноднингоос л би өөрөө бие даан өөрөө үзэж байна. Энэ өвөл адууныхаа жүчээг дуусгаад хоёр гурван насны морь тэжээж байна. Хэдийгээр туслах хүн байдаг ч морь уях их л ажилтай юм.
-Залуучууд моринд олноор орж ирж байна. Юу тэднийг ингэтэл нь татдаг юм бол. Жишээлбэл, таны хувьд?
-Яг тэрнээс болоод гэж хэлж мэдэхгүй л байна. Ер нь морь сонирхсон хүн холдож чаддаггүй юм билээ. Хэдийгээр моринд хожуу орсон ч гурван хүүдээ гайгүй адуу үлдээчих юмсан гэсэн зорилго өвөртлөөд л явж байна даа. Тэгж бодоод сүүлийн үед зүүн талаас хэдэн гүү авсан.Сумынхаа сайн азарганы төл байдас, гүү ч авсан. Болох байлгүй дээ.
-Хаа сайгүй л зүүн талын адуугаар наадаж байна?
-Манай суманд ч гэсэн айрагдаж, түрүүлж байгаа нь дандаа л зүүн талын адуунууд байна. Миний хувьд уралдах адуу аваагүй ээ. Түүний оронд сумынхаа гайгүй азарганы үр төлүүдээс авч байгаа. Жишээлбэл, улсын Алдарт уяач Эрдэнэбатын буурал халзангийн төл болон аймгийн Алдарт Гүнсэнбазарын адуунаас авсан.
-2014 онд Дашинчилэн сумын 90 жилийн ой тохиож байгаа юм байна. Нутгийн дэвжээг хамгаалах үүрэгтээ хэр бэлтгэж байна?
-Манайхан дор бүрнээ л бэлтгэж байх шиг байна. Би 7-8 юм уяж байгаа. Сумын маань ой өргөн дэлгэр сайхан болох байхаа.
-Амжилт хүсье. Уясан хүлэг тань хурдан байх болтугай.
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна