“Хонгорын хурд” МСУХ-ны Улаанбаатар дахь салбар зөвлөл байгуулагдлаа

2014 оны 3-р сарын 24 -нд

2013 оны ММСУХ-ны шилдгийн шилдэг салбараар шалгарсан Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" МСУХ өнгөрөгч амралтын өдөр /3-р сарын 22-нд/ нийслэлд оршин суудаг уугуул нутгийн морь сонирхогчдоо цуглуулж, нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.
“Хонгорын хурд” МСУХ-ны Улаанбаатар хот дахь салбар зөвлөлийг үүсгэн байгуулж, 7-р сард болох Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой болон VIII гэгээнтнээ сэнтийд нь залах Даншиг наадам буюу говийн бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулах, Баянхонгор аймагт хурдан морины цогцолбор байгуулах гээд олон чухал асуудлыг хөндсөн энэ удаагийн уулзалт зөвлөгөөнд 20 сумдын төлөөлөл 120 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан юм.
Хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хот дахь салбар холбоог байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Бөмбөгөр сумын уугуул Д.Агвааныг тэргүүнээр сонгосон бол нарийн бичгийн даргын албыг Баянбулаг сумын уугуул Ж.Мөнхсоёмбо хашихаар боллоо. Харин тэргүүлэгчдээр Мөнхбаатар /Эрдэнэцогт/, Д.Баяраа / Баянцагаан/ Баатарзориг / Өлзийт /, Намхай, Жадамбаа / Хүрээмарал /, А.Батболд / Галуут/ Ц.Энхтайван / Баян-Овоо/, Дамдинсүрэн / Баацагаан/, Мягмарсүрэн, Цэдэв / Бууцагаан/, Болдсайхан /Заг/, Б.Мөнхтулга / Баян-Өндөр/, Алтанхуяг / Жаргалант/, Чимэдравдан /Гурванбулаг/, Гансүх, Дэлгэрдалай / Богд/, Махбал / Баянбулаг/, Болдбат, Олонбаяр / Баянлиг/, Б.Ганбат /Шинэжинст/, Чулуунбаатар, Эрхэмбаяр, Нямдорж / Хуучинжинст/ нар тус тус сонгогдлоо.
Түүнчлэн нийт төлөөлөгчдөдөө "Хонгорын хурд" МСУХ-ны тэмдэг, үнэмлэхийг гардуулж цаашид холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Уулзалт, зөвлөгөөнөөр хэлэлцсэн дараагийн асуудал нь говийн бүсийн уралдааны зохион байгуулалт байлаа. Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойдоо хонгорчууд идэвхтэй оролцохыг уриалж, гэгээнтний хоёрдугаар дүрийг залах даншиг наадамд хамгийн анх 1000 их насны морь уралдаж байсан бахдам түүхийг сэргээн нэг сумаас 50 их насны морь гэсэн жишгээр 1000 морь уралдуулахаар төлөвлөж буйгаа холбооны тэргүүн дуулгаад, 1000 морио 300,300-гаар нь хуваан гурван гарааны төхөөрөмжнөөс гаргаж уралдуулахаар төлөвлөж буйгаа хэллээ. Түүнчлэн 1000 их насны морьдын энэхүү уралдааныг цаашид уламжлал болгох зорилготой байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ мэтчилэн олон чухал асуудлыг хөндөн хэлэлцсэн уулзалт зөвлөгөөн өргөн дэлгэр басхүү үр өгөөжтэй болж, хүндэтгэлийн зоог, урлагийн тоглолтоор үргэлжилсэн юм.
Эцэст нь хэлэхэд “Хонгорын хурд” МСУХ-ны хүн ам ихтэй томоохон хотуудад салбар зөвлөлөө байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, нутаг нугийнхнаа нэгтгэн буй энэхүү туршлагаас бусад холбоод хуваалцмаар санагдсныг хэлэх нь зүйтэй байхаа.
Хонгор нутгийн түмний үйлс өөдрөг байж,хурдан тууртын босоо цагаан хийморьт ивээгдэх болтугай.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна