Дахин зочлох Дандалк
Бид өдөртөө Ирландын морин спортын үүх түүх, өнгө төрхийг илэрхийлэхүйц хоёр байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байлаа.Онгоцноос буусан даруйд Гоффс дуудлага худалдааны төвтэй танилцсан бол оройн хөтөлбөр нь Дандалкийн стадионыг үзэж сонирхох байсан юм.
Марк болзсон цагтаа товлосон газраа биднийг угтан авч, Наасаас 115 км зайтай байрлах Дандалкийг зорилоо.
Хотынхоо нэрээр нэрлэгдсэн Дандалкийн уралдаан нь 200 гаруй жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн бөгөөд 1889-2001 он хүртэл орон нутгийнхаа хөрөнгө санхүүгийн томоохон эх үүсвэр нь болдог байжээ. Харин 2001 онд Дандалкийг шинэчлэн үзэгчдийн тав тухыг хангасан орчин үеийн шинэ цогцолбор болгон өөрчилсөн байна.
2000 гаруй метр уралдааны зам, 130 адуу байршуулах жүчээ бүхий Дандалк стадионд морины хорхойтнууд хэдэн цагаар ч тухлах боломжтой. Тэд гэр бүл, найз нөхөд хамт олноороо хүрэлцэн ирж, амтат хоол зооглон, шар айраг шимэнгээ азаа үзэн бооцоо тавьж цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.
Дандалк цогцолборын бас нэгэн давуу тал нь зөвхөн морь бус цагт 60-68 км/ц хурдлах чадвар бүхий Greyhound үүлдрийн ноход хурд хүчээ сорьж, зочдын мэлмийг баясгадагт байгаа юм. Энэхүү уралдаан 70 жилийн тэртээгээс эхтэй бөгөөд Дандалк стадионд уралддаг болсоор 10 жил болж байгаа аж. 2000 оны 11-р сарын 20-нд Дандалкийн нохойн уралдааныг түр зогсоон хотын төв рүү шилжүүлсэн ч ердөө гурван жилийн дараа төрөлх Дандалктаа эргэн ирж, үзэгч, сонирхогчдынхоо мэлмийг баясгах болсон гэдэг.
Дээд зэрэглэлийн ресторон, баар, зоогийн газар, оффис бүхий Дандалк стадионд морь, нохой уралдахаас гадна хөдөө аж ахуйн холбогдолтой төрөл бүхий шоу үзүүлбэр, үзэсгэлэн, худалдаа тогтмол зохион байгуулагдаж, орлогын өөр нэгэн эх үүсвэр болж байдаг гэсэн.
Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ Ирландын морин уралдааны түүхэнд үлэмж хувь нэмрийг оруулж буй Дандалк цогцолборт зочлох жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа төдийгүй морьдоо уралдуулдаг гадны иргэд ч олширч байгаа гэх юм билээ.
Баасан гараг бүрийн үдэш Дандалк стадионд морь, нохойн уралдаан болдог уламжлалтай. Тиймээс Ирландчууд ажлын өдрүүдийнхээ стрессийг тайлахаар урьдчилан ширээ захиалж, хамт олон, найз нөхдөөрөө зорин ирэх нь элбэг аж.
Марк бидэнд хоёр давхрын цонхны ойролцоох ширээг захиалжээ. Захиалга өгөхдөө ирэх зочдын тухай товч мэдээллийг өгсөн бололтой. Бидний өмнө Монгол Улсын төрийн сүлдтэй тусгай менюг дэлгэж, оройн хоолны захиалга авсан юм. Үл анзаарагдам жижиг зүйлс үнэ цэнэ нь төсөөлсөнөөс ч их байдаг шүү дээ. Ямартаа ч бидэнд зориулсан тэр бяцхан сюрприз энэ үдэшт хөг нэмж чадсан юм. Бидний зочилсон баасан гарагийн орой /3-р сарын 21-ний/ зайн хувьд харилцан адилгүй есөн уралдаан болсны зэрэгцээ шөнө дундаас хойш Greyhound үүлдрийн ноход хурд хүчээ үзэлцэх ёстой байсан.
Нэг удаагийн уралдаанд дунджаар арав гаруй морьд хурд шалгах бөгөөд ирсэн зочин бүрт тухайн өдрийн уралдаан болон оролцох морьдын танилцуулга бүхий гарын авлагыг тараах аж. Түүнчлэн уралдаан бүрийн өмнө морьдыг нэг бүрчлэн танилцуулж, бооцоо тавихад боломжийг илүү нээлттэй болгох аж.
Гараанаас бариа хүртэлх шимтэй уралдаан бүрийн дараа замыг засч, дараагийн уралдаанд бэлтгэнэ. Харилцан адилгүй зайд харьцангуй цөөн морь уралдах тул зөөврийн гарааны төхөөрөмжийг ашиглах.Уралдах морьдын тооноос хамаарч овор хэмжээ харилцан адилгүй байх тэрхүү зөөврийн төхөөрөмж цөөн адуу уралддаг сум, багийн наадамд хэрэгжүүлж болохоор эд шиг санагдсанаа хэлэх нь зүйтэй байх. Хүн хүч шаардахгүй, авч явахад авсаархан ер нь тун аятайхан эд байна лээ. Монголчууд аливаа зүйлийг өөрсдөдөө тохируулан өөрчилж сураагүй биш. Үндсэн санаа өөрт хэрэгтэй давуу талуудыг нь тусгаад тийм төхөөрөмжтэй болчихвол хаа хаанаа хэрэгтэй л байх. Нэг гэм нь морьдоо төхөөрөмжинд оруулж сургах л жаахан төвөгтэй байж мэднэ.
Басхүү санаа авахаар өөр нэгэн зүйл нь морьдыг уралдаанд бэлтгэх тусгай ажилчид. Дандалкийн нэр лого бүхий хувцастай залуус морь, унаач аль алинд нь ямар нэг хүндрэл учруулахгүйгээр гарааны төхөөрөмжинд морьдоо оруулж бэлтгэл базаах юм билээ. Энэ нь унаачийн аюулгүй байдлыг хангахын сацуу морьдын эрүүл мэнд, уралдааны зохион байгуулалтанд чухал үүрэгтэй санагдсан шүү.
Аян замын алжаал, цагийн зөрүү басхүү маргаашийн хөтөлбөр /дэлхийд алдартай Coolmore студитэй танилцах/ зэргээс шалтгаалан бид Greyhound үүлдрийн нохдын уралдааныг хүлээж төвдөөгүй юм.
Тэмдэглэлийн дараагийн цувралаар дэлхийд алдартай Coolmore үржлийн студийн талаар хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна