Аймгийн Алдарт уяач Л.Нарантогтох: Нутгийн бизнесменүүдийн аваачсан ганц нэг эрлийз үрээг ад үзэлгүй байж л адуу чанаржина
-Улиран одогч XVII жарны усан могой жилд Нарантогтох Алдарт ямархан амжилттай наадав?
-Хувь хүний гэхээсээ илүү нутаг нугийнхан маань одтой сайхан наадаж, амжилт гаргасан сайхан жил байлаа. Сумын маань МСУХ улсын шилдэг холбоогоор шалгарлаа. Мөн манай сумын адуу Гиннест бүртгүүлэх 4249 морины уралдаанд айрагдлаа. Манай сумын Зоргонт багийн уяач Буянбаатар гэдэг хүний морь. Би өөрийнхөө шилдэг унаач хүүхдээр унуулсан юм. Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдаанд манай сумын морь айрагдана гэдэг бид бүгдийн бахархал. Тиймээс учраас үүнийг ярьж байна. Уяачийнхаа хувьд би өнгөрсөн өвөл Өвөрхангай аймгийн Бүрд суманд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд их насны морь айрагдуулсан. Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын наадамд бор азаргаа аман хүзүүдүүллээ. Архангай аймгийн Хашаат сумын 90 жилийн ойгоор даага гурваар давхиуллаа. Үүнээс гадна жижиг уралдаануудаас олон айраг, түрүү авсан. Энэ амжилтууд маань сумынхаа МСУХ-г шилдгээр шалгарахад хувь нэмрээ оруулсан байх гэж бодож байгаа.
-Гурван аймаг дамжаад наадчихдаг юмаа даа?
-Тиймээ. Өвөрхангайн зүүн бүсэд айрагддаг морь маань Төв аймгийн Заамар сумын харьяат Буянбат гэдэг хүний адуу байгаа юм. Уг нь манай дүүгийн морь л доо. Би уяж айргийн таваар давхиулсан юм. Үүнээс өмнө сумын наадамд айрагдсан.
-Могой жилд хурдан байсан бор азарга хаанахын адуу вэ?
-Төв аймгийн Эрдэнэ сумын унаган адуу. Би соёолонд нь авч Архангай аймгийн Өлзийт суманд болсон алтан зул хөөргөх наадамд зургаагаар давхиулж, Багануурт болсон уралдаанд аман хүзүүдсэн. Харин хавчигтаа сумандаа түрүүлээд, Архангайн Хотонт суманд болсон Аюуш Тод манлайн нэрэмжит уралдаанд аман хүзүүдсэн. Тэгээд могой жилд Бүрэгхангайд аман хүзүүдсэн. Энэ жилийн тухайд хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Заамар, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант, Өвөрхангайн Бүрд, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур зэрэг найман сум нийлсэн том сунгаанд бор азарга маань таваар давхисан. Харин их насанд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат Хужирын Жамбал гэж хүний адууны саарал морь түрүүллээ.
-МУ-ын Алдарт уяач, Алтан ботгоны эзэн, Гавьяат тэмээчин үү?
-Тийм. 2012 онд тэр сайхан хүний гэргий Цолмон гэдэг хөгшинтэй танилцсан. Моринд дуртай сайхан буурал байна лээ. Тэр хүнд би утсаар морь уяж өгсөн юм.
-Утсаар аа?
-Тиймээ. Соёолон үрээ уяж байгаа гээд надаас утсаар зөвлөгөө авч. Би тэг, ингэ гээд зөвлөдөг байсан юм. Тэр айлын адууны сайн дээр миний ганц нэг хэлсэн зүйл нэмэр болоо байлгүй. Нөгөө үрээ нь айрагдаж, ойрын хэдэн жил морь айрагдаагүй гээд баярласнаа илэрхийлж байсан.Тэгээд би тэрүүгээр очихдоо тэдний адуунаас 2-3 адуу авчирсан юм. Би ер нь адуугаа сайжруулах гэж хувьдаа их хичээж байгаа хүн. Дорнодын Халхгол сумаас Улаандай гэдэг хүний 5-6 медальтай хээр азарга авсан. Бас Сүхбаатар аймгаас ч адуу авсан. Ер нь манай адууны ерөнхий суурь бас гайгүй л дээ. Хэнтий, Төв аймгийн Баянцагаан зэрэг хурдтай газрын адуунаас авч цуглуулсан. Нэгдлийн малыг сайн маллаад, шагналд нь Улсын наадамд явах эрх аваад Яармагийн дэнжид гүүгээ бариад гардаг байсан юм. Тэгэхдээ дээр хэлсэн нутгийн уяачидтай уулзан, нөхөрлөж гүүгээ засаатай үрээгээр өгч адууныхаа цусыг сайжруулдаг байлаа.
-Эртнээс адууныхаа чанарыг сайжруулсан байх нь ээ?
-Тэгсэн шүү. Би ер нь адуугаа чанаржуулахыг ихэд дэмждэг хүн. Олонх нь монгол адууг эрлийзжүүлэхийг дэмждэггүй бол би зөв зүйтэй гэж үздэг. Жишээлбэл, би аль 1970-аад оноос морь тэжээж байна. Хоёр шуудай ганзагалаад Төв аймгийн Заамар орж овъёос аваад явдаг байсан. Тэгэхэд одоо зарим нэгэн хүмүүс тэжээж үзээгүй яаж тэжээдэг юм гээд асууж байна. Бас ийм хоцрогдмол байж болохгүй л дээ. Үүн шигээ адууныхаа цусыг сайжруулах асуудлыг бас их сайн ойлгохгүй байх шиг байгаа юм. Уг нь болдог бол үүнийг малчид ойлгож, нутгийн зарим нэгэн бизнесмен залуусын аваачсан ганц нэг үрээг ад үзэлгүй давхиулж, сум орон, баг бригадаараа нийлж адууныхаа цусыг сайжруулахад анхаарах хэрэгтэй байгаа юм.
-Хөдөөгийн олонх уяачдаас өөр бодолтой байна шүү?
-Аливаа юм цаг үеэ дагаж хөгжиж байх учиртай.
-Ингэхэд танд уяаны эрдэм заасан хүн хэн бэ?
-Миний эцэг Лувсандагва нутгийн нэртэй уяачдын нэг.Эцэг маань Богдын алаг морины уяач Жасын хөх Дондог, Төв аймгийн Баянцогт сумын уяач Самдан, хурдан хүрэн азаргатай Дамдин зэрэг тухайн цаг үеийн шилдэг уяачидтай нөхөрлөн үг дуулж явсан гэдэг. Түүнээсээ надад зааж сургасан. Аавын маань нэртэй Сансар хүрэн гээд хурдан хүлэг байлаа. Яагаад Сансар нэртэй болсон бэ гэхээр Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Гүррагчаа баатар сансарт нисчихээд нутагтаа ирж наадам хийсэн юм. Тэр наадамд хүрэн морь түрүүлж, ард түмэн “Сансар хүрэн” хэмээн нэрийдэх болсон гэдэг. Түүнээс хойш Сансар хүрэн олон жил түрүүлж, нутаг орны маань, аавын маань нэрийг гаргасан даа. Аавын нэртэй бас нэг хар морь байсан. Самдан жолооч гэдэг хүний адуу гэдэг. Бүр дээд гарал нь Төв аймгийн Баянцогтын Жүрмэд гэдэг хүний адууных гэдэг юм билээ. Спартакиад гээд таван сумын морьд нийлсэн уралдаанд түрүүлчихээд, маргааш нь сумынхаа наадамд бас түрүүлсэн.
-Бахтай сайхан дурсамж байна?
-Олон сайхан дурсамж бий. Гэхдээ морь уяна гэдэг дандаа морь түрүүлж, айрагдаад баяр бахдалтай байдаг зүйл биш. Ер нь морь уяна гэдэг олон төрлийн мэргэжил шаарддаг юм шүү дээ. Хамгийн наад зах нь мал эмнэх наад захын арга ухаантай байх хэрэгтэй. Энэ нь нэг талаараа сувилагч болж байгаа юм. За тэгээд хоол тэжээлийг нь тааруулж, мал тэжээгч, баасыг нь арилгаж, цэвэрлэгч болно. Энэ бүхэн бол наад захын ажил шүү дээ. Цаашлаад нарийн бэрх зүйл их бий. Үүнийг хүмүүс зөв ойлгож мэдрээсэй гэж хүсдэг юм. Нэг түүх ярья л даа. Морь ачдаггүй байх үед бид чинь зам зуур эмээлээ дэлгэж тавиад гөлөмний нөмөрт нь хээр хонодог байлаа. Тэгсэн нэг удаа их насны морь түрүүлгэчихээд буцаж явахдаа нэг шөнө их сайхан амарсан байсан. Өглөө нь бие хөнгөрөөд сайхан байхаар нь харсан чинь довны толгой дэрлээд унтчихаж. Тэгж л явлаа шүү дээ. Энэ мэт нарийн ширийн зовлонг нь мэдэхгүй байж, морь уралдуулах нь зэрлэг зугаа гэж ярьж байгаа хүмүүсийг гайхах юм.
-Олон газраар явж наадаж байв уу?
-Ах нь үрэгдэж бариагүй баярын бичиг, дипломоо нэгд нэггүй шүүхэд 37-38 түрүү байна лээ. Дөрвөн аймгийн дундах аймгийн чанартай наадмуудын шүү дээ. Хан-Уул дүүргийн 40 жилийн ойгоор хүрэн морьтойгоо ирж араб эрлийзүүдтэй уралдуулаад айрагдуулж байлаа.Тэр хүрэн морь маань 40-өөд медальтай хурдан хүлэг байгаа юм.
-Анхны айргаа хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-За, ах нь 1971 онд Төв аймгийн Лүн сумын гаралтай хүрэн халзан соёолонгоо Булган аймгийн Эвлэлийн залуучуудын спартакиадад түрүүлгэж байлаа.
-Лувсандагва гуайн хөвгүүдээс хэд нь морь уядаг юм бэ?
-Би хүний ганц хүү байгаа юм. Ах нь сургууль соёлоор яваагүй. Долоон нас хүрээд морь унаж сураад арван нас хүрээд хасагдсан. Тэгээд л эцэгтээ тусалж адуу малтай ноцолдон, эмгэн догшныг сурган эрийн цээнд хүрсэн дээ.
-Хүүхдүүд морь уядаг уу?
-Манай хүргэн энэ жил аймгийн Алдарт уяач цол авсан. Тэр хавьдаа айраг, түрүү алдалгүй наадна аа.
-Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж яваа эрхэмтэй уулзах сайхан байлаа. Гарч байгаа морин жил танд хайр хишгээ харамгүй хайрлаж, уясан хүлгэд тань хурдан байх болтугай.
-Баярлалаа. Нутгийнхандаа нийт Булганчууддаа сайн сайхныг хүсч, уяачдадаа хандан уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байх болтугай гэж ерөөе. Мөн Монголын нийт уяачид, морь сонирхдог хүн бүхний шимтэн уншдаг танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна