Аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэв: Хээр үрээгээ аман хүзүүдэхэд, “амны билгээс ашдын билэг” гэдгийг жинхнээр нь мэдэрсэн


-Алдарт уяа эвлүүлээд хичнээн жил болж байгаа билээ?
-Анх 1998 онд бэлэгний хоёр морио уяж эхэлж байлаа. Сүхбаатар аймгийн Уулбуян сумын харьяат, Монгол улсын сайн малчин Цэрмаагийн Зандар гэж олон сайхан адуутай найз маань байдаг юм. Нэгдлийн адууг 10 гаруй жил маллаж байсан хүн. Тэр найзын маань бэлэг байгаа юм. Түүнээс жилийн дараа төрийнхөө наадамд гурван нас уяж уралдуулаад хязаалан үрээгээ айрагдуулж, цулбуур өргүүлсэн. Морь уяж байгаа хүн бүр төрийнхөө наадмаас айраг, түрүү хүртэж, цоллуулахыг хүсдэг. Миний хувьд моринд ороод удаагүй байхдаа тэр хүслээ биелүүлсэн азтай хүн дээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нутгийнхаа унаган адуугаар наадаж байна. Надад шинэ цагийн монгол адуу эрлийз хурлийз нь байхгүй. Цэвэр монгол ааадууг л уядаг.
-Улсад айрагдсан үрээ хаанахын адуу вэ?
-Улсад айрагдсан тэр үрээ маань одоогийн Мөнххаан сумын Санжмятавын Гансүх гэж хүний унаган адуу байгаа юм. Би шүдлэн үрээнд нь авч, хязааланд нь авчраад аман хүзүүдсэн нь тэр. Анх авчраад л Түвдэн Манлай уяж эхэлсэн юм. Гансүхийн аав Мөнххаанд ирээд эмнэг хонгор азарга нь соёолон билүү бүдүүрсэн азаргыг сургаж азарга тавьсан гэдэг юм билээ. Нэг талаасаа ийм гаралтай. Тэгсэн манай Сүхбаатарын аймгийн Алдарт уяач “бураа” Пүрэвжав гуайн сонин хэвлэлд өгсөн ярилцлагуудыг харж байхад миний хүрэнг өөрийнхөө адууны угшилтай гэж ярьсан байдаг. Тэгэхээр нэг талд Пүрэвжавын адууны цус орсон шиг байгаа юм.
-Хүрэн үрээгээ шүдлэнд нь авсан гэлээ. Өмнө нь яаж давхиж байсан юм бол?
-Даага, шүдлэндээ сум орон нутгийнхаа наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдчихээд байсан байхаа. Багаасаахурдалсан адуу л даа.
-Нууц биш бол ямар үнээр авч байсан бэ?
-Ерээд он шүү дээ. Иж планетагийн ханшаар л авсан.
-Анхны айраг гэдэг утгаараа тэр жилийн наадам сэтгэлд хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр бэлгэшээлтэй сайхан юм болсон. Манай эхнэр зургаан настайгаасаа хойш 10 жил хурдан морь унасан. Тиймдээ ч моринд их дуртай. Энд сонирхуулахад 1998 онд манай хүн төрийн дээд шагнал гавьяатад тодорхойлогдсон ч авч чадаагүй юм. Тэр үед дараа жилийн улсын наадмаар магадгүй гэж байсан. Тэгэхээр нь би эхнэртээ “гавьяатыг чинь улсын наадмын айргаар мялаавал ямар уу” гэж асуусан үнэхээр их дэмжсэн. Ингээд хүрэн үрээгээ 1998 оны намар нь авч, 1999 оны наадам яг бидний ярьж байснаар болсон. 1999 оны долоодугаар сарын 9-нд гэргий маань Монгол улсын хүний гавьяат эмч болж, түүнээс хоёр хоногийн дараа миний хүрэн үрээ аман хүзүүдсэн. Тэр үед амны билгээс ашдын билэг гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Үнэхээр магнай тэнэгэр наадсан жил байгаа юм. Гэхдээ наадам жижигддэггүй юм. Би Төв аймгийн Заамар, Нөхөрлөл, Тайшир, Баянцогт, Баянчандманийн том, жижиг наадмуудаас зуу гаруй айраг түрүүтэй. Төв аймгийн залуучууд намайг хар, хээр морьдоор маань андахгүй шүү дээ. Төв аймгийн аль ч суманд очсон “та хар морьтойгоо ирэв үү? Хээр морьтойгоо ирэв үү? гэдэг юм.
-Бүлтэн гавьяатын аав олон жил морь уясан хүн гэдэг байх аа?
-Тийм ээ, манай хадам Буяндэлгэр Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач цолтой. Нутаг орондоо нэртэй ахмад уяачийн нэг дээ. Эхнэр бид хоёр Онгон сумын улс. Энд сонирхуулахад хүрэн үрээгээ айрагдуулчихаад “Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Доржпүрэв” гэж цоллуулсан юм. Тэр үед нутгийнхан маань анх удаа Онгон сумын нэрээр улсын баяр наадамд морь айрагдууллаа гээд их баярлацгаасан. Ер нь ардын хувьсгал ялснаас хойш улсын наадамд манай Онгон сумаас морь айрагдах нь байтугай уяач нар ч ирж уралдаж байгаагүй юм билээ. Сүхбаатарын хамгийн захын сум шүү дээ, манай Онгон.
-Дараа нь нутагтаа очиход яаж хүлээж авсан бэ?
-Би 1999 онд сумын Алдарт уяач, 2000 онд Сүхбаатар аймгийн Алдарт уяач болсон. Тэр жил УИХ-ын гишүүн байсан Буд, Шуудан компанийн захирал Чинзориг бид гурав аймгийн Алдарт уяач цолыг, Монгол улсын Манлай уяач Ухна агсан, Шуну хоёр улсын Алдарт болсон юм. Сүхбаатар аймгийн соёлын төв өргөөг хөл гишгэх зайгүй болтол хүмүүс цугласан. Зах зээлд ороод соёл үйлчилгээний байгууллагууд үүдээ барьчихсан тийм үед соёлын төв анх удаа пиг дүүрсэн нь тэр байлаа. Ийнхүү нутаг орноос дэмжин урамшуулсан нь илүү их урам зориг нэмсэн гэж боддог.
-Таны удамд хусуур сойз зүүсэн уяачид байв уу?
-Миний талд удам дамжсан уяач хүн байхгүй ээ. Аав маань сумын төв дээр ажиллаж амьдардаг. Морь мал гэхээс илүүтэй их техник сэтгэлгээтэй хүн байлаа. Харин ээжийн маань дүү нараас морь уядаг, сайн ч хурдлуулдаг байсан. Би сумын төвийн хүүхэд ч зуны амралт эхлэв үү үгүй юу л хөдөө энэ ах дүү нар дээрээ очно. Ингэж яваад л моринд дуртай болчихсон. Тэр үед манайх бас цөөхөн хэдэн адуутай байсан ч уяж хурдлаад сүйд болж байгаагүй. Ингээд сургууль соёл гэж явсаар ерээд оноос морьтой нөхөрлөх болсон юм даа. Моринд гэр бүлийн нэг нь л ороход бусад нь уруу татагддаг гэдэг дээ. Одоо намайг дагаад гэх юмуу гэр бүлийнхэн маань бүгд морины хорхойтнууд болсон. Миний дэмжигчид байгаа юм./инээв/
-1999 оноос хойш яаж наадсан бэ?
-Дандаа санаснаар байна гэж юу байхав. Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор азарган соёолон аман хүзүүдүүлсэн. Сүхбаатарын Халзан сумын гаралтай Шагдарсүрэн гэж хүний улаан азарганы төл битүү хязаалан үрээ анх авчирсан юм. Тэрнээс хойш 2007 онд улсын нэг айраг, бүсээс хоёр айраг авч, нэг жилийн дотор улс, бүсийн гурван айраг хүртэж байлаа. АХ-ын 86 жилийн баяр наадмаар хүрэн даагаа айрагдуулж, их морио арван хэдээр оруулсан. Тэгэхэд миний дааганаас бусад нь шинэ цагийн монгол адуунууд байсан. Дараа нь хүрэн даагаа, нэг их насны морьтойгоо зүүн бүсийн “Боржигон 2007”-д очиж мордуулаад хоёулаа айрагдсан. Есөнзүйлийн наадмыг бүсийн зэрэгтэй гэж яриад байсан ч бүсэд ороогүй шиг байна лээ. Харин өнгөрсөн жил аймгийн 90 жилд очиж дөрвөн нас мордуулаад наймаас гучин хэдийн дотор давхилаа. Ажил төрлийн байдлаас болоод мориндоо хангалттай цаг гаргаж чадахгүй юмаа. Түвдэн ахыг бурхан болсноос хойш ах дүү, хүүхдүүдтэйгээ л морьдоо уядаг болсон. Ноднингоос Батцоож морьдын маань уяа сойлгыг тааруулж байна.
-Та Сүхбаатарын, Түвдэн Манлай Ховдын хүн. Хэзээнээс танилцаж нөхөрлөсөн юм бэ?
-Түвдэн ахтайгаа мориор л танилцсан юм. Нэг жил Түвд ахын хилэн хар азарга, хүрэн морь гээд адуунуудыг нь хулгай аваад, цөөхөн хэдтэй малтай үлдсэн байсан. Тэгэхэд нь би сайн адуу эрж яваад таарч сайхан танилцлаа. Тэгсэн Манлай “чи адуунд дуртай хүүхэд байна. Танай нутаг хурдтай шүү дээ. Нутгаасаа нэг адуу аваад ирвэл ах нь уяад өгье” гэсэн юм. Тэр бол 1998 он. Тэр үеэс л танилцаж дотносон Түвдан ахын дүү нар, Ховд, Сүхбаатар, Булган, Дундговийн санаа нийлсэн нөхдүүд ахын нэрэмжит “Морин эрдэнэ“ галыг байгуулж байлаа. Манай галд их хурлын гишүүн асан Будаас эхлээд хэд хэдэн эмч, шинэ залуу уяачид бас багтаж байсан. Ингэж л алтан туурайтынхаа буянаар бурхан шиг сайхан хүнтэй таарч, нэгэн цаг үед хамт амьдарч байсандаа баярладаг. Намайг наадмын ногоон дэвжээнд хөтлөн оруулсан хүн дээ. Одоо ч манай галынхан жил бүр улс, бүсийн наадмаас айраг түрүү алдахгүй яваа. Монгол улсын Манлай уяач Мөнхтөр, хөөж Бачаа, Булганы Могодын Базаргарьд, Төрөө нарын уяж сойсон морьд хурдан байгаа.
-Бэлэгний хоёр морь одоо хэд болсон байна вэ. Адууны наймаа их хийж байна уу?
-Одоо зургаа, долоон азарга адуутай. Голдуу Сүхбаатар зүгийн адуунууд бий. Гэхдээ угшил хөөж авсан Хэнтий, Дорнод, Жаргалант, Төв, Увс, Завханы гаралтай гүүнүүд бий. Одоо манай адуу Төв аймгийн Заамар, Цээл, Угтаалцайдамын зааг Долоовтор гэдэг газарт өвөлждөг. Зундаа наашаагаа аваад ирдэг юм. Сүүлийн үед газар тариалан эрчимтэй хөгжиж, тэр хавийнхан тариа их тарьдаг болсон. Өнөө хэд маань хүмүүсийн тариан талбай руу орчих гээд байдаг болохоор зундаа наашилчихдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Уясан болгон тань хурдан байх болтугай.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 07/42/ 2013 он/








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна