Тод манлайн тодорхой хээр

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 21 -нд

Дааган цагаас эхлэн улс, бүсийн наадмуудад тогтмол амжилттай уралдан, хоёр түрүүлж, зургаа айрагдаад байгаа Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээрийг мэдэхгүй хүн цөөн биз ээ.
Төв аймгийн Цээл сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Пүрэвийн Баяраагийн унаган адуу сартай хээр даагандаа буюу 2010 онд одоогийн эзэндээ ирж байсан бөгөөд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл уралдсан болгондоо цулбуур өргүүлэн, уясан эзний магнайг тэнийлгэж буй юм. Энэ цагийн хурдан хүлгийн эх хонгор гүү нь Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул олноо “жаал” хэмээн алдаршсан  Шаравын  адууны цустай бол эцэг нь англи будённый үүлдрийн азарга байдаг гэдэг. Ингээд эрхэм уншигч танаа амжилтын цувааг хүргэе.
 

2010 он даагандаа-АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд айргийн тавд

2010 онд даагандаа- Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой, баруун бүсийн наадамд түрүү

2011 онд шүдлэндээ-Сэлэнгэ аймаг  байгуулагдсаны 80 жилийн ойд түрүү

2012 онд хязааландаа “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд аман хүзүү
2012 онд хязааландаа-АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд аман хүзүү

2012 онд хязааландаа-Да лам Цэрэнчимэдийн мэлмий гийсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

2013 онд  соёолондоо “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд айргийн дөрөв

2013 онд  соёолондоо “Эрдэнэт-2013” хаврын бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд түрүү

2013 онд соёолондоо -АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд аман хүзүү

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна