Аймгийн Алдарт уяач И.Донхоон: Төмөр тэргээр элдэж хөөлгөсөн малын хөл тогтворгүй болдог
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ишдоржийн Донхоонтой ярилцлаа.
-Таны уугуул нутаг Өмнөговь аймгийн Манлай сум бол Говьшанхын адууны өлгий, хурдтай нутаг. Тиймээс таныг багаасаа л хурдан адуунд нүд унагаж, сэтгэл татагдсан болов уу гэж бодож байна?
-Би чинь дөч гаруй жил л морины талд орсон хүн дээ. Анх энэ нутагт 18 настай жаахан хүүхэд өвгөн ахаа харж тойлохоор ирж билээ. Тэгээд эндээ гэр бүлтэй болж, амьдрал зохиогоод энэ нутагтаа идээшиж дассан даа. 74 насны босгоос эргээд амьдралаа харахад Мандах суманд 50 хэдэн жил амьдрахдаа нэгдэл нийгмийн адуу ч маллаж үзлээ, тэмээ ч маллаж үзлээ. Хань ижилтэйгээ учирч, 12 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж, үр хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүрэхийг ч үзлээ. Бас хань минь өөд болж, түшиг тулгуураа алдахын зовлонг ч тууллаа.
-Амьдралынхаа ихэнхийг энд өнгөрөөсөн болохоор олон дурсамжууд тань энэ сумтай холбоотой байх нь аргагүй ээ. Тэгээд уугуул нутаг Манлай сум, суугуул нутаг Мандах сумын алинд нь анхны айраг түрүүгээ хүртэж байв?
-Ер нь энд ирсэн хойноо л адуу мал уядаг болсон доо. Намайг нэгдлийн адуу маллаж байсан тэр үед наадамд морь уядаг уяач ч цөөхөн, морь нь ч цөөхөн байсан. Тэр нэг жилийн баяр наадамд дөрвөн азарга мордох гэж байна гэхээр нь бараг эмнэг шахуу азарга авчирч уралдуулаад тавлаж байсан юмдаг./инээв/ Дөрвөн азаргатай уралдахад айрагт орох нь тодорхой шүү дээ. Нэгдэл нийгмийн малтай байсан болохоор морь мал уях бодол санаа ч үгүй явдаг байлаа. Хожим нь хамаатан садан, энд тэндээс морь мал өгч, хүүхэд шуухад ч өсч том болоод ирэхээр нь улс амьтныг дагаж дарвиж байгаад л морь уяж эхэлсэн юм.
-Анхны айраг их л азтай тохиолоор ирсэн байна шүү. Тэр үед их цөөхөн уралддаг байж дээ?
-Тиймээ. Ер нь арав хүрэх азарга цөөхөн уралддаг байсан даа. Их морь ч гэсэн арван хэд, хорин хэд орчим байх жишээтэй. Уядаг улс нь ч цөөхөн байж. Улс амьтан завгүй, бүгд л нэгдэл нийгмийн ажилтай, мал хуйнаасаа холдож явж чаддаггүй захиргаадалтын үе болохоор арга ч үгүй биз.
-Адуу гэдэг эр хүний хийморийг өргөж, сэтгэл сэргээдэг амьтан. Харин тэмээ маллах их хэцүү, социализмын үед бүр ялын мал гэцгээдэг байсан гэдэг юм билээ?
-Адуу ч онцгой хийморилог амьтан, сэтгэл санаа өөдрөг болоод л явчихна шүү дээ. Тэмээг бол би ялын мал гэж хэлэхгүй ээ. Ганц тэмээ ч биш ямар ч малыг тэгж хэлж чадахгүй. Маллаж чадахгүй хүнд л ял ялаас хэцүү нь мал байх биз. Сүүлийн үед малыг элдэж хөөсөөр байгаад тавгийг нь халааснаас болоод мал тогтворгүй болж байна гэж би дотроо санадаг юм. Малыг аль болох аясаар нь, таарамжтай нутаг усанд нь байлгаж, бэлчээр хариулгаар нь тууж, өглөө, өдөр, оройд нь цуглуулаад байх юм бол мал тарж бутарна ч гэж байхгүй, явна ч гэж байхгүй. Ус, бэлчээр, хэвтрийг нь өвлийн цагт алсын нөмөр газарт, зуны цагт сэрүүн газарт байлгах хэрэгтэй. Ийм л газар байвал адуу уруудаад явчихсан байхад тэмээ хоёр гурван хоног шуурга тавьсан ч хэвтэж л байна. Адуу бол нэг өдрийн шуурганд уруудаад алга болно. Би тэмээг ялын мал гэж заяа нь хэлэхгүй.
-Танд ийм болчимгүй асуулт тавьсандаа ичиж байна. Тэгэхээр тэмээ гэдэг харагдаж байгаа шигээ маллахад ч их налгар сайхан амьтан байх нь ээ?
-Үнэхээр налгар амьтан шүү.
-Ингэний сүү, идээ цагаа, ноос ноолуурын норм гээд хүн бүл цөөтэй айлд хүндхэн байсан болохоор хүмүүс тэгж ярьцгаадаг байсан юм болов уу даа?
-Жаахан хүнд нь хүнд. Сүү цагаан идээ, ноосоо авч чадах юм бол нормоо биелүүлэхгүй юм гэж байхгүй.
-Тантай зөвхөн хурдан адууны тухайд биш мал маллах арга ухаан гээд олон сэдвээр хөөрөлдөж болох нь. Ингэхэд та хэдэн оны аймгийн Алдарт вэ. Тэр үед хичнээн айраг, түрүү авсан байсан бэ?
-2008 оны аймгийн Алдарт байхаа. Зургаан түрүү, 18-19 айраг авсан байсан болов уу. Үүнээс хоёр түрүү нь аймгийнх, бусад нь сумын айраг, түрүү. Шарга халзан азарга маань тав түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг тавлаж надад их хурдалсан даа. Шарга азарга, ухаа азарга, хүрэн азарга гэсэн гурван азарга сайн давхиж, намайг их баярлуулсан амьтад. Шарга халзан азарга бол намайг аймгийн Алдарт уяач цолонд хүргэсэн адгуус байгаа юм.
-Шарга халзан азарга тань ямар удам угшилтай, аль зүгийн адуу вэ?
-Зүүн хойд, Дэлгэрэх чигийн Тайж адууны л удам. Хасын хар Батмөнх гэдэг хүн энд зарж явахад нь аваад уяж хурдлуулсан юм. Мандах сумандаа л уралдуулснаас энд тэнд очиж уралдаагүй ээ. Сумандаа тав түрүүлж, нэг аман хүзүүдүүлж, нэг тавлуулсан. Тэгээд хижээл ч болсон, хөл гар нь ч бас жаахан болиод ирсэн дээ.
-Тэгвэл ухаа азарганы тухайд?
-Ухаа азарга бол Самдангийн адууны удамтай. Түүний нэг тэжээвэр хүү нь миний дүү байгаа юм. Миний дүүг өргөж авсан гэсэн үг л дээ. Тэр талаа бодсон ч юмуу Самдан надад нэг шүдлэн үрээ азарга тавиарай гэж өгсөн юм. Тэрийг нь би уяад шүдлэн сумандаа түрүүлгэж, айрагдуулсан. Ер нь нэг л түрүүлж, их олон айрагдсан хүлэг. Би л уяж чаддаггүй байсных уу, аз хоншоор дутсаных уу байнга л айргийн тав дотор ирдэг байлаа. Тэрнээс биш хүн амьтан их хурдан адуу гэцгээнэ. Нөгөө хүрэн азарганы тухайд бол Самдан хүрэн гэж их том, тарган хүрэн азарга байсан. Тэр ч бас ганц нэг айрагдсан. Улсын баяр наадмаар шарга халзан азарга түрүүлээд, хүрэн азарга гуравлаж, нэг жил хоёр азаргаа оруулж байсан даа. Олон түмний буян хүчээр, сайн уяачдын зааж зөвлөснөөр хэдийгээ уяж, өдий зэрэгтэй явна.
-Та нэгдэл нийгмийн олон мал малладаг байсан болохоор тэр болгон хол явж уралддаггүй байсан болов уу?
-Тийм шүү. Ер нь ганцаараа шахуу 200-300-гаад адуу маллаж байсан. Дараа нь адуугаа өгөөд тэмээ авч маллах боллоо. Тэр үед гэрийнхээ хүнтэй танилцаж, гэр бүл зохиолоо. Бид хоёр нэлээд олон хүүхэдтэй болж, тэр хүн үр хүүхдээ өсгөх, гэр орны ажил хийх, ингэ ботгоо маллах, хонь хургаа харж гэртээ үлдэж, харин би ганцаараа малаа дагадаг. Морь, тэмээ унаад малаа услахыг нь услаад, хариулахыг нь хариулж аясаар нь явсаар, өглөө гараад үдшийн бор хоногт л гэртээ ирнэ. Тэр айлын эзэн нэртэй боловч оройн бор хоногтоо ирж хоночихоод л өглөө босоод малдаа явна. Гэрт юу болж байгаа, яаж байгааг бүү мэд. Орой ирэхэд осолгүй хэдэн хүүхэдтэйгээ байж байна. Бидний үед нэгдэл нийгмийн малыг өөрийн бүхнээ орхиод ингэж л малладаг байлаа.
-Одоо бол уяач гэдэг мэргэшил болчихоод байгаа. Жилийн дөрвөн улиралд уралдаантай, уралдаанаас уралдааны хооронд уяачид суралцаад л. Таны үед бол сонирхол төдий байсан юмаа даа?
-Ухаандаа хоёр, гурван хоногоор морь мал уях болбол ер нь загнана шүү дээ. Найр наадам хөөлөө, нэгдлийн ажил хаялаа, улс нийгмийн ажлыг хөсөрдүүллээ гэх маягийн юм хэлнэ. Наадмын өмнө 10-ны орой ирж хоноод 11, 12-нд наадчихаад л буцаад гэрээдээ харьж мал хуйгаа харна. Сар болгон мал тоолно. Тэгээд ганц, хоёр тэмээ дутсан бол нөгөө хөдөлмөр хөлс байхгүй. Ер нь их чанга байсан шүү дээ. Одоо бол тийм юм алга. Өөрийн юм өргүй гэдэг ч юм уу, энэ улс амьтан чинь хүний үг хэл ч авахаа байчихаж. Хүн ч хүнээ байж. Морь унаад мод тохоод явж байгаа хүнийг өдрийн од шиг харах болж байна.
-Олонх малчид төмөр унаа хөлөглөөд давхиж байгаа. Үүнд та сэтгэл дундуур байдаг уу?
-Их дундуур байна. Адуу ч байсан машинаар хөөгөөд, тэмээ, үхэр ч байсан мотоциклиор элдээд явж байна. Хонь, ямаагаа ч мотоциклиор хариулдаг болжээ. Монгол хүн чинь монгол морь, тэмээгээ унаж л малаа хариулж ирсэн шүү дээ. Энд сайхан эмээлтэй морьд байлаа, тэнд хоёр, гурван хэмхэрсэн, хэмхрээгүй мотоцикль байлаа гэхэд залуучууд төмрийг нь очиж хэд тойрно уу гэхээс биш морьд дээр нь бол бүр очих хүн байхгүй шүү дээ. Ийм л болчихоод байна. Сүүлийн үед ч тэрэг техникээр юм болгоныг бэлэнчлээд сурчихаж. Идэх уух юм ч байсан бэлэнчлээд, унаа ч байсан бэлэнчлээд байна. Мотор асаагаад л малаа усалчихаас биш ховоо татаж байгаа хүн байхгүй болсон. Зарим хүний ховоо татаж байгааг харахаар салтаандаа угзчаад л. Ховоог сайхан алдлаад ингээд угзарч байгаа хүн байхгүй./Гараа алдалж үзүүлэв/ Нүүлээ гэхэд тэмээ хомнох хүн байхгүй, мэдэхгүй болсон. Айл болгон машинтай болохоор машин дээр ачаалаад нүүнэ. Тэмцээн болоод залуучуудыг тэмээ унаадах гэхэд хомнож чадах хүн алга байна шүү дээ. 50, 60 хүрсэн хүмүүс л тэмээ хомнохыг мэдэж байна. За тэгээд төвийн улсын бараг ихэнх нь гэрээ барьж мэдэхээ байчихаад байна даа, хөөрхийс.
-Бид хоёрын энэ ярианы цаана монгол өв соёл, монгол ахуйг өгүүлээд байгаа гэдгийг залуучууд маань тэр бүр ойлгохгүй л байх шиг байдаг юм?
-Монгол хүн л юм бол өв соёл, ахуй заншлаа хадгалж байх ёстой. Хадгалахын оронд харин ч үрэн таран болгож байна гэж би санаж байна даа.
-Хурдан морь бол монгол ахуй, ёс заншлын бас нэг илэрхийлэл нь. Тийм учраас манай сэтгүүл уулзсан уяач бүрээсээ хусуурыг нь өвлөж авч байгаа үр хойч байна уу гэсэн асуултыг байнга асуудаг юм?
-Би хоёр хүүтэй хүн дээ. Мөнхбат гээд миний том хүү аймгийн Алдарт уяач. Түүний дүү бас нэг хүү бий. Уржнангийн цаад жил сумын Алдарт уяач болсон. Хүргэн Алтанбаяр маань бас морь уянаа. Бусад нь хүүхнүүд. Тэдний хоёр нь суманд байдаг юм, нэг нь сувилагч, нөгөө нь эмийн санчаар ажиллаж байна. Хэдэн адуугаа бага хүүдээ өгчихөөд цөөхөн бог мал, үхэр авч үлдсэн. Би багыгаа дагаад сумын төвд 7-8 жил суучихлаа. Хүү минь хоолгүй боллоо гэхээр нэг нь мал мах авчраад өгчихнө. Өдий насанд үр хүүхдээ дагаад явахаас өөр юу хүсэхэв дээ.
-Үр ачаа тойруулаад жаргаж суугаа танд урт удаан наслахыг хүсэн ерөөе.
А.Мөнх /2013 он. 10 сар/
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна