Хурд тарьсан Доогийн халзан
А.Тэлмэн
Халхад цуутай хурдаар нутгийн адуугаа сэлбэж сайжруулсан С.Довдондоржийн гавьяа зүтгэлийг өнөө хэр нь Алтанширээгийн уяачид сайшааж байдаг. Зөвхөн уугуул нутгийнхан нь ч бус халзан азарганы үр төлөөр адуугаа сайжруулан буян хишгийг нь хүртсэн Сайхандулаан, Өргөн сумын уяачид ч талархаж явдгаа нуудаггүй юм билээ.
Монгол төрийн наадамд дөрвөнтөө түрүүлж, гурав айрагдсан З.Даваанэрэнгийн домогт хүрэн халзан азарганы үр төлөөс авч, нутгийн адуугаа сэлбэсэн Сономцэрэнгийн Довдондорж 1918 онд Алтанширээ сумын 2-р багийн нутаг Хааяа хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний багад эцэг эх нь бурхны орноо одож тэрээр дүүгийн хамт өвгөн ахынхаа халамжинд хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрсэн гэдэг. С.Довдондорж бага сургууль төгсч, шинэ хуучин үсэгт аль алинд нь тайлагдан тухайн цаг үедээ ховорт тооцогдох боловсролтой нэгэн гэгдэж явжээ. Тиймдээ ч багийн дарга, тоо бүртгэгч, сумын захиргаанд нарийн бичгийн дарга, сумын дарга, аймгийн нефть баазад түгээгч, өрхийн төслийн статистикч зэрэг ажлыг хийж байсан аж. Эр цэргийн албыг Хэнтий аймагт хаасан тэрээр 1945 оны Халх голын чөлөөлөх дайнд оролцож явсан хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн.
Харин морь уяж сойхын тухайд 1960-аад оноос эхэлсэн бөгөөд 1968 онд алдарт халзан азаргаа авч байжээ. Монгол төрөөс соёрхсон хуруу дарам цөөн цолтой хүлгэдийн нэг Мөнх төрийн мөнгөн магнай З.Даваанэрэнгийн хүрэн халзан азарганы төл хэрхэн С.Довдондоржийн саванд орсон тухай бяцхан түүхийг хүүрнэх нь зүйтэй биз ээ.
З.Даваанэрэн уяачийн хүү Д.Санжаа эцгийн шийрийг хатаан хурдан хүлгийн уяа тааруулагч “Аварга тосон” рашаан сувилалд амарч байхдаа говиос ирсэн нэгэн эрхэмтэй танилцжээ. Шинэхэн танил нь халхад цуутай нэрт уяач хүү гэдгийг нь дуулаад ихэд олзуурхан гаран орон хурдан морь ярьсаар өдрийг бардаг болж. Тэгснээ нэг өдөр “би моринд дуртай жирийн нэг монгол эр. Өөрөөс чинь нэг адуу авмаар байна” хэмээн хүслээ хэлж. Санжаа ч, “Чи бидэн хоёр энэ газар сайхан танилцлаа. Эр улсын замын хүзүү урт гэдэг. Чамд боломжийн адуу өгнө. Нас ахиж яваа бид эртхэн шиг өгөлцөж авалцвал өлзий болох биз” хэмээгээд хойтон хавраас хэтрүүлэхгүйгээр наймаа хийхээр ярилцаж гэнэ. Хэлсэн ёсоор хойтон хавар нь Довдон хоёр хөтөлгөө морьтой Нялга сумыг зорьж, дөрөв дэх хоног дээрээ эрсэн айлаа олжээ. Хуучны танилууд хэд хоног хууч дэлгэн хөөрөлдсөөр явах болоход Санжаа адуугаа хураан үзүүлжээ. Довдон нэг аятайхан үрээ хараад түүнийг авъя гэтэл Санжаа:
“За, Довдон минь чи тэр холоос ирээд хөтөлгөө даахгүй эцэнхий үрээгээр яахав. Авсан өгсөндөө өлзий болъё гэвэл өөр адуу ав. Хаврын хавсарга ихтэй энэ жил чамд хэрэг болохгүй. Үүнд орвол чи сүүтэй даагыг эхтэй нь хөтлөөд яв. Ингэвэл замын урт гарын ая даана” хэмээгээд сайхан хүрэн халзан сарвааг эхтэй нь заав. С.Довдондорж ч нөхрийн хэлснийг зөвшөөрч хөтөлгөө морин дээрээ хэдэн төгрөг нэмж өгөөд наймаа тохирчээ.Санжаа Довдондоржийг гаргаж өгөхдөө:
-Чамд би гар татаагүй шүү. Эцгийн нэрийг гаргасан төрийн цол чимэгтэй хүрэн азарганы үр халзан даагаа өглөө. Хурдлах эсэхийг чиний заяа мэднэ гэжээ.
Довдондорж тэр жилээ халзан даагаа уялгүй өнжөөж, дараа жил исгэлтэй шүдлэн уяж аймгийн наадмыг зорихоор зэхэж байв. Үзүүр шандад болсон сунгаанд халзан үрээ нь Дэлгэрэхийн Хуягтын хонгор шүдлэнгээс бяр заан түрүүлж, хашир уяачид “Шүдлэнд энэ хоёрын нэг түрүүлнэ” хэмээн таамаглаж байлаа. Харин аймгийн наадамд хоёр үрээ холбоотой ирээд зөв талаар нь орсон Хуягтын хонгорыг түрүүлсэнд тооцон, буруу талд хошуу өлгөсөн Довдондоржийн хүрэн халзанг аман хүзүүдсэн хэмээн тооцжээ. Ийнхүү анхны айргаа амссан хүрэн халзан азарга унаган эзний хэлсэнчлэн удам дагаж урам сэргээн хурдалсан бөгөөд 1977 онд нэгдлийнхээ 20 жилийн ойд түрүүлж, 1979, 1980, 1983 онуудад сумандаа айрагдаж байжээ. Нэгэн үе Алтанширээгийн наадмыг чимж явсан хүрэн халзан азарга өөрөө хурдлахаас гадна үр төл сайтай буян байж, олон хүний магнайг тэнийлгэн, хурдан моринд шимтэхэд хүргэсэн билээ.
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.70.34.38
Энэ түүхийг ярьж өгсөн хүн нь арай өөрөөр л ярьчихсан юм шиг байна даа халзан унага авалцаж өгөлцөж байхад нь яг дэргэд нь байсан нэрт уяач Уртын Дамдинжав гуай миний нагац ах Ж.Бат-Өлзий нар Даваагийн Санжаа гуайнхыг Аварга тосонгийн ойролцоо гүү барьчихаад байхад нь болсон явдал гэж ярьдаг.
Reply66.181.161.66
Миний халзан азарга мөн энэ адууны угшилтай гэдэг Дорноговь Өргөн сумын Доржсүрэн . олноо Ожоо хэмээх ах маань хүрэн халзан байдас өгч билээ Одоо хүртэл үр төлүүд нь хурдалж бна
Reply