Булган нутгийнхны барилдаан

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 17 -нд

Булган нутгийнхны золголтын барилдаанд а.а А.Сүмбээ, Б.Хашбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Амарсайхан, Д.Тамир нараар манлайлуулсан хүчит 32 бөх зодоглов.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Гурванбулаг сумын заан П.Сандагдорж Бугат сумын харьяат а.н Б.Цогтбаярыг давсан бол Сайхан сумын заан Г.Ганбаатар Орхон сумын заан Э.Сумьяабатыг, мөн Сайхан сумын заан Д.Батдорж сумын заан Ц.Цолмонбаатарыг тус тус өвдөг шороодулсан байна.
Бөхийн барилдааны хоёрын даваанд Могод сумын харьяат өсөх идэр начин Э.Энхбатын төрсөн дүү, сумын шилдэг заан Энх-Амгалан а.а Д.Амарсайханыг цавчиж мордоод орхисноор таавар будилуулсан бол нэгэн үе сумын начин цолтой барилдаж аймаг цэргийн цолтны барилдаанд бага шөвөгт хүртэл шалгарч байсан Хутаг-Өндөрийн Очирын Зургаадай тойргийн а.з, Б.Өлзийхутагийг шороодулж хоёр давжээ.
Гурвын даваанд а.а А.Сүмбээ а.н О.Зургаадайг, а.а Б.Хашбат с.з Э.Энх-Амгаланг амлаж өвдөг шороодуулсан бол тунасан хоёрын барилдаанд а.х Д.Пүрэвдорж давжээ.
Их шөвөгт арслан А.Сүмбээ а.х Д.Пүрэвдоржийг шороодуулсан байна.
Үзүүр булаалдахад Б.Бат-Эрдэнэ арслан давснаар энэ өдрийн түрүү бөхөөр тодорчээ.
Ийнхүү Булганыхны золголт барилдаанд Гурванбулаг сумын харьяат, аймгийн арслан Бат-Өлзийн Бат-Эрдэнэ түрүүлж, Бүрэгхангай сумын харьяат а.а Александрын Сүмбээ үзүүр булаалаа.
Оноолтыг хоёрын даваанаас үзнэ үү.

 Хоёрын даваа

1.А.Сүмбээ а.а – П.Сандагдорж с.з
2. Б.Хашбат а.а – Г.Ганбаатар с.з
3. Б.Бат-Эрдэнэ а.а – Д.Батдорж с.з
4. Д.Амарсайхан а.а – Э.Энх-Амгалан с..з
5. Д.Тамир а.а – О.Мөнх-Ирээдүй а.н
6. Б.Амбасэлмаа а.з – Н.Тулга а.н
7. Б.Өлзийхутаг а.з – О.Зургаадай а.н
8. Д.Пүрэвдорж а.х – П.Даваадорж а.н

Гурвын даваа

1. А.Сүмбээ а.а – О.Зургаадай а.н
2. Б.Хашбат а.а – Э.Энх-Амгалан с..з
3. Б.Бат-Эрдэнэ а.а – Б.Амбасэлмаа а.з
4. Д.Тамир а.а – Д.Пүрэвдорж а.х

Дөрвийн даваа

1.А.Сүмбээ а.а – Д.Пүрэвдорж а.х
2. Б.Хашбат а.а – Б.Бат-Эрдэнэ а.а

Тавын даваа

1. А. Сүмбээ а.а – Б.Бат-Эрдэнэ а.а

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна