Нарийнтээл сумын аварга шалгаруулах барилдаан боллоо


Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, Монгол улсын уран барилдаант улам нэмэх харцага Чогжинмөнсөлийн Даваадорж, Монгол улсын начин Доржжанцангийн Батмөнх нарын унаган нутаг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын энэ оны аварга шалгаруулах барилдаан боллоо.
Барилдааныг төрөлх нутгийнхаа наадамд 1971 онд түрүүлж асан Дамбадаржаагийн Гочоо зааны хүү, Өвөрхангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ганболд уламжлал ёсоор ивээн тэтгэж явууллаа.
Барилдаанд аймгийн начин П.Зоригсайхан, Б.Ганхуяг, сумын заан А.Анхбаатар, Н.Загархорол, Н.Загарзүсэм нараар манлайлуулсан хүчит 23 бөх зодоглож тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулав.
Барилдааны дүн гарахад аймгийн начин Баяртогтохын Ганхуяг дагуулж мушгих, хөмрөх, хутгах мэхээ даалгасаар 22 барилдаж унаагүй 22 даваа авснаар түрүүлсэн бол сумын залуу заан Найгалсүрэнгийн Загархорол гар таллаж ард гарах, хонгодож дайрах, харцагадаж шигшиж өргөх мэхээр гол өрсөлдөгчдөө өвдөглүүлж 21 даваагаар үзүүр булаав. Аймгийн ахмад начин Пүрэвийн Зоригсайхан дагуулж мушгих, давуулж гуядах, хавсрах дархан мэхүүдээ даацтай хийсээр 20 даваагаар гутгаар байр эзэлсэн бол сумын заан Амаржаргалын Анхбаатар тонгорох, зүүн хөлд орж дэрлэж дарах мэхээрээ 19 даваа авч дөтгөөр байр, сумын заан Найгалсүрэнгийн Загарзүсэм суйлах, харваж тахимдах мэхүүдээр 18 давж тавдугаар байр эзлэв.
Мөн сумын заан Ц.Содномринчингийн ач хүү, сумын начин С.Шагдарсүрэнгийн хүү, залуу бөх Ш.Бямбадорж дэгээдэж эргэх мэхээ даваа бүрт даалган хийсээр 16 даваагаар зургадугаар байр, залуу бөх Лхагвадоржийн Ариунболд хонгодох, зайлах мэхээ зоримог хийж 15 давж долдугаар байр, сумын заан Б.Бямбадоржийн дүү, улсын шонхор, сумын заан Б.Лхагвадоржийн ах, залуу бөх Батжаргалын Пүрэвдорж хонгодох мэхээрээ цөөнгүй даваа авч наймдугаар байр, залуу бөх Болдын Баярсүрэн үлдэцтэй барилдаан, уран мэхээр шуугиулсаар есдүгээр байр тус тус шалгарав.
ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагч Чимэддоржийн Мөнхтайван барилдсан бөхчүүдээс насаар ч, биеэр ч хамгийн бага нь боловч хурдан шуурхай барилдаан, хурц эрэмгий мэхээр үзэгчдийг шуугиулж 11 даваа авч аравдугаар байрт шалгарч мөн “Уран барилдааны шагнал” хүртлээ. Уран барилдааны шагналыг сумын заан А.Отгонбаяр ивээн тэтгэв.
Мөн сумын заан Д.Дагивдоржийн ач хүү, залуу бөх Ц.Мөнхдоржийн зүүн хөмрөх, дагуулж тохох, залуу бөх М.Мөнхбаатарын өмсөх, суйлах, залуу бөх Ө.Пүрэвдоржийн сугадаж хавирах, мордох, а.а Д.Болдбаатарын зээ дүү, залуу бөх О.Дэмчигдоржийн хөлд орох, гар таллаж тахимдах мэхүүд тун ч даацтай болж байв.
Оны аварга шалгаруулах барилдааны хаалтын барилдааныг тус барилдааны үеэр алтан гадас одонгоор энгэрээ мялаасан, сумын ҮБХ-ы тэргүүн Цэрэнжигмэдийн Санжид, а.н Б.Ганхуяг, с.з Б.Мөнх-Өрнөх нарын аав, мянгат малчин Ц.Баяртогтох нарын ах дүүс ивээн тэтгэлээ.
Барилдаанд а.н П.Зоригсайхан, а.н Б.Ганхуяг, с.з А.Отгонбаяр, с.з А.Анхбаатар нараар манлайлуулсан хүчит 32 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны хоёрын даваанд з.б Д.Наранбаатар з.б Ш.Бямбадоржийг дунгуйлдаж татаад, з.б Л.Ариунболд з.б Ж.Долгорсүрэнг тахимдаад тус тус давав.
Гурвын даваанд а.н П.Зоригсайхан з.б Л.Ариунболдыг этэж дайраад, а.н Б.Ганхуяг з.б Д.Наранбаатарыг тонгороод тус тус давлаа. С.з А.Отгонбаяр гурван залуу заанаас Н.Загарзүсэмийг амлаж барьц сонгож өргөсөн боловч дагуулж мушгиад залуу заан давав. Тунасан хоёрын барилдаан удаж төдсөнгүй. С.з Н.Загархорол таллаж татаад ард нь гараад давлаа. Тойргийн барилдаанд залуу заан мөн энэ мэхээрээ давсан юм.
Дөрвийн даваанд а.н П.Зоригсайхан с.з Н.Загарзүсэмд барилдалгүй элэг бүсээ тайлж өгсөн бол а.н Б.Ганхуяг с.з Н.Загархоролыг тахимдаад давлаа.
Үзүүрт с.з Н.Загарзүсэм а.н Б.Ганхуягийг хөлд нь орж дэрлээд давснаар түрүү бөхөөр тодров.
Оноог хоёрын даваанаас үзнэ үү.
Хоёрын даваа
1. П.Зоригсайхан а.н – М.Мөнхбаатар з.б
2. Б.Ганхуяг а.н – Ч.Өлзийбадрах з.б
3. А.Отгонбаяр с.з – А.Пүрэвбат з.б
4. А.Анхбаатар с.з – Б.Баярсүрэн з.б
5. Н.Загархорол с.з – Б.Пүрэвдорж з.б
6. Н.Загарзүсэм с.з – Б.Даваадорж з.б
7. Д.Наранбаатар з.б – Ш.Бямбадорж з.б
8. Ж.Долгорсүрэн з.б – Л.Ариунболд з.б
Гурвын даваа
1. П.Зоригсайхан а.н - Л.Ариунболд з.б
2. Б.Ганхуяг а.н - Д.Наранбаатар з.б
3. А.Отгонбаяр с.з - Н.Загарзүсэм с.з
4. А.Анхбаатар с.з - Н.Загархорол с.з
Дөрвийн даваа
1. П.Зоригсайхан а.н – Н.Загарзүсэм с.з
2. Б.Ганхуяг а.н – Н.Загархорол с.з
Тавын даваа
1. Б.Ганхуяг а.н – Н.Загарзүсэм с.з
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна