Хурдан хүлгэдийн цолыг олголоо

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 03 -нд

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2013 оны 11-р сарын 25 ны өдрийн хуралдааны тогтоолын дагуу улс, бүс, "Их хурд" уралдаануудад амжилттай наадсан шандаст хүлгэдэд цол олголоо. ММСУХ-ны “Хурдан моринд цол олгох” журмыг үндэслэн ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/19 тоот шийдвэрээр Үндэсний их баяр наадамд гурван жил дараалан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI”  уралдаанд түрүүлж  наадамчин олноо баясган “Хурдан моринд цол олгох” журмын болзлыг биелүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач  Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарганд  “Дархан Манлай түмний эх” цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоо,  Үндэсний их баяр наадамд хоёр жил дараалан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI”  уралдаанд түрүүлж, наадамчин олноо баясган “Хурдан моринд цол” олгох журмын болзлыг биелүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн моринд  “Даян Манлай түмний эх” цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог олгохоор шийдвэрлэсний дагуу 1-р сарын 29-нд төрийн ордонд гардууллаа. Мөн энэ үеэр бага дөрвөн насандаа төрийн наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан Д.Болдбаатарын хээр үрээний  Эрхэм төрийн идэр түмний эх цолыг олгосон юм.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна