Яваачин гэж хэн бэ?
Хурдан морь сонирхогч залуу уяач та бүхэнд зориулсан уяаны эрдэм ухааны анхан шатны цуврал хичээл маань өндөрлөх дөхөж байна. Хичээлийн хоёрдугаар хэсэг уншигч та бүхний санал хүсэлт дээр тулгуурлах бөгөөд хэн гэдэг уяачаас чухам юуны талаар зөвлөгөө авмаар байгаагаа 9509-2992 дугаарын утсанд холбогдож эсвэл бичил захидал илгээгээрэй. Доктор А.Баярмагнайн хөтлөн явуулдаг “Уяаны эрдэм” анхан шатны цуврал хичээлийн энэ удаагийн дугаарт ямар шаардлагыг хангасан хүнийг “Уяач” гэх вэ? гэсэн асуултанд хариулт өгөх юм. Хурдан морь сонирхогч эрхэм та энэхүү шаардлагыг биелүүлж байна уу? Та ингэхэд уяач мөн үү? Дүгнэлт хийгээрэй.
Хурдан морины уяаны ажил гэдэг завтай, дуртай цагтаа хийгээд, зав зайгүй юмуу дургүй цагтаа больчихдог санааны зоргын ажил биш юм. Харин сонирхон дурласан монгол эр хүний насан туршдаа эрхэмлэн хийдэг нэгэн нандин хөдөлмөр юм. Ер нь ихэнх уяачид энэ сайхан уламжлалыг эцэг өвгөдийн үеэсээ уламжлан авсан байдаг. Залуу уяач та ч тэдний л нэг.
Арван дөрөв, таван нас хүрч, хурдны моринд томдсон хүүхдүүдийн эрэгтэйчүүд нь шууд л уяачийн туслах буюу сайн яваачин болдог. Энэ үг монгол хэлний тайлбар толь зэрэгт ороогүй боловч хурдан морины уяачийн тухай ярианд өргөн хэрэглэгддэг, уяачийн идэвхтэй үгийн санд багтдаг билээ. Чухам ямар утгатай үг вэ гэвэл, уяачийн ?арийн зааврын дагуу ойр зуурын ажлыг нь ягштал амжуулдаг, шадар туслах нь юм. Нэг үгээр хэлэхэд уяачийн гарын шавь, хурдан морины уяан дээр нэгэн зүйл шавь сургалт ийнхүү явагддаг. Сургалтын хугацаа 10 орчим жил, өөрөөр хэлбэл хэн боловч арваад жил яваачин байна. Энэ нэрийг их олон жил бараг насаараа зүүсэн хүн ч байдаг. Гэвч тэдний ихэнх нь том том уяачид байдаг. Жишээлбэл: Галшарын хошууны Жанцанхорол бэйлийн яваачин нь нэрт уяач Монхор Халтар гуай байв. Говь мэргэн вангийн /одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сум/ хошууны Дэндэв тайжийн яваачин нь нэрт уяач "хөх" Цэрэн гуай байлаа.
Сүүлийн үеийн жишээ хэлэхэд Морин тойруулгын уяаны яваачингуудаас олон сайн уяачид төрсөн. Манлай уяач Г.Батчулуун, Б.Бат-Өлзий зэрэг .... Мөн их уяачдын хүргэчүүл нь яваачин байдаг. Жишээ нь: "Аягач" гэлэн хэмээх Гомбосүрэн гуайн хүргэн нь Дэлгэрийн Ганжуур гуай, Маарамбын Баяр гуайн хүргэн нь Мөрзавын Тожил гэх мэт.
Яваачнаас уяач бологсод ихэвчлэн зевхөн өөрийн өмчний морийг уяна. Учир нь тэдэнд найдан хурдан хурц морьдоо уяулж, үнэтэй хөрөнгөөрөө тоглуулах хүн төдий олонгүй. Тэд ч өөрийн өмчөөр зоригтой тоглож, бага багаар туршлага хуримтлуулна. Гэхдээ энэ үед аав, ах, ахмад хүмүүсийн заавар, зөвлөлгөө огт тасрахгүй. Залуу уяач маань зөвхөн морио уяад зогсохгүй, өөрийн адууны угшлыг сайжруулах талаар алхам алхмаар ахицтай ажил хийсээр байна. Энэ завсар том, жижиг наадамд ганц нэг морь айрагдах, түрүүлэх, бас ч ганц нэг морь буруутах, эмгэг согог суух, тэднийг эмчлэх эдгэрүүлэх, үгүй ядахдаа алдаагаа дахин давтахгүйг хичээх зэрэг баяр гуниг
хосолсон, зүтгэл чармайлтаа дайчилсан, тэр тоолонгоор улам бүр өөртөө итгэх итгэл суусан он жилүүд өнгөрнө.
Энэ үед тэрбээр 30 гаруй настай байх бөгөөд, мэдээ орсон цагаасаа хойш буюу 30-аад жил адууны дэргэдээс хөндийрөөгүй, унаач, яваачны шатыг дамжаад, уяачийн унаган мэдрэмж суучихсан, уясан морио аятайхан эвлүүлчихдэг нэгэн болчихсон байна. Ингэж юм үзэж хатуужин байж уяачийн зэрэгт хүрнэ.
Энэ хугацаанд залуу уяач маань өөрөө зохих боловсрол олж, мэргэжил эзэмшиж, нийгэм олны дунд өөрийн байр суурийг баттай олно. Хувь хүн, уяачийн хувьд бүрэлдэн төлөвших ерөнхий зүй тогтол нь ийм юм.
Уяачийн ангилал
Олон жилийн ажиглалтаар уяачдыг гурван хэсэгт хуваан үзэж болохоор санагддаг.
Эхний хэсэгт энэ ажилд зөвхөн сонирхлын үүднээс ханддаг хүмүүсийг оруулж байна. Ийм хүн хурдан моринд дурлан худалдан авч, уяж уралдуулж, айраг түрүү авах нь ч бий, бас үгүй нь ч бий. Ямар ч байсан морь уядаг, үүнд цаг зав, хөрөнгө зарж, сэтгэл гаргадаг, юутай ч гэсэн агтын тоосонд орж магнайгаа тэнийлгэхийн баяр жаргалыг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Гэвч ийм хүмүүс үйл ажлаа зөвхөн үүгээр хязгаарладаг, үнэлэн авч, уяж хурдлуулсан морьд нь ч хөгшрөөд нөгөө хүн маань наадам хөөхөө болих нь нилээд элбэг. Өөрөөр хэлбэл энэ ажилд ул суурьтай, бодлоготой хандахгүй, зөвхөн сонирхолын хэмжээнд л енгөрнө гэсэн үг. Ийм уяач олон бий.
Хоёрдахь хэсэгт тодорхой хүрээнд боловч цэгцтэйхэн бодлого хэрэгжүүлж чаддаг уяачдыг багтааж байна.
Эд бол морь уях, уралдуулахыг нэгэн биеийн төдийгүй, үе удмын үйл хэрэг болгосон улс байдаг. Залуу зандан наснаасаа эхлэн адууныхаа чанарыг сайжруулж, хурдан хурц угшил бий болгоход онцлон анхаардаг нь энэ хэсэгт багтах уяачдын нэгэн онцлог. Тэд хурдан үрээ өндөр үнээр худалдан авч азарга тавих төдийгүй, үр төлийг нь уяж хурдлуулан морь уях, таних эрдэмд суралцахыг урьтал болгодог байна. Гэвч энэ ажил хүссэн бүхэнд ч бүтэж өгдөггүй асар их ухаан, тэвчээр шаарддаг аж.
Миний ажиглан тооцоолсноор чухам 30 орчим жил бие сэтгэл хатамжлан зүтгэж байж л эл зорилгод ямар нэг хэмжээгээр хүрдэг бололтой.
Ийнхүү зорьсондоо хүрсэн уяач нь нутаг хошуундаа нэрд гарч, хамгийн гол нь тэдний гэж нэршсэн нэгэн угшлийг буй болгодог. Энэ буй болгосон угшил нь бүс нутагтаа дэлгэрч, үрээ байдас нь ийш тийш зарагдан тархацын хүрээ нь тэлэн нэгэн хэсэг нутгийн адууны чанарт сайн нөлөө үзүүлдэг юм. Ганцхан жишээ дурдахад Даваанэрэн начингийн Халзан азарганы угшлын тархац нь баруун хойшоо Архангай, Булганы наад зах, зүүн урагшаа Дорноговь Алтанширээ, Өргөн хүрч байна.
Түүнээс гадна Ховдын Төрөө, Архангайн Гонгорсүрэн, Шагдарзав, Баянхонгорын Дашзэгвэ, Өмнөговийн Занданбал, Булганы Балжинням, Дундговийн Учрал, Дорноговийн Адилбиш, Булганы Дашзаан, Завханы Лүүвэн, Төв аймгийн Батбуян нарын зэрэг буянт үйлс бүтээсэн олон уяачийн нэрийг энд дурдаж болно. Эдгээр хүмүүс чухам л өөрсдийн хэр чинээгээр бодлого боловсруулж, хөрөнгө зарж, хичээн зүтгэж ийм түвшинд хүрсэн байгаа юм.
Гэвч эдгээр хүмүүсийн бодлого нь зевхөн ганц ганцхан айлын хүрээнд эргэлдэж байлаа. Ийм багахан хүрээнд буй болсон угшлын тархац төдийлөн өргөн бус. Үнэндээ энэ түвшний уяачдад үүнээс өргөн сэтгэж, далайцтай хөдлөх бололцоо ч нэн дутмаг. Яагаад гэвэл үүний тул өндөр боловсрол, их хөрөнгө шаардагдана. Монголд нэгэн хэсэгтээ л тийм өргөн цар хүрээтэй хөдлөх бэл бэнчинтэй хүн ч байхгүй байлаа.
Харин урьдын цагт байжээ. Сэцэнханы Хардал жанжин бэйс, Засагтханы Лу жанжин гүн нарыг энд дурдаж байна. Эдгээр ноёд аймаг, улс даяар хүндлэгдсэн нэр нөлөөндөө дулдуйдан, өндөр боловсрол, зоримог сэтгэлгээ, их туршлагадаа тулгуурлан өргөн цар хүрээтэй, холыг харсан бодлого боловсруулж, түүнээ хэрэгжүүлэхийн тулд хэдэн үе дамжиж хураасан их хөрөнгөө хөдөлгөн байж, шинэ удмын адуу буй болгосон байна. Эдгээрийг би уяачдын гурав дахь буюу хамгийн нөлөө бүхий хэсэг гэж үзэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна