Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах барилдаанд ах дүү хоёр тэргүүллээ


Сэлэнгэ аймгийн БТСГ, Сэлэнгэ аймгийн бөхийн холбоо, “Таван Хан” бөхийн дэвжээнээс жил бүр уламжлал болгон зохиодог “Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан” аймаг цэргийн цолтой бөхчүүд, сумын цолтой болон залуу бөхчүүд гэсэн 2 ангиллаар Сэлэнгэ аймгийн Таван Хан уулын нэг болох Дулаанхаан уулын бэлд байрлах Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Энэхүү барилдаан нийт 17 сум, 4 тосгоноос бөхчүүд ирж хурд хүч авхаалж самбаагаа сорин барилдаж аваргууддаа тодрууллаа.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 64 бөх 6 зоонд барилдаж зоо тус бүрээс 2 бөх шигшээ барилдаанд шалгаран уран мэхийг уралдуулан барилдлаа.
Шигшээ барилдаанд шалгарсан бөхчүүдээс өнөөдөр бяр тэнхээ уран мэхээрээ илүүрхэн барилдаж Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, сумын заан Д.Баясгалан 10 даваа 1 унаатайгаар /с.з Н.Батмөнхөд унасан/ түрүүлж, Орхонтуул сумын харьяат, сумын заан С.Оргилбаатар мөн 10 даваа 1 унаатайгаар /с.з Д.Баясгаланд унасан/ дэд байрт шалгарлаа.
Гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Барүүнбүрэн сумын харьяат, Ус сувгийн удирдах газрын бөх сумын заан Э.Батмагнай, дөтгөөр байрт Орхонтуул сумын харьяат, ҮБТДС-ийн оюутан Н.Ширчинхүү, 5-р байрт Түнхэл тосгоны харьяат, сумын заан Х.Жанболат, 6-р байрт Цагааннуур сумын харьяат, сумын заан Т.Амарсанаа, 7-р байрт Бугант тосгоны харьяат, сумын заан Б.Цогтбаяр, 8-р байрт Сант сумын харьяат сумын заан Н.Батмөнх нар шалгарсан байна. Мөн өнөөдрийн барилдаанд урамтай сайхан барилдаж уран хурц мэхээр үзэгч түмнээ баясгасан Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Аварга” БТДС-ийн оюутан сумын заан Б.Баатарболд “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагнал хүртэж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны харьяат, сумын заан Б.Цогтбаяр “Уран барилдаант бөх”-ийн шагналыг хүртлээ.
Аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан өмнөх оныхоос цөөн тооны бөх барилдсан ч уран хурц барилдаанууд гарлаа.
Аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, аймгийн заан Б.Эрдэнэбаяр, аймгийн харцага Ж.Мандахбаяр, аймгийн нэмэх начин Н.Энхжаргал Н.Баярбаатар нарын бөхчүүд энэ жилийн аймгийн аваргын барилдааныг өнжлөө.
Аймгийн арслан Б.Сүхбаатараар манлайлуулсан долоон бөх барилдлаа. Барилдааныг аймгийн арслан Б.Уугандаваа нэг ч унаагүй тэргүүлж байсан ч хамгийн сүүлийн барилдаанд 1 унаатай явсан Аймгийн начин Д.Төрболдтой /Аймгийн начин М.Жаргалсайханд унасан/ барилдаж давхар шуудагны барьцнаас мордуулж унаснаар 2 бөхийн даваа унаа тэнцсэн бөгөөд хоорондын барилдааны дүнгээр энэ жил аймгийнхаа баяр наадамд 5 даван шөвгөрч аймгийн начин цол хүртсэн Хүдэр сумын харьяат, аймгийн начин Д.Төрболд түрүүллээ. Б.Уугандаваа арслан 2011 он сумын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан амжилтаа бататгаагүй ч энэ удаагийн барилдаанд дэд байрт шалгарлаа. Гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, “Шинэ бадрах” ХХК-ны бөх аймгийн начин М.Жаргалсайхан, дөтгөөр байрт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, аймгийн заан Э.Саранбаатар, 5-р байрт Түшиг сумын харьяат, “Шинэ бадрах” ХХК-ны бөх аймгийн заан М.Баярмандах, 6-р байрт Мандал сумын харьяат Аймгийн арслан Б.Сүхбаатар, 7-р байрт Зүүнбүрэн сумын харьяат аймгийн начин Б.Батцэнгэл нар шалгарлаа.
Дашрамд сонирхуулахад ангилал тус бүрд түрүүлсэн а.н Д.Төрболд, с.з Д.Баясгалан нар төрсөн ах дүү нар билээ.
Сумын заан О.Болд-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна