Асгат саарал
А.Тэлмэн
1999 оноос эхлэн хурдан моринд зүрх сэтгэлээ өгөн хурдан хүлгийн сүүл шууж уяач болох гараагаа эхэлсэн нэгэн эрхэм бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Баянговь овогт Дагвадоржийн Цэрэнжигмэд билээ. Тэрээр уяач болсон цагаасаа хойш улс бүсийн наадмаас олон айраг түрүү хүртэн улмаар 2006 он буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт их ойгоор МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолыг төрсөн дүү Д.Ганбаатарын хамтаар хүртсэн билээ.
Д.Цэрэнжигмэд уяачийн алдар цуут олон хурдан буянгууд улс бүсийн наадмын түрүү айргийг хүртэн асарын өмнө амыг татуулан цоллуулсан бөгөөд тэдгээрээс алдарт “Асгат саарал” азарганых нь талаар товч өгүүлье.
Асгат саарал Сүхбаатар аймгийн Асгат сумын улсын сайн малчин Баяраагийн унаган адуу бөгөөд Цэрэнжигмэд уяач 2002 оны хавар хязаалан үрээ авч тэр зуны улсын наадамд аман хүзүүдүүлэн төрийн наадмын анхны айргаа хүртсэн түүхтэй. Хойтон жил нь 2003 онд АХ-ын 82 жилийн ой Үндэсний их баяр наадамд улс бүсийн наадамд нэг түрүүлж, тав айрагдсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дүйдэн хар азарганы угшилтай Ц.Бямбадоржийн алдарт “Мөнгөн хөлт”, улс бүсийн наадамд тав айрагдсан Э.Гүр-Аранзын “Салхин зээрд”, Р.Будын “Зоост бор” гээд ид хурдан байсан соёолонгуудтай уралдан азарган соёолон түрүүлж үнэнхүү хурдан хүлэг болохоо харуулсан бөгөөд 2004 онд хавчиг соёолон азарга Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах “Их хурд - III” уралдаанд айргийн тавд давхисан билээ. “Их хурд - III” уралдаанд айрагдсаны дараагаар “Асгат саарал”- ыг томцуул /алдарт, манлай уяачид/ “Энэ саарал азарга ирэх жилээс дийлдэхээ байхнээ” гэж ярьцгааж байсан гэдэг. Үнэхээр хойтон жил нь 2005 онд дийлдэхгүй хурдан байж АХ-ын 85 жилийн ой Үндэсний их баяр наадамд Г.Алтангэрэлийн алдарт хүрэн, Б.Жаргал сайханы "Даатгал хээр", Д.Чулуунбатын "Манлай халзан", Г.Батхүүгийн "Цавцгар шарга" зэрэг довтой хурдан хүлгүүдийг ардаа орхиж хавчиг долоон настай идэрхэн азарга төрийнхөө их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлэн түмэн эх болсон билээ. Мөн үүнээс гадна соёолондоо Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн юм. Ийнхүү дөрөвхөн жилийн дотор төрийн наадамд 2 түрүүлж, улмаар улс бүсийн болоод шигшмэл морьдын уралдаанд 3 түрүүлж, 2 айрагдан Монголын хурдан морины түүхэнд нэрээ мөнхөлж чадсан алтан туурт аргамаг хүлэг билээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна