Морь цоллооч Т.Сансандорж: Морины цолыг дуудахдаа уламжлалаас хазайж болохгүй


Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, морь цоллооч Т.Сансандоржтой ярилцсанаа хүргэж байна.
-Хэзээнээс эхлэн хурдан морины цол дуудаж байна вэ?
-Миний аав насаараа адуу малласан Жамбалын Дамдинсүрэн гэж хүн бий. Тийм болохоор миний бага нас адуун захад л өнгөрлөө шүү дээ. Хожмоо цэргийн албанд татагдан, 1972 онд халагдаж ирээд 20 жил тасралтгүй адуу малласан. Харин морины цолыг наяад оны дунд үеэс дуудаж эхэлсэн. Манай уяачдын холбоо аймгийн шилдэг морь цоллоочийг анх удаа шалгаруулахад Мандах сумын харьяат Зундуйн Чулуунбаатар авч байлаа. Харин би 2007, 2010 онуудад аймгийн шилдэг морь цоллооч болсон.
Манай нутгийн хөх Дарам гэж нэртэй уяач явлаа. Морь их сайхан цоллоно л доо. Тэр надад их сайхан санагддаг байж билээ. Тэгсэн тохиолдлоор гэх үү, манай сум нэгдлийн дарга Лувсангийн Ишдорж нэг удаа “Ирэх жил нэгдлийн тэгш ой болно. Морь цоллоорой” гэнэ. Угаасаа ч ардын аман зохиол сонирхож судалж явдгийг хэлэх үү, дуртайяа л зөвшөөрч билээ.
-Олон жил морь цоллож байгаа юм байна. Эндээс хамгийн сэтгэлд үлдсэн наадмын дурсамжаасаа хуваалцана уу?
-Анх 1984 онд аймгийн Усны аж ахуйн баяраар морь цоллож байлаа. Анхны гэдэг утгаараа сэтгэлд их тод үлдсэн байдаг юм. Үүнээс дөрвөн жилийн дараа Алтанширээ сумын “Саруул зам” нэгдлийн тэгш ойгоор морь цоллож үнэхээр их урам орсон. Тэнд цугласан наадамчдын сэтгэлд их хүрсэн санагдсан. Одоо бол өнөө морины цолоо баяжуулаад, баян ходоод, түрүү морины цолыг өөрийн “шинэчилсэн найруулга”-аар дууддаг болсон.
-Нэг морины цолыг их олон удаа дуудсан тохиолдол гэж байх уу?
-Байж болох ч надтай таарч байгаагүй юм байна. Гэхдээ аймгийнхаа тодорсон хурдан хүлгүүдийн цолыг ихэнхийг нь дуудсан. Тухайн цаг үед надаар цоллуулаагүй морь ховор шүү. Би 2001 оноос хойш аймгийн төвд амьдарч байна. Энэ хугацаанд аймгийн баяр наадмын зургаан насны морьдыг, баян ходоодтой би л цоллодог юм. Хэдэн жилийн өмнө морь цоллооч тийм ч олон байсангүй. Харин сүүлийн үед үндэсний ёс заншлаа дээдлэж, залуу үедээ өвлүүлэх гэдэг утгаар хүүхэд залуучууд морь цоллох болсонд баярладаг.
-Танай хүүхдүүдээс морь цоллож байна уу?
-Байхгүй ээ. Харин уяач бол байна. Манай нэг хүү Айраг сумын аймгийн Алдарт уяач цолтой. Миний хувьд морины цол дуудах сонирхолтой хүүхдүүдэд мэддэг чаддагаа сэтгэл харамгүй л хэлэхийг боддог. Зарим нь морины цол биччихээд ирнэ гээч. Одоогоор хэд хэдэн шавьтай болоод байна. Эндээс Алтанширээд Дондогсамбын нэг хүү бий. Одоо морь сайн цоллож байгаа. Ер нь морь цоллохоор хүний үгийн сан ч их нэмэгддэг юм шүү дээ. Тийм болохоор морь сайн цоллоод сурчихвал яваандаа ерөөл, магтаал хэлчихдэг болчихно.
-Айраг, түрүүнд хурдлаад ирсэн морьдыг хараад газар дээр нь зохиох үе гарах уу?
-Гарна ш дээ. Гэхдээ морины цол гэдэг бэлгэдлийн үгс ихтэй. Үүнд: хангайн чинээ цээжтэй, ханагар өргөн ташаатай гээд. Үнэндээ хангайн чинээ цээжтэй морь гэж байх уу.
...Эзнээ харан эвшээсэн
Элийн дуу шиг янцгаасан
Гурван овоо тэгширсэн
Гундаа зүдрэн нарийссан гээд яг тухайн цаг үед нь бэлгэдлийн утгыг нь алдагдуулахгүй цоллох жишээтэй. Баян ходоод гэхэд морины хурд хурж, 10 цагаан буян дэлгэрэхийн бэлгэдэл бодож ханддаг. Мэдээж баян ходоодыг цоллоход тодорхой хэмжээний хошигнол байна:
Онгойлт дутуу хийгдсэнээс
Огцом хадуурч давхиад
Онгоц, машинаар хаших нь холгүй
Ойртуулж дөхүүлж ирээд
Хашиж чиглүүлж өгсөн бол
Харайж дүүлэх нь удаашраад
Хашгирч гуугалах нь ихдээд
Хүүхэд багачуудад шоолуулаад
Хүлгийн тоосонд төөрөлдөөд
Үхэр тэрэг шиг... гээд л явна шүү дээ. Ер нь манай ардын аман зохиол гэдэг чинь сайхан. Янз бүрийн хэв маягт баригдаад байхгүй. Өөрөөр хэлбэл, патент алдана гэж үгүй. Мэдээж цаг хугацаа явахын хэрээр ая дан, хэллэг өөрчлөгдөж байна. Гол нь уламжлалаасаа хазайхгүй л байх хэрэгтэй.
-Та бас шүлэг бичдэг гэсэн байх аа?
-Би түрүүн хэлсэн ардын аман зохиолыг шимтэн уншиж, судалдаг гэж. Энэ маань яваандаа шүлэг бичихэд хүргэсэн гэж болно. Одоогоор хоёр, гурван дэвтэр шүлэгтэй. Хориод жил адууны тоосонд явсан миний урын санд морины шүлэг, дуу нэлээн бий. Гэхдээ би сэдэв харгалзахгүй л бичдэг юм. Яваандаа шигшиж байгаад өөрийн автортой шүлгийн номоо гаргахсан гэж бодоод л байна.
-Тэгвэл удахгүй Сансандорж найрагчийн яруу найргийн ертөнцөөр аялах юм байна. Танд амжилт хүсье.
-Баярлалаа. "Тод магнай"-н нийт уншигчдад сайхан сайхныг хүсээд нэгэн бяцхан ерөөлийг өргөн баръя. Сонирхуулахад, ерөөлийн эхлэл нь заавал зээ гэж эхэлдэг. Зээ-гүй бол шүлэг болчихно.
Зээ Үйлс бүтээл чинь бүтэж яв
Үргэлж сайхан баясаж яв
Аав, ээжийгээ асарч яв
Ахмад настнаа хүндэлж яв
Ашдын сайхнаар амьдарч яв
Амар сайхнаар жаргаж яв
Арван тавны сар шиг
Арчаад тавьсан толь шиг
Атар газрын цэцэг шиг
Униарт уулын буга шиг
Уран дуутай хөхөө шиг
Цээлийн ариун загас шиг
Цэцгийн ганган дэлбээ шиг
Өглөөний мандах нар шиг
Өөдөө бадамлах гал шиг
Өдөр бүхэн
Өнгөжин жавхаажиж
Өрнөн дэвжиж
Өсөн дээдэлж явахын
Өлзийтэй сайхан ерөөлийг
Өргөн барьж дэвшүүлье.
П.Ундраа



1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
139.5.218.141
Wow
Reply