Галсан бандийн хурдан морь унаач Л.Хуяг: Галсан гуай их сайхан ааштай, тайван хүн байж билээ

2014 оны 1-р сарын 07 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэхийн нэрийн хуудас болсон эрдэмт мэргэн уяачдын нэг, Халхын томоохон угшлуудын нэг Банди адууг үндэслэгч Галсан гэгч ямархан хүн байсан. Түүний нэртэй ямар хурдан буянгууд хурдалж байсан талаар тодруулахаар Сайншанд сумын гуравдугаар багт амьдрагч Хуягтай уулзлаа. Тэрээр 1930-40 оны үед Галсан бандийн морь ид хурдан байх үед унаач нь явсан юм. Ингээд түүний ярьсныг сийрүүлэн хүргэе.
-Галсан анх хийдэд сууж байгаад төрийн хар хүн болж хийдээс хөндийрөх үед олон түмэн Галсан банди гэж нэр өгсөн байх. Тэр уяач их сайхан ааштай тайван хүн. Би 12-13 настай байхдаа энэ хүний Хоргой буурал, улаан морь, цагаан азарга тэргүүтэнг унаж айраг, түрүү авч явлаа. Нэг удаагийн уралдааныг сайн санаж байна. Өөрийн сумын наадамд тайжийн Магнай хээртэй би улаан морио унаж уралдлаа. 100 орчим их нас оролцсон уралдааны өмнө Галсан гуай надад хэлэхдээ, улаан морь эхлээд гарах байх, тэр чигээр нь явуулаад над дээр ирээрэй, би Ширээ хавьд тосно гэв. Миний улаан гараа сайтай, нүд эрээлжилтэл хөдөлдөг юм чинь олон мориноос ганцаар сугарч гарлаа. Би дотроо их баярлаж энэ чигээрээ түрүүлэх юм бодлоо. Газрын дунд орохын үед нэг хүүхдийн хашгирах чимээ гарсан нь тайжийн Магнай хээр хүрч ирээд зуузай холболоо. Тэгээд л Магнай түрүүлж, би аман хүзүүдлээ.
Тэр хүний тухай олон зүйл мартжээ. Их морийг ойролцоогоор сарын өмнө барьж 14-15 удаа хөлсөлж ажил их хийдэг санагдах юм. Тайж адуу газрын холд сайн, банди адуу торгон уяатай гэж ярьдаг байлаа.
Галсан гуай Лхамсүрэн гэдэг хөгшинтэй байсан. Өргөн уул, Баруун, Зүүн хундай Байшинт хөндлөн голоор нутагтай энэ айл тийм их баян ч биш, боломжийн малтай 5-6 азарга адуутай, 50-60 орчим үхэртэй, 20-30 тэмээтэй, хэдэн зуун хоньтой л байсан. Хүний хүүхдээр морь унуулаад тэр үеийн хүмүүс юм өгөх нь ховор шүү дээ. Тэр айл нэг модон тагштай цагаан ёотон надад өгч байсныг мэднэ. Ингээд л Галсан бандийн хурдангууд Өвгөний зэгэлээр шувтарсан гэх яриа үнэний хувь бий. Нэгдэлжих адуу мал замбараа алдахад хурдан удам юу болсныг хэн мэдлээ, тал талд бутарч мэдэгдэхээ больсон ч мал аминд очоод хурд дахин сэргэх үе эхэлжээ.
1993 он
Л.Сандуй
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна