2013 оны “Шилдэг залуу тамирчин”

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 27 -нд

2013 оны Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно 2013” ёслолын арга хэмжээний үеэр “Хүй мандал” гал уяаны хурдан морины унаач Нэргүйн Амарбаясгалан "Шилдэг залуу тамирчин"-аар тодорлоо. Тэрээр дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 4249 морины уралдаанд түрүүлсэн амжилтаараа ийнхүү 2013 оны шилдэг тамирчдын эгнээнд багтаад байгаа юм. Амарбаясгалан үүнээс хэдхэн хоногийн өмнө 2013 онд улс бүсээс авсан айраг түрүүний амжилтаараа 25 оноо цуглуулж, ММСУХ-ны чансаатай 9 унаачийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд байсан билээ.

                     Энд нэмж сонирхуулахад Амарбаясгалан хүүгийн унасан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Ц.Энхтайваны хонгор халзан морь 4243 морины уралдаанд түрүү магнайд хурдлан энэ цагийн эрхгүй хурдан буян болохоо өнгөрсөн зун дэлхий дахинд харуулсан бол АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаар аман хүзүүнд хурдалж, давхар уяагаар шигшмэл морьдын “Их хурд 6” уралдаанд айргийн гурваар хурдлан ирснийг  морь сонирхогчид андахгүй болсон бизээ.
  
А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна