ДҮҮРЭН БОР

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 20 -нд

АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, таван айраг хүртсэн Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ эрлийз буюу шинэ цагийн монгол адууны нас болгоноос айраг амсан, бахтай сайхан наадсан.
Эрлийз дунд насны ангилалд айргийн дөрөвт хурдалсан Тод манлайн бор үрээ улс бүсийн наадмын найман айраг түрүүт сартай хээртэй нь эцэг нэгтэй бөгөөд харин эх нь тойруулга угшилтай бор гүү байдаг гэх юм билээ. Бор үрээ даагандаа улсын наадамд аравт давхиад, шүдлэндээ өнжсөн бол өнөө жил хязааландаа “Монгол жокей” клубын нэрэмжит уралдаанд түрүүлж улсын наадамд айрагдан, Архангай аймагт болсон хангайн бүсийн наадамд түрүүлсэн билээ. Бор үрээний уяа сойлгыг Манлай уяач Бат-Өлзий тааруулдаг бөгөөд өнөө жил Тод манлай уяач цолны болзлыг “дүүрэн” биелүүлснийг морь сонирхогчид эчнээ мэдэж буй бизээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна