“Хийморь”-ийнхондоо баяр хүргэе

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 16 -нд

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүний үдшийн шилдгүүдийн нэг нь “Хийморь” сайт, тус сайтын сэтгүүлч П.Ганпүрэв нар байлаа. Монголын үндэсний хурдан морины уралдаан, ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг олон нийтэд  сурталчилан таниулах ажилд идэвх зүтгэл гаргаж ажилласан морины зүтгэлтэн болоод албан байгууллагад олгодог "ММСУХ-ны шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл"-ээр ийнхүү Хийморь сайт сүүлийн гурван жил дараалан “түрүү магнай”-д хурдлаад байгаа юм.  Мөн жил бүр уламжлал болгон шалгаруулдаг "шилдэг бүтээл"-ийн шагналыг Пүрэвсүрэнгийн Дашдэмбэрэлийн "Түүхэнд мөнхөрсөн түмний эхүүд" ном хүртсэн гээд “Хийморь”-ийнхон 2013 оныг олз омог дүүрэн үдэж байна. Мэргэжил нэгт нөхдөдөө баяр хүргэж,  бүтээж туурвих их үйлсэд нь амжилт хүсье.

А.Дөл 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна