Төв аймагт болсон сумын заануудын барилдаан


Төв аймгийн Зуунмод хотод улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдааны Д.Хадбаатар аваргын хүүгийн удирддаг “Аварга Хадбаатар” сан голлон зохион байгуулжээ.
Барилдаанд 80 гаруй залуус барилдсан бөгөөд 10 зоонд хуваагаад, зооноос эхний гурваар гарсан залуусыг дахиж 3 зоо болгон барилдуулж шилдгүүдийг тодруулжээ.
Барилдааны эцсийн дүн гарахад тэргүүн байрт Завхан аймгийн Ургамал сумын харьяат, Хилийн цэргийн 0277-р анги,” Босоо хүлэг” ХХК-ий бөх сумын шилдэг заан Пүрэвээгийн Өсөхбаатар шалгарсан бол мөн аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын заан Ёндонпэрэнлэйн Улсболд дэд байрт шалгарсан байна. Гутгаар байрт Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, аймгийн начин Ширнэндоржийн хүү сумын заан Алтангэрэл, дөтгөөр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн бөх, сумын заануудын зүүний магнай Бүрнээгийн Баянмөнх шалгарсан байна. Увс аймгийн тэс сумын харьяат, ШУТИС-ийн оюутан, саяхан болсон Увс аймгийн тойргийн барилдаанд 4 дүгээр байрт шалгарсан Батжаргалын Мөнхбаяр, Булган аймгийн Могод сумын харьяат, Монгол улсын уран барилдаант начин Эрдэнэбилэгийн Энхбатын төрсөн дүү сумын заан Энх-Амгалан, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, уран барилдаант сумын заан Баярхүүгийн Улаалзгана, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Монгол улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн хүү сумын заан Мөнхчулуун нар шалгарсан байна. Мөн энэ барилдаанд уран сайхан барилдаан үзүүлсэн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Төв аймгийн бөхийн тайлбарлагч Пүрэвдоржийн бага хүү МУБИС-ийн оюутан, сумын заан Эрхэмжаргалд барилдааны тусгай шагналыг олгосон байна.
Барилдаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, сумын заан Саранхүүгийн Тэмүүлэн, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, улсын шонхор, сумын заан Баасанжавын Самданжамц, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, өнөө жилийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд амжилттай оролцсон Идэрийн Мандах нар урамтай сайхан барилдаан үзүүлсэн байна. Мөн сумын шилдэг заанууд болох Б.Энх-Очирхуяг, Б.Чимэдвандан, Б.Цэрэндагва, М.Тэгшбаяр нар зооноосоо шалгарч чадаагүй ажээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна