Заан өвөөтэй заан
А.Тэлмэн
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын заан Цэдэнсодномын Содномринчин хэмээх буянтай сайхан буурал бий. Ид залуу цагтаа улсын начин П.Нямжанцанг дархан мэхээрээ давж явсан энэ буурал заан сумынхаа наадамд 3 удаа түрүүлж, 5 удаа үзүүрлэжээ. Үндсэн дархан мэх нь хөтлөх. Хөтлөх мэхээ хийхдээ учраа бөхийнхөө хийг тааруулж өвдөг рүү нь цохиод хойш татаж унагадаг байсан гэдэг. Нэгэн үе “Содномринчингийн хөтлөө бэрх” хэмээн үе тэнгийн шилдэг бөхчүүд эмээвч тэр л мэхэнд нь унадаг байсан гэхээр аргагүй дархан байсан болов уу. Зааны маань хүүхдүүдээс цолд хүрсэн нь сумын начин Шагдарсүрэн. Өөрөө барилдах дургүй учраас төдий л шамдаагүй гэдэг. Түүнээс Шаагаа начны хэрийн бяртай хүн ховор юм уу гэмээр.
Харин одоо Содномринчин зааны ач зээ нараа бөх болохоор залуус олноор гарах боллоо. Тэдний нэг нь хүү Тогообатын хүү Адьяатөмөр.
2012 онд Шонхор биеийн тамирын дээд сургуулийг төгссөн тэрээр эдүгээ бөхийн өргөөний сумын заануудын барилдаанд тогтмол барилдаж буй Хэнтий аймгийн Баянмөнх сумын заан О.Мөнхбаяр, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын заан Б.Молцогсайхан нартай нэг ангид суралцан төгсчээ. Мөн улсын залуу арслан П.Бүрэнтөгс эдний анги байсан аж.
Адьяатөмөр зааны аав Тогообат сумын наадам болоод бусад барилдаануудыг олон жил тайлбарласан, өөрөө ч залуудаа шаггүй барилдаж гадны бөхчүүдийн “аранга” байсан гэдэг. Адьяатөмөрийн хувьд арван жилийн сургуульд байхаасаа л сайн барилдаж сумын аварга шалгаруулах барилдаанд тун сайн барилддаг байлаа. Мөн тэдний ангиас эдүгээ барилдаж буй а.н Б.Ганхуяг, сумын заан Н.Даваадагва нар төрөн гарсан байдаг. Хайрхандулаан суманд болдог Монгол улсын начин Шоовдорын Жанцандоржийн нэрэмжит барилдаанд сумын начин, заан цолуудыг хүртсэн бөгөөд 2012 онд төрөлх нарийнтээл сумынхаа наадамд 3-ын даваанд с.з Б.Бямбадорж, 4-ийн даваанд а.н Б.Ганхуяг, 5-ын даваанд с.з Ж.Мөнхтогтох, 6-ийн даваанд залуу бөх Д.Цэндийг орхин түрүүлж сумын заан цолоо баталсан билээ.
Шонхор биеийн тамирын дээд сургуульд суралцаж байхдаа ОХУ-ын Якутын УАШ чөлөөт бөхийн тэмцээний -95 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд нэгдүгээр тойргийн барилдаанд дэлхийн аварга шалгаруулах барилдааны мөнгөн медальт бөхийг цэвэр ялсан байдаг.
Мөн тэрээр өнгөрсөн намар болсон “Бүх урлагийнхны наадам”-ын үндэсний бөхийн барилдаанд барилдан түрүүлсэн байна.
Түүний тухайд дурдахад гар барилдааны амжилтыг хэлэхгүй өнгөрч боломгүй. Оюутны улсын аварга шалгаруулах барилдаанд жил дараалан оролцож алт, хүрэл медаль хүртсэн бөгөөд 2012 онд өргөн цар хүрээг хамран болсон ХҮННҮ 2220 хүнд жингийн гар барилдааны УАШТ-д мөн хүрэл медаль хүртсэн байна.
Шинэ тутамд хөгжиж буй бодибилдингийн спортоор хичээллэдэг бөгөөд бодибилдингийн шилдэг клубуудын нэг болох “Golden Gem” төвд 2011 оноос одоог хүртэл багшилсаар явна.
Мөн тэрээр Улаанбаатар чуулгын жүжигчинээр ажилладаг бөгөөд циркийн хүч тамирын үзүүлбэр үзүүлж, гадаад орнуудад Монгол эх орныхоо нэрийг сурталчилсаар байна. Эдүгээ тэрээр мөн циркийн тоглолтоо үзүүлэхээр Африк тивийг зориод байгаа юм. Залуу насандаа ихийг хийж бүтээн, улс эх орныхоо нэрийг гаргаж буй залуу заандаа цаашдын амьдралд аз жаргалыг ерөөн, спортын өндөр амжилт гаргахыг хүсье.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна