Санжаадамба заан түрүүлсээр ...


"Монголын ардчилсан холбоо" байгуулагдсаны 24 жилийн ойд зориулсан барилдаан өчигдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 08-ны Ням гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс нараар манлайлуулсан хүчит 224 бөх барилдав. Ойрын барилдаануудад барилдаагүй у.г Д.Рагчаа, Ж.Бат-Эрдэнэ, у.з Д.Баасандорж, у.х Л.Пүрэвжав, Ө.Даваабаатар, у.н А.Батмөнх нарын цолтнууд барилдахаар иржээ. Мөн Увс а.а Т.Мягмаржав, Архангай а.а У.Батгэрэл нар мөн барилдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд у.х Ө.Даваабаатар Женко дэвжээний бөх, с.з М.Билгүүдэйг зүүн татаж хавираад, у.н А.Батмөнх амьдаа с.з Г.Батмөнхийг хонгодож цацаад, у.н Ж.Чулуунбат с.з Д.Бат-Эрдэнийг суйлаад уран давсан бол а.н М.Баасанбат, а.н Г.Ууганбаяр, Ш.Отгонтөгс нар а.а Г.Батням, Ж.Мөнгөн, а.х.а Ш.Шинэбаяр нараар давлаа. Мөн а.н Т.Сайханжаргал а.а А.Даваанямыг гуд татаад, аймгийн нэмэх начин Н.Жаргалбат а.а Г.Ганжадыг барьц сонгож хавираад, аймгийн нэмэх начин Б.Даваадорж а.а Б.Мижидсүрэнг дагуулж зүүн тонгороод, а.а Б.Хишигбаатар а.н Б.Сосорбарамыг давуулж гуядаад, а.а У.Батгэрэл аймгийн нэмэх начин Ч.Эрдэнэсайханыг дагуулж тойруулж гуядаад, а.з М.Даваасүрэн а.х Ш.Мөнх-Одыг дагуулж зайлаад давсан барилдаанууд үзэхэд урамтай, ярихад үнэнтэй байв.
Хоёрын даваанд Ховд аймгийн харьяат, өнөө жилийн шинэ начин Г.Ууганбаяр у.а П.Бүрэнтөгсийн хөлд ороод багагүй тэвдүүлээд гуядуулж унав. Нэгийн даваанд а.а Ж.Мөнгөний хөлийг шүүрч цацаад давсан энэ залуу арслантай зоригтой сайхан үзлээ. У.х Ө.Даваабаатар а.х А.Отгонбаатарыг хонгодож цацаад, у.х Ц.Содномдорж аймгийн нэмэх начин Н.Энхжаргалыг шахаж татаад давсан нь үзэгчдийг уулга алдуулсан барилдаан байсан бол у.н Т.Баасанхүү а.а Н.Эрдэнэчулуун нарын барилдаан их хурц ширүүн болж дагуулж мушгиад начин давлаа.
Энэ даваанд а.х Д.Тогтохжаргал у.х Н.Батсуурийг мордож дайраад, а.н Н.Баярбаатар у.х А.Цацабширыг татаж мордоод, а.х.а О.Гантулга а.а Б.Ганболдыг давхар хамаад тус тус давав. А.з Н.Золбоо, С.Ган-Идэр, М.Батцэнгэл нар у.х Ш.Уламбаяр, Д.Цогзолдорж, А.Батмөнх нараар давлаа.
Гурвын даваанд заан Б.Батмөнх олон бөхөөс а.а О.Хангайг амласан бөгөөд дархан тахимдах мэхээрээ төвөггүй давсан бол у.х Ө.Даваабаатар а.а Б.Хишигбаатарыг бариа зөрөөнд орхив. Мөн энэ даваанд у.х Л.Пүрэвжав а.а Ш.Дарханбатыг шахаж татаж дотуур хашаад, у.н Ц.Одбаяр а.а Н.Ганзоригийг зөрүүлж татаад тавхайлдаад, а.х.а О.Гантулга у.н Б.Амарзаяаг давхар тахимдаад, у.н Б.Заяамандах у.х Ж.Амартүвшинг сугадаж мушгиад, а.з С.Ган-Идэр у.н Л.Гантулгыг сугадаж дайраад, а.х.а Ч.Батчулуун у.н Н.Батзаяаг өхийлдөхөд сөрж толгой уургалж мушгиад тус тус давав. Гурвын давааны төгсгөлд өнөө жилийн залуу начин өнгөрсөн жилийн түрүү бөхтэй тунан барилдаж баруун татаж мордсон мэхээ даалгаж хийсэн арслан давлаа.
Дөрвийн давааны оноолт тун сонирхолтой болсон бөгөөд аварга Г.Эрхэмбаяр сүүлийн үед аль ч барилдаанд сайхан барилдаж буй аймгийн залуу заан Н.Золбоог давхар тохоход эргүүлж дараад давсан бол заан Ч.Санжаадамба аваргын хийсэн мэхээр начин Б.Пүрэвсайханыг давлаа. У.г Д.Рагчаа а.а С.Ерөөлтийг мушгиж тонгороод, у.г Б.Гончигдамба а.х.а О.Гантулгыг шахаж татаад, у.г Ж.Бат-Эрдэнэ а.х.а Ч.Батчулууныг хонгодож хөөгөөд, у.х Л.Пүрэвжав улсын наадмын 5-ын даваанд хүч үзэж асан у.н Ц.Одбаярыг шуудагдаж мөргөж түрээд, у.н Ж.Чулуунбат 7 жилийн өмнөх наадмын 4-ийн оноолтод таарч өвдөг шороодож байсан у.х Т.Мөнгөнцоожийг хөнтөрч гүйлгээд, у.н Р.Пүрэвдагва у.з Б.Батмөнхийг хавирахад сөрж тахимдаж түлхээд, у.н Э.Энхбат у.х Ц.Содномдоржийг шахаж татаад тус тус давлаа. Өнгөрсөн жилийн энэ барилдааны их шөвөгт барилдаж байсан хоёр бөх энэ барилдааны 4-ийн даваанд учраа таарч арслан даагаа нэхэж мордож дайраад давлаа.
Тавын даваанд аварга өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг амлаж зүүн шуудагдаж баруун талдаа зайлаад, у.а П.Бүрэнтөгс харцага Л.Пүрэвжавыг хутгахад хутгааг нь хариулж хөлөө хавчиж эргээд тэр чигт нь түрээд, у.н Л.Цэрэнтогтох у.а Х.Мөнхбаатараас барьц сонгож мордоод, у.н Р.Пүрэвдагва у.г Ж.Бат-Эрдэнийг баруун мушгиад дутуудахад ард нь гарч өргөж цацаад давцгаав. Мөн у.г Д.Рагчаа, у.з Ч.Санжаадамба нар у.х Ө.Даваабаатар, у.н Ж.Чулуунбат нарыг баруун хутгах мэхийг тун ч даацтай хийж давлаа.
Зургаагийн даваанд аварга гоцлож, арслан П.Бүрэнтөгс начин Л.Цэрэнтогтохыг амлаж давсан бол гарди Д.Рагчаа нутгийн дүү Р.Пүрэвдагватай үнэн хүчийг үзэж начин богинохон зайнд тун ч мэдрэмжтэй зайлаад давснаар их шөвөгт шалгарав. Тунасан хоёрын хувьд наадмаас хойш гурав удаагаа учраа таарч Санжаадамба заан мөн давлаа.
Их шөвөгт аварга начныг амлаж давсан бол тунасан хоёрын барилдаан үзэгчдийг шуугиулсаар арсланг мордоод зүтгэхэд дагуулж муриад заан давж үзүүр булаалдахаар шалгарав.
Үзүүр түрүүний барилдаан төдий удсангүй заан дотуур дан хавирч түрээд давж энэ намрын ээлжит түрүүгээ хүртлээ. Тэр хэдэн барилдаанд дараалж түрүүлэх бол ... Энэ өдрийн хувьд 3-ын даваанаас бусад бүх даваанд /1,2,4 оноолтоор/ тунан барилдсан гэхэд болохоор байлаа.
Энэ удаагийн барилдаан чанар чансааны хувьд том цолтон олноор ирсэн барилдаан байсан бөгөөд, сумын заан цолтой шилдэг 34 залуу аманд гарсан ч энэ барилдаанд барилдсан улсын цолтой 35 бөх бүгд нэг давсан нь бас бахархууштай байлаа. Мөн харцага Даваабаатарыг орж ирэхээс эхлээд даваад тугаа тойрох бүрийд үзэгчид удтал алга ташин баяр хүргэж байлаа.
Оноолтыг гурвын даваанаас сонирхоно уу.
Гурвын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Д.Батжаргал а.а
2. Х.Мөнхбаатар у.а - Д.Тангад а.а
3. П.Бүрэнтөгс у.а - Б.Ганбаатар а.а
4. Д.Рагчаа у.г -М.Батцэнгэл а.з
5. Б.Гончигдамба у.г - Т.Сүрэнжав а.а
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - А.Сүмбээ а.а
7. Д.Баасандорж у.з - Ч.Булганхүү а.а
8. Ч.Санжаадамба у.з - Б.Хадбаатар а.а
9. Б.Батмөнх у.з - О.Хангай а.а
10. Л.Пүрэвжав у.х - Ш.Дарханбат а.а
11. Т.Мөнгөнцоож у.х - Н.Баярбаатар а.з
12. Т.Өсөх-Ирээдүй у.х - Д.Амарсайхан а.а
13. Ц.Содномдорж у.х - Д.Тогтохжаргал а.х
14. Ө.Даваабаатар у.х - Б.Хишигбаатар а.а
15. А.Бямбажав у.х - П.Ганхүү у.н
16. Ж.Амартүвшин у.х - Б.Заяамандах у.н
17. Э.Энхбат у.н - Б.Дэлгэрсайхан а.а
18. Н.Бүрэнбаатар у.н - Н.Золбоо а.з
19. Л.Гантулга у.н -С.Ган-Идэр а.з
20. Н.Батзаяа у.н - Ч.Батчулуун а.х.а
21. Б.Сангисүрэн у.н - С.Ерөөлт а.а
22. Б.Амарзаяа у.н - О.Гантулга а.х.а
23. Ж.Чулуунбат у.н - Бо.Батжаргал а.а
24. Ц.Одбаяр у.н - Н.Ганзориг а.а
25. Р.Пүрэвдагва у.н - Л.Лха-Очир а.а
26. Б.Пүрэвсайхан у.н - Б.Ганхуяг а.а
27. Л.Цэрэнтогтох у.н -Э.Ванданцэрэн а.а
28. Т.Баасанхүү у.н - Б.Эрдэнэхүү а.а
Дөрвийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Н.Золбоо а.з
2. Х.Мөнхбаатар у.а - С.Ган-Идэр а.з
3. П.Бүрэнтөгс у.а - Б.Эрдэнэхүү а.а
4. Д.Рагчаа у.г - С.Ерөөлт а.а
5. Б.Гончигдамба у.г - О.Гантулга а.х.а
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - Ч.Батчулуун а.х.а
7. Д.Баасандорж у.з - Л.Цэрэнтогтох у.н
8. Ч.Санжаадамба у.з - Б.Пүрэвсайхан у.н
9. Б.Батмөнх у.з - Р.Пүрэвдагва у.н
10. Л.Пүрэвжав у.х - Ц.Одбаяр у.н
11. Т.Мөнгөнцоож у.х - Ж.Чулуунбат у.н
12. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Заяамандах у.н
13. Ц.Содномдорж у.х - Э.Энхбат у.н
14. Ө.Даваабаатар у.х - А.Бямбажав у.х
Тавын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Э.Энхбат у.н
2. Х.Мөнхбаатар у.а - Л.Цэрэнтогтох у.н
3. П.Бүрэнтөгс у.а - Л.Пүрэвжав у.х
4. Д.Рагчаа у.г - Ө.Даваабаатар у.х
5. Б.Гончигдамба у.г - Т.Өсөх-Ирээдүй у.х
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - Р.Пүрэвдагва у.н
7. Ч.Санжаадамба у.з - Ж.Чулуунбат у.н
Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - гоц мөргөв
2. П.Бүрэнтөгс у.а - Л.Цэрэнтогтох у.н
3. Д.Рагчаа у.г - Р.Пүрэвдагва у.н
4.Б.Гончигдамба у.г - Ч.Санжаадамба у.з
Долоогийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Р.Пүрэвдагва у.н
2. П.Бүрэнтөгс у.а - Ч.Санжаадамба у.з
Наймын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Ч.Санжаадамба у.з
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна