Монгол Хэл Соёлын Сургуулийнхан аваргаа шалгарууллаа


Монгол Улсын Их Сургуулийн Монгол Хэл Соёлын Сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос Уянга” нэгдэл, МХСС-ийн “Оюутны зөвлөл” хамтран “Монгол Хэл Соёлын Сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан”-ыг амжилттай сайхан зохион байгууллаа. Өнгөрсөн жил мөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад бүх түвшний суралцагсдыг хамран зохиосноороо илүү онцлог байлаа.
Барилдаанд МХСС-ийн доктарант М.Энхбаатар, С.Чулуунпүрэв, магистр У.Бямбаням, оюутан Б.Лхагважав, Т.Батбаяр, Г.Нямбалдан, С.Равжиртогтох,Б.Жамбалсанжид, Ч.Хүсэлбаяр, Г.Батмөнх, Б.Самбуу, Л.Гүндсамбуу, О.Түвшинтөгс, У.Жамбалнагва, У.Баярсайхан, Б.Төвдэлгэр, Л.Рэнцэн-Очир, Б.Нямаа нарын 18 залуу оролцон барилдсан бөгөөд бүх бөхчүүдийг тойргоор барилдуулж аваргаа тодруулсан юм.
17 тойргийн дараа өвдөг шороодолгүй 17 давсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, УЗ-ын магистр Уртнасангийн Бямбаням түрүү бөхөөр тодорлоо. У.Бямбанямын хувьд сурагч ахуй цагаасаа үндэсний бөхөөр хичээллэж, ААШТ-ий хошой мөнгөн медаль хүртэж УАШТ-д ч оролцож байсан туршлагатай бөх юм.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Ардын Урлаг судлалын 4 дүгээр ангийн оюутан Сүхбатын Равжиртогтох 16 давж ганцхан түрүү бөхөд шороодсоноор үзүүрлэв. Өнгөрсөн жил гутгаар байр эзэлж байсан бол өнөө жил байраа ахиулж үзүүрлэлээ.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, УЗ-ын доктарант Содномын Чулуунпүрэв Бусдын мэхийг хариулж үлдэцтэй барилдсаар 14 даваа авч гутгаар байр буюу их шөвөгт шалгарав.
Өсвөр багаасаа үндэсний бөх болоод чөлөөт бөхөөр хичээллэсэн Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, Монгол Хэл Уран Зохиолын Багшийн 4 дүгээр ангийн оюутан Ганбадрахын Нямбалдан өмсөх, тавхайлдах, дагуулж сууж гуядах, этэх хөлд орж дэрлэж дарах мэхүүдээ угсруулан хийж үзэгч олныг шуугиулсаар 13 давж дөтгөөр байрыг эзлэв. Тэрээр өнгөрсөн жил мөн их шөвөгт шалгарсан билээ.
Тавдугаар байрт 11 даваа авсан Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, Утга Зохиолын Ажилтаны 4 дүгээр ангийн оюутан Түмэндэмбэрэлийн Батбаяр шалгарав. Өнгөрсөн жил мөн л тавдугаар байр эзэлсэн Батбаярын хувьд тун ч бяралхаж барилддаг бөгөөд дээгүүр байр эзэлсэн бөхчүүдийг өвдөг шороодуулсан ч хайнга барилдсанаасаа болж цөөнгүй унаж ийн байр ухарлаа.
Зургадугаар байрт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, УЗ-ын доктарант Мижиддоржийн Энхбаатар мөн 11 даваагаар шалгарав. Аргагүй ах хүний буурь зааж залуу дүү нарынхаа барьцыг хангалттай бариулсан ч шийдсэн мэхээ даалгаж хийн давж байсан бөгөөд түрүү бөхийг ч мөн хазайлгаж байв.
Долоодугаар байрт Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Эх бичиг судлалын 4 дүгээр ангийн оюутан Батжаргалын Лхагважав шалгарав. Гиннесийн номын барилдаанд аймгийн начныг шороодуулж нэг давж байсан, өнөө жилийн улсын наадамд өсөх идэр начин Ш.Жаргалсайханы аманд гарч барилдсан, наадам наадмын “дош үзсэн” энэ залуу өнгөрсөн жил уран гараа дэвээтэй бөхөөр шалгарсан бол өнөө жил нэлээн хэдэн учраагаа дагуулж мушгиж тонгорох мэхээр давснаар “Уран мэхт” бөхөөр тодорлоо.
Наймдугаар байрт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Монгол Хэл Уран Зохиолын 3 дугаар ангийн оюутан Базарбандийн Жамбалсанжид үлдэцтэй барилдаан үзүүлсээр шалгарлаа.
Адил 8 давсан бөгөөд биесээ тойрч давсан гурван бөх 9-11 дүгээр байрыг эзлэв.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, Монгол хэл Уран Зохиолын Багшийн 2 дугаар ангийн оюутан Уртнасангийн Баярсайхан арал чацаар илүүрэхсээр, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Эх бичиг судлалын 1 дүгээр ангийн оюутан, бөхийн хийц галбир сайхантай Балдандоржийн Төвдэлгэр бусдын мэхийг дагуулж хавирч, мордсоор, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Монгол Хэл Уран Зохиолын 1-ийн б бүлгийн оюутан Лайжинхадын Рэнцэн-Очир уран дэвж, удаж төдөлгүй барилдсаар тус бүр 8 даваа авлаа. Рэнцэн-Очир “Уран гараа дэвээтэй” бөхөөр шалгарсан билээ.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, Монгол Хэл Уран Зохиолын 3 дугаар ангийн оюутан Чингисийн Хүсэлбаяр цээж шуундаа асар их бяртайгаа илтгэж 7 давахдаа бүгдийг хонгодож цацах, шахаж татах мэхээр давав. Мөн тэрээр 4 дүгээр байр эзэлсэн Г.Нямбалдангийн уран мэхийг хариулж өвдөг шороодуулсан юм.
13 дугаарт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Хэл Уран Зохиолын Багшийн 3 дугаар ангийн оюутан Удвалцэцэгийн Жамбалнагва шалгарлаа. Хэт яарч барилдаад өвдөг шороодоогүй бол түүнийг нуруу, шуундаа их бяртайг өрсөлдөгчид нь ярьж байлаа.
14 дүгээр байранд Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол хэл Уран Зохиолын 3 дугаар ангийн оюутан Ганболдын Батмөнх оров. Хийгүй нягт, тэвчээртэй барилдаантай тэрээр учраа бөхөөсөө өрсөж мэх хийж давамгайлж барилдсан бол илүү олон даваа авах байсан болов уу. Гэсэн хэдий ч түүний баруун хавираа ямар даацтайг түрүү бөх болоод уран барилдаант Б.Нямаа нартай барилдсан барилдаан харуулсан юм.
15 дугаар байранд Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Утга зохиолын ажилтаны 3 дугаар ангийн оюутан Баярсайханы Самбуу шалгарлаа. Арал чац, бяр тэнхээ тэнцүүхэн боловч барилдах эвээ төдий олохгүй байсан энэ залуу ирэх хаврын барилдаанд дөмөг үзэх биз ээ.
Энэ барилдаанд барилдсан бөхчүүдээсээ хамгийн бие жижигтэй боловч маш уран барилдаан үзүүлж байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, Монгол Хэл Уран Зохиолын 1-ийн в бүлгийн Баатарцогтын Нямаа, Төв аймгийн Бүрэн сумын харьяат Утга зохиолын ажилтаны 3 дугаар ангийн оюутан Лхагважавын Гүндсамбуу, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Хэл Уран Зохиолын Багшийн 2 дугаар ангийн оюутан Отгонбаярын Түвшинтөгс нар удаах байруудыг эзэллээ.
Ийнхүү Монгол соёлын маань дундаршгүй арвин далайн нэгэн ундарга болсон Монгол бөхөөрөө барилдаж, хөгжөөн дэмжиж хамтдаа нэгэн оройг сайхан өнгөрөөлөө.
Барилдааны түрүү бөх босоо монгол бичгээр бичсэн өргөмжлөл, алтан медаль, 50.000 төгрөг, номын дээж, дурсгалын зүйлээр мялаалгасан бол үзүүр бөх мөн өргөмжлөл, мөнгөн медаль, 30.000 төгрөг, номын дээж, дурсгалын зүйл, их шөвгийн бөхчүүд мөн өргөмжлөл, хүрэл медөль, 20.000 төгрөг, номын дээж, дурсгалын зүйл, уран мэхт болоод уран гараа дэвээтэй бөхөөр шалгарсан бөхчүүд өргөмжлөл, 15.000 төгрөг, номын дээж гардлаа. Мөн барилдаанд оролцсон бүх залуустаа номын дээж дурсгалын зүйл хадгалууллаа.
Энэ барилдааныг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монгол Хэл Соёлын Сургуулийн Оюутны Зөвлөлийнхөндөө, тэр дундаа оюутны зөвлөлийн дарга А.Одмаа, оюутны зөвлөлийн гишүүд болох Б.Мандухай, А.Цэнд-Аюуш, Б.Бат-Эрдэнэ, Б.Мөнхзаяа, А.Банзрагч, Е.Мягмарсүрэн, барилдааныг маань сэтгэлээрээ дэмжиж тусалсан Эх бичиг судлалын магистр Э.Эрдэнэзуу, Ё.Мөнхбат, Эх бичиг судлалын 4 дүгээр ангийн оюутан А.Мөнхсамбуу, Монгол Хэл Уран Зохиолын 2 дугаар ангийн оюутан М.Батбаяр, ГХСС-ийн Түрэг судлалын 4 дүгээр ангийн оюутан Т.Загарпэрэнлэй нартаа ихийн ихээр талархаж буйгаа уламжилъя.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна