Улсын наадмыг урьтаж зорьсон урам төгөлдөр уяачдын түүхээс
Монголын хурдан морины уралдааны хөгжлийн түүхээс үзэхэд ХХ зуунаас өмнө хамгийн томоохон уралдаан бол Монголын шарын шашны тэргүүнд Бат-Оршил Даншиг өргөх наадам бөгөөд ХХ зууны эхэн үеэс Ардын хувьсгал ялсны ойн баяр наадмууд болсон байна. Хөвсгөл нутгийн хувьд хүчит бөхчүүд нь баяр наадмын торгон ногоон дэвжээг чимэн эр бяр, уран мэх ухаан бодлоо уралдуулж байснаас эртэй шандастай хурдан хүлгүүдээ уралдуулан асрын өмнө торгон жолоо өргүүлэн наадаж байсан нь төдийлөн ховор байжээ.
1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Дашнямын Хишигбатын хурдан хонгор морь Алдар цуут улсын наадмын дэвжээ, Адис авахуйн даваа Буянт-Ухаад цойлон магнайдаж монгол даяараа Хөвсгөл нутгаар овоглосон хүлэг уяач хоёрын алдрыг дуурсгасан хэрэг мандлаа. Хөвсгөлийн хонгор морины сураг цуу домог мэт тархаж морь будилсан учраас хурдан хонгорын амжилт талаар өнгөрсөн билээ. Ингэж л Хишигбат алдарт, хурдан хонгор морь Хөвсгөл нутгийн уяачдад “улсын наадам”-ыг уралдах, зорих, үзэх итгэлийн галыг бадрааж өгсөн юм.
Харин манай нутаг хошуунаас Хөвсгөл Тосонцэнгэл улсын наадмын дэвжээг урьтаж зорьсон урам төгөлдөр монгол уяачдын цадиг түүхээс өөрийн мэдэх бүхнээ уншигч та бүхэнд сонордуулъя.
1995 онд Хөвсгөлийн Хишигбат цуутай хурдан хонгор морьтойгоо улсын наадмыг хоёр дахь удаагаа зорих нь тэр. Хавар эрт нутгаасаа хөлөөр гарсан алдарт хонгорын адуун сүрэгтэй уяа морьдоо, алсын замын ганзага нийлсэн нэгэн эрхэм бол Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн уяач Монгол улсын морин спортын мастер, удамт уяач Манжаалайн Нямдорж агсан байлаа. Мөн зам зуур Их-Уул сумын уяач Ядамцоогийн Лхагваа гэх сайн уяач нэгдэн гал болж улсын наадмыг зорьсон гэдэг. М.Нямдорж агсан урд жилээ 1994 оны Тосонцэнгэл сумынхаа 70 жилийн ойд 10-аадаар давхисан бор морьтойгоо улсын наадмын дэвжээг зорьсон бөгөөд ийнхүү Тосон нутгийн унаган хүлэг төв Халхын хурдан хүлгүүдтэй хурд хуваан алдарт Айдсын давааг даван тоосоо өргөсөн нь сум орон нутагтаа анхдагч нь байлаа. Нямаа агсан намар нь ирээд манайхаар нэг удаа бууж мордохдоо манай аавтай улсын наадмын сонин сайхныг хуучилж билээ. Даанч тухайн үеийн улсын наадмыг хөдөө нутгаас зорин үзсэн уяачийн хуучийг миний нас бага байсан учир тэмдэглэн авч, тогтоон тунгааж чадаагүй байдаг юм.
М.Нямдорж агсаны тухай дурсан өгүүлэхэд хурдан морь шинжих, уяхаас гадна Монгол улсын эмнэг хангал сургалтын спортын мастер цолтой, бөхийн жүдо барилдаанаар барилддаг мөн зэрэгтэй байсан бөгөөд орон нутгийнхаа хүүхэд залуусыг жүдо барилдаанаар хичээллүүлэх, дасгалжуулах зэрэгт өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан нэгэн байлаа. Түүнчлэн сум орон нутгийн хурдан морины уралдааны хөгжилд багагүй зүйлийг хийсэн бөгөөд сумынхаа баяр наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдэд цол, чимэг нэрийг тааруулан бичиж өгдөг байсан нь бидний сэтгэлд мөнхрөн үлджээ. М.Нямдорж агсаны хурдан морь уясан он жилүүдийн түүхээс үзвэл сум орон нутагтаа нэлээдгүй айраг түрүү авсан байдаг бөгөөд Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн их баяр наадамд 2001 он хурдан саарал үрээгээ соёолон насанд Тодмагнай торгон жолоо өргүүлсэн нь нутгийн бидний хувьд баяр урам нэмсэн бас нэг сайхан түүхийн эзэн билээ. Түүнчлэн түүний аав Манжаалай хэмээх орон нутагтаа нэрд гарсан сайн уяач байсан төдийгүй өнөөдөр түүний хүү Нямдоржийн Цолмон, дүү М.Билэгхүү нар нь удамт хурдан хүлгүүдээ уяж сойн түүний үйл хэргийг үргэлжлүүлэн байгаа нь бахархалтай.
М.Нямдорж агсаны дараагаар улсын наадам хэмээх нэр хүндтэй, өндөр довыг зориглон зорьсон уяачид бол Тосонцэнгэл сумын 5-р багийн уяач Ламжавын Батсүх, “Аймгийн аварга” уяач Агваанцэрэнгийн Жигжидсүрэн агсан, 2-р багийн уяач, сумын заан Санжидын Нармандах нар байлаа. 1998 оны 5 сард мөн л адуу, уяа морьдоо хөлөөр нь туугаад гарсан байна. 7-р сарын эхээр Улаанбаатарын ойролцоо буудаллан уяа морьдынхоо сойлго тэгшлэн байх үед тэдний араас Тосонцэнгэл сумын 5-р багийн уяач Сүнчигийн Ганхуяг сумандаа нэг түрүүлж, нэг айрагдсан унаган халтар азарга, Ням-Очир агсанаас худалдан авсан Хөвсгөл аймгийн баяр наадамд 2 удаа аман хүзүүлсэн алдарт “Буган халиун” морь хоёроо ЗИЛ-130 машинаар ачин очиж галд нэгдсэн байдаг. Хоёр дахь удаа улсын наадмыг зорьсон уяачид Улаанбаатарын орчим нэг сунгаанд 100 шахам морь мордоход Ганхуяг уяачийн халтар азарга, халиун морьд, Л.Батсүхийн хар азарга Тосонцэнгэл 2 айрагдсан буурал морьд 10-ын дотор хурдалж байсан гэдэг. Буган халиуныг бүр 3-аар ирсэн гэлцдэг Ингэж Тосон нутгийн унаган хүлгэд 2 дахь удаагаа улсын наадамд тоосоо өргөж 400 шахам азарга уралдахад Ганхуягийн халтар азарга 48-д хурдалсан гэдэг дам мэдээ, уяачаас тодруулаагүй Харин эдгээр уяачид наадмын дараа буцахдаа адуу малын наймаа нэлээд хийсэн нь сумын заан Нармандах Гацууртын Түмэнбаяр алдартаас 2 адилхан хүрэн үрээ худалдан авчирсан нь өөрсдөө нэг хурдалж сүйд болоогүй ч үр төл нь сум орон нутагтаа дажгүй сайхан хурдалж аймгийн наадамд 2 айраг хүртсэн байна. Л.Батсүх уяачийн авчирсан адуунаас хожмоо сумын заан Сундуйн Түмэнцогтын хээр гэж Тосонцэнгэл, Төмөрбулаг суманд хэд хэд айрагдсан цуутайхан азарга тодорсон байдаг. Хээр азарганы үр төл өнөөдөр орон нутагтаа мөн л хурдан байгааг дуулгахад таатай байна. Ингэж хоёр дахь удаа улсын наадмыг зорьсон уяачдын хийморь даллан Тосонцэнгэл нутагт чамгүй сайхан, бэсрэг угшил ч гэхээр адуунууд бий болсон билээ.
Гурав дахь удаагаа улсын наадмын зориглон хөдөлсөн уяач бол Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сономын Гүншир 2006 оны Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор өмнө жилийн аймгийнхаа наадамд хязаалан түрүүлсэн хурдан зээрд үрээтэйгээ зорьсон байдаг. Зээрд үрээ Хэнтий аймгийн унаган хүлэг бөгөөд улсын наадмын соёолонгийн уралдаанд нэлээд дээхэн давхисан гэдэг. С.Гүншир Алдартын хүү Мөнгөнхуяг өнгөрсөн жил буюу 2013 онд хурдан халиун морь, эрлийз зээрд үрээгээ улсын наадамд мордуулан сайхан уралдсан байна.
Эдгээрийн дараагаар хоёр удаа 2009,2010 улсын наадмыг хурдан хүрэн халзан морь, хүрэн азаргатайгаа улсын наадмыг зорьсон уяач бол Тосонцэнгэл сумын уугуул Мэндбаярын Хуягбаатар юм. Улсын наадамд халзан морийг 20-ийн дотор хоёр удаа орсон гэдэг бөгөөд анхны улс явсан жилээ Завхан аймагт болсон бүсийн уралдаанд 22 км-ээс уралдахад барианы газар ирэн иртэл улсад аман хүзүүдсэн Егүзэр хээр морьтой зуузай холбон уралдаж 11-ээр баригдаж, хэдхэн хоногийн дараа Хөвсгөл аймагтаа болсон “Хөвсгөл Геологи” -ийн нэрэмжит уралдаанд 100 гаруй хурдан шандастнуудаас хол түрүүлэн “Түмэн эх”-ээр цоллуулж байлаа. Хүрэн халзан морь 2007 оны “Их Хурд-4” уралдаанд оролцсон уяачдын ярьдгаар ёстой “Дов үзсэн” хүлэг байлаа. Угшил гарвал нь Завхан аймгийн Баянтэс сумаас гаралтай Тэсийн голын унаган хүлэг, бүр дээд угшил Алдарт Нагааранзын халзан морьтой нэг бүлд хамаарна гэлцдэг.
Ийнхүү Тосон нутгаар овоглосон уяачид унаган хүлгэдийн улсын наадамд өргөсөн тоос огторгуйд хүрч улам өөдөө мандан бадарч улсын наадам хэмээх өндөр босгон дээр айраг түрүү өргүүлэх нь ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Улсын наадмыг зорих уяачдын хүлэг нь хурдан хүүхэд нь сэргэлэн байхын ерөөл өргөн жаргаая.
Хөвсгөл аймгийн “Дэлтэй Цэнхэр” Морин Спорт Уяачдын холбооны ажлын албаны ажилтан. ДМЦС-ийн багш Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна