Хожмын шилдгүүд хоорондоо өрсөлдсөн өсвөрийн барилдаан


Өнөө цагийн алдартай бөхчүүдийн дийлэнх нь өсвөр бага наснаасаа барилдаж тодорсон байдаг. Тэгвэл өнөө цагийн аймгийн цолтой шилдэг залуус нэгэн цагт өсвөрийн барилдаанд хүч үзэж явжээ.
2007 оны цагаан сарын барилдааны өсвөр бөхийн барилдаанд 128 бөх барилджээ. Энэ барилдааны их шөвөгт Өвөрхангай аймгийн харьяат улсын наадмын урд жилийн үзүүр бөх Төмөртогоогийн Түвшинтулга, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, УАШБарилдааны түрүү Сүхбаатарын Ган-Идэр, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Дармаагийн Тамир, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Базаргүрийн Бадамсүрэн нар шалгаран үлдсэн бөгөөд С.Ган-Идэр түрүүлж, Т.Түвшинтулга үзүүрлэсэн байна. Сонирхолтой нь энэ дөрвөн хүү хожим нэг жил аймгийн цолд хүрч байсан нь сонин бөгөөд ховор тохиолдол юм.
Түрүү бөх С.Ган-Идэр УАШТ-д түрүүлсэн төдийгүй урд жилийн улсын наадмаар улсын заан Ч.Гочоосүрэнгээр 2 давсан “лут” бөх байжээ. Сүүлд 2010 онд Төв аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цолд хүрсэн энэ залуу 2011 оны улсын наадамд өөрийн аймгийн Ж.Мөнгөн арслангаар гурав даваад у.а Д.Азжаргалд өвдөглөсөн билээ. Их багаасаа барилдаж өсвөр залуучуудын барилдаанд тун ч өндөр амжилтыг үзүүлсэн тэрээр бэртэл гэмтлээс шалтгаалж төдийлөн барилдахгүй байгаа. Уг нь бол түүнд хэнийг ч хаях бяр мэх, хэнээс ч эмээхгүй зориг, дайчин чанар бий.
Үзүүр бөх Т.Түвшинтулга их ойн жилийн улсын өсвөрт үзүүрлэсэн бөгөөд өсвөр үеийнхний барилдаанд С.Ган-Идэрт өвдөг шороодож хоёрдугаарт орж байсан бас ч ирээдүйтэй хүү байсан байна. Мөн л 2010 онд Завхан аймгийн наадамд тав давж аймгийн начин цолд хүрсэн хэдий ч хүнд гэмтлээс болж тун ч ховорхон үзэгдэх болжээ.
Их шөвөгт үлдсэн Булганы Д.Тамирын хувьд аль эртний л өргөн мөртэй сүрлэг хүү байж. 2010 онд Булгандаа начин болсон бол өнөө жил түрүүлж арслан цол хүртсэн бие арал сайхантай бөх билээ.
Их шөвгийн нөгөө бөх нь Завханы Б.Бадамсүрэн. 2010 онд Завхан аймагтаа үзүүрлэн заан цол хүртсэн энэ залуу эдүгээ аймгийн наадмын гурван үзүүр, аймаг цэргийн наадмын гурван их шөвөг, нэг бага шөвөгтэйгөөр заануудаа манлайлан барилдаж байна. Улсын цолтнуудын зүрхэнд шар ус хуруулдаг ч өөрийнх нь зүрхэнд аймаг, цэргийн наадам шар ус болчихоод буй энэ бөх тун ч удахгүй өндөр цолд хүрэх биз ээ.
Мөн энэ удаагийн барилдаанд Булганы О.Отгонболд /улсын аваргын хүрэл медальтай/, Төвийн Д.Жавхлантөгөлдөр /Улсын аваргын хүрэл медальтай/, М.Даваасүрэн /Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, өнөө жилийн үзүүр бөх/, Н.Золбоо /Баянхонгор аймгийн Баянбулаг сумынс харьяат, өнөө жилийн үзүүр бөх/, Б.Лхагва-Очир /Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, өнгөрсөн жил аймгийн харцага цол хүртсэн/, Ц.Эрхэмбаяр /Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, өнөө жил аймгийн харцага цол хүртсэн/, Г.Пүрэвдорж /Өвөрхангай аймгийн начин/, Г.Баяржавхлан /Дундговь аймгийн начин/, Б.Сувдрэнцэн /Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат сумын заан /, Г.Цэнддорж /Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан/, Д.Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан, жүдо бөхийн ОУХМ/, Б.Баатарболд /Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат сумын заан/, П.Эрхэмбаяр /Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат сумын заан/, Ц.Сүрэнмандах /Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан/, У.Жалбадорж /Завхан аймгийн Их-Уул сумын харьяат сумын заан/, Т.Мөнгөнтулга /Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат сумын заан/, Г.Мөнхсайхан /Улсын арслан Б.Ганбаатарын хүү/ нарын тухайн үеийн хөвгүүд барилдаж байжээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна