ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн: Аймаг сумд тус бүр хаврын хоёр уралдаан зохион байгуулна
А.Тэлмэн
“Тод магнай” сайт энэ сарыг адууны үржил селекци, эрлийзжүүлгийн сар болгон зарлаад байгаа билээ. Нэг сар, нэг хэлэлцүүлэг булангийн салхийг хагалж доктор Б.Биньеэ зочноор уригдсан бол Дэд профессор Т.Сайполда, Хэнтий аймгийн МСУХ-ын тэргүүн асан Н.Санжаадорж, ММСУХ-ны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар оролцож нэг сэдвээр өөрийн санал бодлоо хуваалцаад байгаа бол баасан гарагийн зочин шинжлэх ухааны доктор Д.Оргил байх болно. Харин ирэх долоо хоногт МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл, адуу судлаач түүхийн ухааны доктор А.Баярмагнай, Жаргалантын морин заводын ажилтан, доктор Бодьхорлоо нарт энэ сэдвээр ярилцах урилгаа илгээгээд байна. Эрхэм уншигч танд ч энэ булан нээлттэй бөгөөд өөрсдийн сонирхсон асуулт санал хүсэлтээ todmagnai@ymail.com хаягаар болон редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон илгээж болно.
-Их хурлын тов гарчихсан уу?
-Оны өмнө хийхээр болсон. ММСУХ-ны салбар холбоодын төлөөлөгчид оролцсон энэ хурал олон улсын морины холбооны дүрмийн дагуу явагдана. Бид энд холбооныхоо стратеги төлөвлөгөөг гаргаж, салбар холбоодтой холбоотой үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулна. Мэдээж өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргана. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдийнхээ тухай ч ярилцах болно. Энэ бол манай холбооны тэргүүлэх чиглэл байдаг. Үүнийг бид олон талаас нь харж бодох хэрэгтэй. Өвөг дээдэс маань олон жилийн туршид хурдан морь унаач хүүхдээ хамгаалж ирсэн тогтолцоотой шүү дээ. Энэ уламжлал дээр орчин үеийн уралдааны хамгаалалтын тогтолцоо ч яригдана. Уралдааны зам ямар байх уу, түүнийг яаж засах уу, хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, даатгал гээд олон талаас нь ярьж, шийдвэрээ гарган салбар холбоододоо үүрэг чиглэлээ өгч, уяачдадаа уриалгаа гаргана. Хурлынхаа өмнө “Монгол уяач 3000” зөвлөгөөнөө баруун аймгуудаараа үргэлжлүүлнэ гээд ажил их л байна даа.
-Энэ жил мориныхны хувьд үйл явдлаар дүүрэн байлаа шүү?
-Тийм ээ, 2013 он Монголын уяачдын хувьд үнэхээр онцлог жил боллоо. Тэртээ 1263 онд Хувилай хаан дэлхийд анх удаа Адууны яам байгуулж байснаас хойш 750 жил өнгөрчээ. Монголын их хаадынхаа хийж байсан ажлын үргэлжлэл болгож энэ ойг бүтээлчээр өнгөрүүлэхээр шийдвэрлэж, дэлхийд анх удаа 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаалыг хийж дэлхийн дээд амжилтыг эзэмших, тогтоох зорилгоо амжилттай биелүүллээ. Монголчууд хүлэг сайн морио хийморь буяныхаа чагтага гэж үздэг. Монголын түүхээс харахад хурдан морьтойгоо байхдаа дандаа дийлж, урагшилж, мандан бадарч явсаныг төвөггүй харж болно. Бид монгол соёлоо, монгол түүхээ, гайхамшигт монгол морио, монгол уяачаа, эрэлхэг баатар унаач хүүхдүүдээ алдаршуулах зорилгоор энэ уралдаан наадмыг зохион байгуулсан юм. Эндээс монголчууд нэгдэж чадвал дэлхий дээр ямар ч гайхамшгийг бүтээж болохыг эх орондоо төдийгүй, дэлхий дахинд харууллаа. 21 аймгийн уяачид маань дор бүрнээ тун идэвхитэй оролцсон. Сонирхуулахад хамгийн хол нь Ховд аймгийн Зэрэг сумаас ирсэн бол хамгийн өндөр настай нь 90 хүрч байгаа Төв аймгийн Гунгаадаш гуай байв. Харин хамгийн бага нь хоёр нас, 8 сартай Үүрцайхын Гэрэлт-Од хүү байлаа гээд нялх балчраасаа өтгөс буурал хүртлээ хувь нэмрээ оруулж, дэлхийн дээд амжилтын эзэд болсон сайхан жил байлаа. Ард түмэн ч сайхнаар хүлээн авч баяр хүргэж, талархал илэрхийлж байгаа нь ажиллах урам зоригийг нэмж байна. Өнгөрсөн жилийн 10 сараас эхэлсэн энэ ажлыг зохион байгуулахад хөдөө орон нутгийн салбар холбоод, уяачдаас гадна “Таван толгой транс”, “Ажнай” групп, “Авзага трейд”, “АПУ” гэхчилэн олон байгууллага хамтран ажилласан байгаа. Мөн 10 мянган морьтны жагсаалыг МУ-ын Засгийн газар дэмжсэнийг дурдахад таатай байна. Энэ дашрамд хамтран ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн халуун талархлыг дэвшүүлж байгааг минь дамжуулна уу.
Түүнчлэн бид шигшмэл морьдын “Их хурд 6” уралдаанаа Өвөрхангайдаа амжилттай зохион байгууллаа. Мөн хэдхэн хоногийн өмнө Франц улсын нийслэл Парис хотод очиж, дэлхийн морины холбооны албан ёсны гишүүнээр ММСУХ бүртгүүллээ. Ийнхүү ММСУХ нь 21 аймагтаа салбар нэгжтэй, Азидаа болон дэлхийд бүртгэлтэй албан ёсны байгууллага болж чадлаа. Энэ мэт морьтон монголчуудын түүх арвижин тэлсээр л байна. Энд дуулгахад манай 3000 морины уралдаан, 10 мянган морьтны парадыг дэлхийн болон ази тивийн морины спортын энэ жилийн онцлох үйл явдал хэмээн гадныхан онцолж байна лээ.
-Энэ хавар болох уралдаануудыг яаж зохион байгуулахаар болсон бэ?
-ММСУХ- ноос улсын хэмжээнд хоёр л уралдааныг зохион байгуулна. Аймаг болон сумын хэмжээнд мөн л хаврын хоёр уралдааныг зохион байгуулах юм. Холбооны зүгээс зохион байгуулалтгүй, зөвшөөрөлгүй уралдааныг цөөлөх бодлогыг барьж байгаа. Болж байгаа бүх уралдаан зөвшөөрөлтэй, уралдааны комисс ажилласан, зохион байгуулалтын өндөр түвшинд явагдах ёстой. Их цас шалбаагтай, халтиргаа гулгаа үүссэн үед хийж болохгүйг практикаас харлаа шүү дээ. Тийм болохоор халтиргаа гулгаа үүсэхээс өмнө уралдуулна гэсэн бодлого чигтэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна