Сэтгэл сэргээсэн барилдаан


Монгол Улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ой, Шонхор Биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулсны 25 жилийн ойд зориулан зохион байгуулсан Их дээд сургуулийн оюутны багийн улсын аварга шалгаруулах барилдаан өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-ий даваа гарагт Монгол Бөхийн Өргөөнд боллоо.
1992 оны 1 дүгээр сарын 1-ээс хойш төрсөн залуус оролцохоор тогтсон бөгөөд нэлээдгүй хүчтэй баг бүрдүүлэх бололцоо бүхий БХИС оролцоогүй бөгөөд мөн а.а Б.Серик, а.а Ш.Пүрэвгарьд, а.н Д.Алтангэрэл, а.н Т.Мөнх-Эрдэнэ, а.н Л.Балдорж нарын залуус зодоглосонгүй.
Барилдаанд Аварга ДС, Шонхор ДС, ҮБТДС, Мон-Алтиус ДС, МУБИС, ХААИС гэсэн 6 сургуулиас тус бүр хоёр баг, бусад нэр бүхий 8 сургуулиас тус бүр нэг баг, нийт 20 баг оролцон барилдав.
Улсын харцага Э.Оюунболд, аймгийн заан Б.Номиндалай, Б.Гончигтавхай, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр, сумын шилдэг заан Э.Даш, Б.Баатарболд, С.Дашдондов нарыг бүрэлдэхүүндээ багтаасан “Аварга” дээд сургуулийн нэгдүгээр баг торох юмгүйгээ харуулж 19 оноогоор түрүүлж аваргын цом гардсан бол Аварга дээд сургуулийн хоёрдугаар баг буюу аймгийн начин Д.Бейбит, сумын шилдэг заанууд болох Өвөрхангайн Ж.Бямбадоньд, Архангайн С.Түвшинжаргал, Д.Эрдэнэцогт, Ховдын Б.Сосорбарам, Л.Цэнд-Аюуш, Булганы Э.Сумьяабат нарын бүрэлдэхүүнтэй баг 18 оноогоор дэд байрт шалгарав. Аймгийн арслан, чөлөөт бөхийн Ази тивийн аварга Н.Баярмагнай дасгалжуулагчтай аймгийн начин Ц.Мөнхбаяр, сумын заан Н.Ширчинхүү, Б.Лхагвадорж, Б.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг зоримог сайхан үзсээр 17 оноо авч гутгаар байрын эзэн боллоо. Аймгийн начин Д.Анар, Ш.Баяржаргал, сумын заан Г.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Э.Даваажаргал, Э.Өлзийсайхан, сумын начин Л.Чадраабал нарын шилдгүүдийг цуглуулсан Шонхор дээд сургуулийн нэгдүгээр баг 16 оноогоор дөрөвдүгээрт шалгарав. Сумын заан О.Наранбаатар, П.Эрхэмжаргал, улсын шонхор Б.Самданжамц нарын бүрэлдэхүүнтэй МУБИС-ийн нэгдүгээр баг боломжийн үзсээр 15 оноо авч тавдугаарт орсон бол, улсын начин Б.Бадам-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн багт Архангайн Б.Чинбат, Увсын Т.Эрхэмбаяр, Д.Урианхай, Завханы Т.Дүгэрдорж нар багтжээ. Тэд эвгүй өрсөлдөгчид гэдгээ нотлож 14 даваагаар 6 дугаарт орж, мөн “бөхийн чиглэлийн тусгай сургалттай сургууль биш байх” гэсэн болзлыг хангасан хамгийн өндөр оноотой баг байсан тул тусгай шагналын эзэн боллоо. Долоодугаар байрт 13 оноо авсан с.х Э.Жүгдэрнамжил, Э.Бямбажаргал, с.з Д.Эрдэнэ-Очир, О.Цэнд-Аюуш, З.Өсөхбаяр, Ц.Анхбаяр, С.Эрхэмбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шонхор дээд сургуулийн хоёрдугаар баг шалгарсан бөгөөд энэ өдөр үнэхээр эртэй, зоригтой уран сайхан барилдсан Энхбатын Жүгдэрнамжил “Уран барилдааны тусгай” шагналын эзэн боллоо, нүдээ олсон шагнал гэж үүнийг л хэлэх бизээ. Наймдугаар байрт МУБИС-ийн хоёрдугаар баг 12 оноогоор, есдүгээрт с.з Т.Заманбек тэргүүтэй Мон-Алтиус ДС-ийн нэгдүгээр баг 11 оноогоор, аравдугаарт с.з Өвөрхангайн Н.Загархорол, Хэнтийн Г.Бат-Эрдэнэ, Булганы С.Алзахгүйбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг хүн дутуу хэдий ч бас ч боломжийн үзсээр 9 оноотойгоор шалгарлаа. 11-т с.з Б.Билгүүн, Б.Бадамдорж, Дэчинжүрмэд нарын тэргүүтэй МУИС-ийн баг, 12-т ХААИС-ийн нэгдүгээр баг, 13-т ҮБТДС-ийн хоёрдугаар баг, 14-т Мон-Алтиус ДС-ийн хоёрдугаар баг, 15-т Барилга Технологийн коллежийн баг, 16-т Сэрүүлэг ДС-ийн баг, 17-т Эко-Ази ДС-ийн баг, 18-т Баз сургуулийн баг, 19-т МҮИС-ийн баг, 20-т Сан ДС-ийн баг тус тус шалгарлаа.
Энэ барилдаанд аймгийн заан Б.Гончигтавхайн өмсөх, барьцгүй этэх, давхар хамах, аймгийн начин Д.Анарын сэрвүүгээс мушгих, Ц.Мөнхбаярын суйлах, сумын заан Б.Баатарболд, П.Эрхэмжаргал, Б.Сосорбарам нарын өмсөх, Н.Загархоролын мордох, Ж.Бямбадоньдын хонгодож цацах, Э.Өлзийсайханы тонгорох, Б.Лхагвдоржийн хавирах, тахимдах, Дэчинжүрмэдийн барьцгүй хавсрах мэхүүд аргагүй л ялгарч байлаа. Онцлууштай хэдэн барилдаан гарсан бөгөөд Завханы Т.Дүгэрдорж учраагаа хонгодож эргээд уран гоё давсан бол түүнтэй ойролцоо Увсын Д.Урианхай Аваргын Б.Сосорбарамыг хонгодож цацаад давав. Мөн а.н Д.Анар а.х Э.Эрдэнэбаярыг тун ч дөхүүлсэн бөгөөд зүүн дагуулж мурьсан мэхээ чулуу болгож харцага давлаа. Мөн Э.Жүгдэрнамжил Б.Сосорбарамыг дэгээдэж эргээд, Б.Өлзийсайхан Б.Чинбатыг хонгодож цацаад, Н.Ширчинхүү Э.Дашийг дагуулж мушгиад давсан зэрэг барилдаанууд үзэгчдийн цөсийг хөөргөж байлаа. Мөн улсын харцага Э.Оюунболдтой нэлээд сайн барилдаж, хаясан ч гэхэд болохоор барилдаан гаргасан ҮБТДС-ийн оюутан, Өвөрхангайн Зүүнбаян-Улааны Б.Өлзийсайхан, шонхорын Э.Жүгдэрнамжил, ШУТИС-ийн Т.Эрхэмбаяр нар уран барилдаанууд олныг гаргаж байлаа.
Үзэхэд урамтай, маргаан тэмцэл багатай энэ сайхан барилдаан жил бүр зохиогдож байх болтугай гэсэн ерөөлийг талбия.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна