Эрхгүй тодрох эрхэм хүлгэдийн тухай
Монголын уяачид, хурдан морь сонирхогчдын дунд танил болоод нэлээд хэдэн оны нүүрийг үзэж буй сэтгүүл бол эрдэмтэн Г.Төмөрхадуурын эрхлэн гаргадаг “Уяачийн алдар” сэтгүүл юм. Уяачийн алдар сэтгүүлийн хоймор Монгол улсын алдар цуутай манлай уяачид ээлж дараалан сонирхолтой ярилцлага өрнүүлснээс сэтгүүлийн эрхлэгчийн нэгэн асуулт нийтлэг байдлаар тавигддаг билээ. Энэ нь “Таны үзсэн хамгийн хурдан азарга, их насны морь гэвэл та аль азарга морийг нэрлэх вэ? олон түрүүлсэндээ биш ” гэсэн байдаг. Үүнд Тод манлай нар болоод Алдартууд өөр өөрийнхөөрөө хариулсан байдаг бөгөөд харин Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун “Аваргууд үе үедээ л аварга байдаг юм” гэсэн байдаг.
Аваргууд үе үедээ аварга байдаг, аваргатай нэгэн үед барилдаж, уралдаж байсан нь ч аварга л байх ёстой гэж зарим нь хуучилдаг. Аварга болоогүй ч аваргын энтэй бөх, хурдан морь байж л байдаг. Аливаа наадамд түрүүлэн тод магнай торгон жолоо өргүүлэн аварга хэмээн дуудуулах нь хэн хүнд тэр ч бүү хэл хүлэг моринд ч гэсэн ховорхон аз. Зууны манлай хүлэгч Даваахүү гуай энэ тухай “Хувь зохиол гэдэг хүлэг моринд ч хэцүүхэн зүйл болов уу” хэмээн "Хүлэгчийн нууц"-даа өгүүлсэн нь бий.
Миний бие энэхүү нийтлэлд 1990-ээд оны эхэн үеийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын азарга их насны морьдын уралдааны түүхэнд тодорсон Цогбадрахын хар, Цогтбаатарын халтар, Дагвадоржийн хул зэрэг аваргуудтай зуузай холбон уралдаж байсан өндөр хэмээх Шаравдорж агсаны хурдан бор азарга, Доржгочоон борлог, Эрдэнэдаваан алаг, Даргын улаан, Батмөнх гуайн халиун зэргийн аварга хурдуудтай аваа өгөөтэй уралдаж арайхан дутаж айрагддаг байсан Д.Гэндэнсүрэнгийн сартай хүрэн хэмээх эрхэм хоёр хүлгийн тухай дурсан өгүүлэхээр зорьлоо.
Тухайн үедээ Тосонцэнгэлийн уяачид морь сонирхогчид дээрх хоёр хүлгийн тухай ам дамжуулан хуучилдаг, уяа сойлго өдрийн од таарсан бол хаана ч уралдах хэмжээний адуунууд хэмээн бахархан ярьдаг байсныг бодоход “аваргын энтэй аварга хүлгүүд” гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг байсан боловуу хэмээн бодогддог юм. Ингээд дээрх хоёр хүлгийг онцлон дурсахын утга учрыг дор сийрүүлбэл:
Нэгдүгээрт: Шинж байдал, зан араншингийн хувьд үнэхээр шинж төгс хүлгүүд байлаа. Номхон дөлгөөн, хөөрөх баарахыг мэдэхгүй, хүүхэд багачуудын ноолохыг ажрахгүй ёстой нөгөө “Агт морь номхон нь хурдны шинж” гэдгийг санагдуулам амьтад байлаа.
Хоёрдугаарт: Өгүүлэгч миний бие 1990-ээд оны эхэн болон дунд үеийн хэдэн жилийн үсэргээ сунгаа, овоо тахилгын зэрэг наадмуудад эрхэм хүлгэдийн үнэнхүү хурдныг нь бишрэн бахдаж байсанд байгаа юм.
Нэгэн баримт:1994 оны зун цаг.Тосонцэнгэл сум байгуулагдсаны 70 жилийн ой болох гээд уяачид гол голоороо хурдан хүлгэдээ сойн шавхрааж байсан үе. Их Тахилтын уяа Хохиуртын хөндийд нэлээд өргөн, их олон хурдан морь цуглаж байсан бөгөөд дунд сунгаан дээр зөөлөн бороо шавшсан нэгэн өглөө азарга мордсон юм.Тэр өдөр нэр дурдсан Шаравын бор азарга хамт сунгадаг хэдэн бараан азарганаас хагас километр тасран ирж байлаа. Цогийн хар, Цогтын халтар зэрэг сумынхаа хэдэн сайчуултай сунгахад нартайхан өдөр тэдний ард ойрхон ирдэг бөгөөд тиймэрхүү сэрүүхэн, хур чийгтэйд ингэж холхон ирж байсан нь нэг бус удаа билээ. Энэхүү хурдан бор азарганы тухай “Норсон малгай ташуур орлуулсан нь” хэмээх нийтлэлд тодорхой өгүүлсэн тул энэ удаад ингээд зогсоё.
Нэгэн баримт: Мөн тэрхүү 1994 оны зуны Их Тахилтын уяаны бас нэгэн сонин. Их насны моринд Ч.Батмөнх гуайн халиун морь, Б.Батлут агсаны хурдан хар морь, Монхор даргын улаан морь, Лууяа бариачийн борлог, Улиастын Бямбачулуун ахын хүрэн морь зэрэг тухайн үеийн Тосонгийн наадмын айрагт тоологдох морьд сунгаанд морддог байлаа. Батмөнх гуайн халиун морь, сартай хүрэн морь хоёр ээлжлэн өнгөлнө. Дунд сунгааны нэгэн давхил... Их морь Өвөр худгийн ам өнгөрч эргэсэн байх. Эргэнгүүт халиун морь хар морь хоёр тасраад явчихаж. Морь Улаан үзүүрийн зайвраар гарч ирэхэд эхний хоёр морь ихээ хол зайтай гарч ирээд Хохиуртын хөндлөн зам өнгөрөөд бараг уяаны доод өндөр мөргүүнд тулж явахад хүрэн морийг унасан хүүхэд нэлээд холоос огцом шавхуурдан хөдөлгөж хүрэн морь ч сүүлээ сэнс мэт хоёр гурав даллаад хөдлөхөд агшин зуур тэр хоёр морийг барьж аваад өнгөрөөд л орж байлаа.
Бас нэгэн баримт: Бас тэр зун наадмын өмнөхөн. Халиутын овооны наадам болохоор зар тарж Гэндэнсүрэн ах маань хоёр морьтойгоо очсон юм. Бичигч миний бие нэлээд том болсон хойноо хурдан морь ганцхан жил унасан бөгөөд хүрэн морины дүү нэг сайхан хээр морийг унасан байдаг юм. Халиутын овооны наадамд Түнэл, Мөрөн,Тосонгийн 60 гаруй их насны морь мордож 10-аад км яваад эргэнэ гэхээр нь бид морьдын урд гараад хэнэггүйхэн алхуулж явтал хэд хэдэн мотоциклтой хүмүүс ирээд Түнэлийн Гомбоо ах энэ тэр л байсан байх араас бөөгнүүлэн шахаж явснаа гэнэтхэн цувруулаад эргүүлчихдэг юм байна... 6 км хүрэхтэй үгүйтэй газар.Морины хүүхдүүдийн ярьдгаар Хагийн цахилдаг гарч явсан юм Бид эргэнэ чинээ санаагүй байсан тул нэлээд хоцорч эргэлээ. Хүрэн морь ухасхийгээд сүүл нь сэнсрээд алга болох нь тэр. Би хээр морьтойгоо зугуухан урагшилсаар яваад ирлээ. Асуулаа. Хүрэн морь эхний хоёр морьтой иржээ. Бараг л түрүүллээ гэлцэж байна.Тийм ойрхон газар олон морины араас хөдөлгөсөн гэхэд үнэнхүү хурдтай байсан байгаа юм. Хүрэн морь тухайн үеийн Түнэл суманд ес түрүүлж Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр Эрдэнэбулган сумдад түрүүлж байсан цуут хүлэг Сан Сүхбаатар агсаны хурдан халтар морь, Ээнээн Баасан ахын уяж байсан Пүрэвсүрэн жолоочийн халзан морь хоёртой ирсэн байдаг юм.
Ингэж хүрэн морь хүүхэд шахсан богино зайд уралдааны замын аль ч хэсэгт тэгж огцом хурд гарган хөдөлдөг байснаараа тэр бүр хурдан моринд байдаггүй чанар боловуу хэмээн би боддог. Мөн үүнтэй адилхан бас нэгэн жишээ бол 1995 оны Тахилтын овооны наадам. Б.Батлут агсаны Суман хар морийг их хол гарж ирэхээр нь барианы дор маш богино зайд барин авч байлаа.
Хүрэн морь том жижиг наадамд олон удаа уралдан айрагдан түрүүлж байсан боловч сумынхаа наадамд арайхан түрүүлж чадаагүй байдаг юм.Хүрэн морины амжилт давхилд олон хүчин зүйл нөлөөлж байсан гэх үндэслэлтэй бөгөөд манай нагац өвөө Өврийн Бамбаа хэмээх С.Дашзэвэгийн адуун сүргээс тодорсон онц хурдан хүлгүүдийн нэг төдийгүй Тосонгийн хурдан морины түүхэнд “эрхгүй тодрох эрхэм хурд”-нуудын нэг хүлэг эрдэнэ билээ.
Зураг дээр баруун гар талаас:Төрөлх сумандаа нийт зургаа айрагдсан Тосонцэнгэл сумын уяач Д.Гэндэнсүрэнгийн “Сартай хүрэн морь” , Унаач Г.Ёндонцог.1993 он Хагийн Дөрөлж
Хөвсгөл аймгийн Дэлтэй Цэнхэр МСУХ-ны ажлын албаны ажилтан Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна