Ч.Маналжав: Би "Үүлэн бор"-оо манай нутагт заяасан аргагүй хурдан буян гэж боддог


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Мөрөн сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн Чадраабалын Маналжавтай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын МСУХ хэдэн онд байгуулагдаж байв. Холбооныхоо гишүүдийн амжилтаас яриагаа эхэлье.
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяачдын холбоо нь шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаад арваад жил болж байна. 2005 онд аймгийн төвд амьдардаг бидний хэдэн нөхдүүд санаа нийлэн Мөрөн сумын МСУХолбоог санаачлан байгуулж, одоо холбооны тэргүүнээр Ц.Даваасүрэн гишүүн ажилладаг. Миний хувьд аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгч, Мөрөн сумынхаа холбооны даргын албыг хашдаг. Холбоо маань 70 гаруй гишүүн уяачтай. Үүнд: Монгол Улсын Алдарт уяач Намсрайдорж гэж хурдан халиун морио аймагт, “Хотгойдын хурд”-д түрүүлгэж байсан буурал уяачаас эхлээд аймгийн Алдартуудаар жил ирэх тусам бүл нэмсээр л байна. Манай холбоо 2011 онд аймгийн шилдэг холбоогоор, би шилдэг уяачаар шалгарч байлаа. Тэр жил манайхан хамгийн олон айр
аг, түрүү авсан. Аймгийн наадмаас азарга, их нас, соёолон, хязаалангийн түрүүг авч, “Дархадын хурд”-д очиж гурван түрүүг нь авсан гээд нийтдээ 7-8 түрүү авч байлаа. Миний хувьд Үүлэн бор морио түрүүлгээд, аймгийн 80, улсын 90 жилийн ой, бас “Дархадын хурд”-д хүрэн соёолонгоо тус тус түрүүлгэсэн. Өнгөрсөн хавар аймгийнхаа төвийн бүсийн уралдаанд 20 хүрч байгаа хөгшин морио уяж түрүү магнай болгосон гээд тун ч одтой наадсан.
Аймгийн төв маань дөчөөд мянган хүн амтай. Эндээс морь уях сонирхолтой залуусын тоо нэмэгдсээр байгаад холбооны зүгээс талархалтай байгаа. Тийм ч учраас шинэ залуу уяачдаа дэмжин олон наадмыг амжилттай зохион явууллаа. Улаанбаатар хотод Батхуяг тэргүүнтэй, Цэгмид, Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Нэг үг” галынхан маань ажилладаг. Манай холбоо “Нэг үе” галтайгаа хамтран өнгөрсөн жил Монгол Улсын Алдарт уяач Доржпүрэв гуайн мялаалга наадмыг зохион байгууллаа. Нутгийнхаа адууны цөм сүргийг сайжруулахад үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа буянтай буурал байгаа юм. Үүнээс гадна бид хурдан мориныхоо цөм сүргийг сайжруулах тал дээр онцгой анхаарч байгаа. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Дорноговиос адуу авчирч адууныхаа цусыг сэлбэх ажлыг хийж байна. Мэдээж Дархадын цагаан адуу, Хотгойд, Тэсийн хурдаа сэлбэж адуун сүргээ сайжруулах зорилготой ажил амжилттай явж байна.
-Мөрөн сумын уяачдын холбооноос тогтмол зохион байгуулдаг ямар, ямар уралдаанууд байна вэ?
-Хөвсгөл аймагт болж байгаа томоохон уралдаанууд ихэвчлэн аймгийнхаа төвд болдог. Тиймдээ ч тэр жил аймгийн төвд хичнээн наадам болно, тэр бүхэнд холбоо аймгийнхаа МСУХолбоотой хамтран зохион байгуулалтын ажилд оролцдог. Эсвэл дангаараа жилдээ арваад уралдаан хийчихдэг юм. Ямартаа ч бидний явуулсан наадмыг зохион байгуулалт сайтай болдог хэмээн оролцогчид ам сайтай буцахыг хараад баярладаг шүү.
Бид зөвхөн уралдаан зохион байгуулах биш сайн санааны ажил үйлсэд ч оролцдог. Манай Мөрөн сумын уяачдын холбооноос гадаадад зайлшгүй эмчилгээнд явах шаардлагатай бяцхан хүүхдэд тусалж хандивын аян зохион байгуулж 12 сая төгрөгийг цуглуулж өгч байлаа. Энэ мэт буяны ажилд ч өөрсдийн чадах чинээгээр оролцохыг боддог. Бас амьдрал тааруу айлын хүүхдүүдэд “Нэг үе” галынхантайгаа ярьж байгаад тусалсан. Ер нь морь уяж байгаа хүн чинь өр зөөлөнтэй, шулуун шударга, жудагтайхан, хэлье гэснээ хэлчихдэг улс байдаг юм. Бас л их өрөвч хүмүүс шүү дээ.
-Таны хувьд хурдан морины уяа сойлго тааруулах болсон үе хэзээ вэ?
-Би 1985 онд Хэнтий аймгийн Дархан сумын цэргийн ангийн арын албанд хуваарилагдан очиж байлаа. Армийн адуу малладаг байсан юм. Хүүхэд байхын л адуун захад өссөн миний хувьд энэ нь үнэхээр завшаантай хэрэг болж билээ. Цэрэгт байхдаа бас морь уяна ш дээ. Тэгээд цэргийн албаа хааж нутагтаа ирээд хэдэн жил тээврийн жолооч хийсэн. Тэгж тээвэрт явж байгаад 2000-гаад оны эхээр зах дээр нядалгаанд өгөх гэж байгаа бололтой нэг туранхай бор үрээ байхыг харсан юм. Хажуугаар нь өнгөрөөд бензинээ авчихаад буцсан чинь бодогдоод ер болдоггүй. Би багадаа яг тийм бор морь унаж уралддаг байсан юм. Тэгээд дотроо “хөөрхөн үрээ вэ, арай нядалгаанд өгч байгаа юм биш байгаа” хэмээн бодоод зах дээр давхиад очсон дөнгөж сая зарчихлаа. Ийшээгээ хашаа руу аваад орсон. Дэндүү туранхай юм билээ, нядлах байхаа гэх нь тэр. Би зах дээр таарсан хүний хэлснээр өнөө хашаа ороод харвал нядлах янзтай уячихсан байна. Би ч хөөрхөн үрээ байна. Хурдан байж магадгүй надад зарчих гэлээ. Эзэн нь 50 мянгаар зарсан байж л дээ. Тэгэхээр нь би 100 мянган төгрөг, таван хайрцаг калибрын сум өгч Туулай борыгоо өөрийн болгож авч байлаа. Бор морь аймгийнхаа наадамд соёолондоо айрагдаад, бүдүүрсэн хойноо ч орсоон. Тийм л сайхан хурдан буян байлаа. Тэр цагаас хойш моринд эрчтэй орсон. Би ер нь бор зүсмийн адуунд их дуртай. Миний найзаасаа авсан Үүлэн бор бол жинхэнэ Хотгойдын хурдан буян даа. Би Батцэрэн найзаасаа авч байсан юм. Надад ирээд хязааландаа суманд аман хүзүүдэж, соёолондоо аймагт хоёрлоод, хавчигтаа Шинэ- Идэрт түрүүлэн, “Чандмань хурд” аймгийн бүсийн уралдаанд, нас нийлсэн жилээ аймгийн бүсийн уралдаанд тус тус айрагдсан гээд олон ч удаа айраг түрүүнд хурдалж намайг баярлуулсан буянтай амьтан даа. Бас аймгийн 80 жилд түрүүлж, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмаар аймагт аман хүзүүлж, могой жилийн өвлийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Би Үүлэн бороо манай нутагт заяасан аргагүй хурдан буян гэж боддог юм. Тиймдээ ч Үүлэн бордоо зориулан дуу хийж олны хүртээл болгосон. Ер нь хэд хэдэн морины дуутай болоод байгаа шүү.
-Өөр таны нэрийг гаргасан ямар ямар хурдан бор хүлгүүд байна вэ?
-Би өөрийнхөөсөө гадна өрөөлийн морийг уядаг хүн. УИХ-ын гишүүн Даваасүрэнгийн морийг уяж өгөөд улсад мордуулж байлаа. Заримыг нь цолонд хүргэсэн. Үүлэн бор морио “Хөвсгөл хүнс” компанийн захирал Төмөрбаатар найздаа бэлгэнд өгч, би өөрөө уяж өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач болголоо. Мөн “Хөвсгөл хүнс”, “Урагшлах” гээд компанийн найз нарынхаа морьдыг уяж байна.
-Энэ хугацаанд аймаг бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртээд байна вэ?
-Одоогийн байдлаар аймаг, бүсийн уралдаанаас зургаан түрүү, 30 гаруй айрагтай. Хүний өөрийн нийлээд шүү дээ. Энэ хугацаанд гурван ч Алдарт төрүүллээ. Одоо “Урагшлах” компанийн захирал нэг дүү маань алдартын босгон дээр оччихсон байгаа. Нэг л айраг дутуу байна.
-Улсын наадамд очиж байв уу?
-Очсоон очсон. 2009 онд санагдаж байна. Улсад очиж жороо морь айрагдуулсан юм. Түүнээс жилийн дараа Булганд “Булган хангай 2010” бүсийн уралдаанд Үүлэн бортойгоо очоод есөөр хурдлуулаад “Их хурд”-ын урилга авч байлаа.
-Тэгээд “Их хурд”-д явсан уу?
-Яваагүй ээ. “Хотгойдын хурд” –д бор морио мордуулаад 20-ийн дотор ирсэн. Тэр жил бор морьтойгоо энэ хавийн наадмыг бараг бүгдийг нь дуусгасан байх шүү. Тэгэхээд л баяр хэтрээд хойхнуур ирсэн. Харин өнгөрсөн жил зун нь бор морио түрүүлгэчихээд өвөл нь төвийн бүсийнхээ уралдаанд халиун морио бас түрүүлгэсэн. Бас нэг азарга айрагдуулсан. Манайх чинь дааганы их том наадам хийдэг уламжлалтай. Энд халиун даагаа айрагдуулсан гээд хэд хэдэн айраг түрүүтэй наадсан.
-Морь уяад олон жил болжээ. Одоо шавь нар бэлтгэж байна уу?
-Залуучууд сайн уяж байна. Бид ч залуустаа мэддэг чаддагаа сэтгэл харамгүй хуваалцахыг хүсдэг. Олон жил морь уясан нь залуусыг дэргэдээ авч туслах уяачаар ажиллуулах жишээний. Мэдээж дур сонирхолтойг нь шүү дээ. Тэрнээс нэг нөхрийг авчраад цалин өгөөд чи миний моринд тэжээл өг өө гээд орхичихдог өнөө хүн машин жолоодож, барилга барих хүсэлтэй бол яахав. Моринд сэтгэл зүрхээ зориулж байж хурдалдаг юм. Адуу гэдэг чинь их эмзэг амьтан шүү дээ. Өлгийтэй хүүхдээс ялгаагүй. Нэг л хоолыг нь буруу өгчихвөл хордлого аваад үхчих жишээтэй. Хэчнээн хурдан байгаад уяач хүнээс анхаарал халамж, сэтгэл зүрх дутвал хурдлахгүй. Мэдээж хусуур зүүсэн бүхэн л уяач. Гэхдээ тэр дотор мэдрэмжтэй нь арай илүү уяад байна уу гэж хардаг. Бидний залуугийнх шиг адуунаас нь барьж авчраад уядаг цаг өнгөрсөн. Жилийн дөрвөн улиралд уяатай, жилийн дөрвөн улиралд арчилгаатай болчихсон болохоор хэн хөдөлмөрлөсөн нь л амжилт гаргаж байна.
Ер нь сүүлийн жилүүдэд манай аймгийн адууны чанар их сайжирч байгаа. Нэг жилд л гэхэд мянгаад адуу Сүхбаатар, Хэнтийгээс ирж байна. Нэг сум дор хаяж 100-гаад адуу авчирч байна. Энэ хэрээр адууны цус сайжирч байгаа юм. Манай нутгийн адуу удахгүй улсын хэмжээнд уралдахад торох зүйлгүй гэж боддог юм. Эхнээсээ давхиад эхэллээ шүү дээ. МУ-ын Алдарт уяач Доржпүрэв гуайн морь улсад түрүүлж нутгийнхаа нэрийг улсын наадмын дэвжээнээ гаргаад ирлээ. Энэ бол түүний олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байгаа юм. Бас аймгийн Алдарт уяач Гүншир гуай байна. Бас л англи, араб цусны адуу авчирч адууныхаа угшил удмыг сайжруулж байгаа хүн дээ.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд таныг ивээж байг.
А.Дөл




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна