Ойн жилийн одтой гарди


Хоёр зууны зааг үед Завхан нутгаас нэгэн өндөр залуу барилдаж эхэлсэн нь Махгалын Баяржавхлан байв.
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Аварга” дэвжээ, Монголын Радио Телевизийн бөх хэмээн зарлуулж гарч ирсэн өндөр зэгзгэр нуруутай, өрсөлдөгчийнхөө мэхийг хариулж үлдэхдээ тун ч сайн залууг удахгүй улсын том цолд хүрнэ дээ хэмээн ахмадууд ярилцаж байсан нь тун ч удахгүй биеллээ олсон байна. Гэхдээ бас ч “ногоон гэрэл”-ээр цолд хүрсэнгүй. 1999 оны улсын баяр наадамд хоёр давж тухайн үеийн улсын начин О.Одгэрэлд шахаж татуулж өвдөг шороодсон бол 2000 оны наадамд улсын начин Д.Пүрэвсүрэнд мөн л гурвын даваанд унасан байна. Улсын наадмын дэвжээ хатууг мэдэрч шилдэг начингуудад өвдөг шороодсон ч заал танхимын барилдаануудад тун “зангарагтай үзэж” байлаа. Тухайн үеийн улсын цолтнуудын барилдаанд залуу бөхчүүдээс хэн тогтмол хоёр, гурав давж байна, М.Баяржавхлан л байлаа. Улсын заан Д.Долгорсүрэн, у.з Ч.Бямбадорж, у.н Ж.Чулуун, у.н Ч.Чулуунбаатар нарыг шороодуулан уран барилдааны шагнал ч авч байлаа.
Тухайн үеийн “залуучуудын барилдлаан” буюу одоогийн аймаг цэргийн цолтны барилдаанд залуу бөх М.Баяржавхлан хоёр ч удаа түрүүлсэн нь түүх болон үлджээ. 1999 оны дөрөвдүгээр сарын 4-ий Ням гарагт Монгол бөхийн өргөөнд болсон аймаг цэргийн цолтны барилдаанд 128 бөх барилджээ. Энэ барилдаанд эдүгээгийн улсын заан Б.Сайнбаяр, у.ө.и.н Ц.Цогтжаргал, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, у.н Д.Батбаяр, Б.Бадам-Очир, Д.Пэрэнлэйдорж, Д.Ганбат, Ц.Цэрэнхүү нарын бөхчүүд барилдаж байсан бөгөөд залуу бөх М.Баяржавхлан гурвын даваанд а.з Д.Пэрэнлэйдоржийг давуулж гуядаад, дөрвийн даваанд а.з Т.Ганбаатарыг мөн давуулж гуядаад, тавын даваанд а.а Д.Батбаярыг голлож дайраад, зургаагийн даваанд а.н Ц.Цогтжаргалыг дэгээдэж эргээд, үзүүр түрүүнд Дундговь аймгийн арслан Н.Отгонбаярыг дагуулж мушгиад давж түрүүлсэн байна. Энэ барилдааны дараахан болсон барилдаанд гурвын даваанд а.н М.Батжаргалтай тунаж унасан байна. Эдүгээгийн улсын харцага М.Батжаргал гэдгийг бөх сонирхогчид маань юу эс андах вэ. Энэ үед ямар ч барилдаанд айхтар барилддаг энэ хоёр залуу аймаг цэргийн цолтны барилдааны 3,4-ийн даваанд их олон тунасан гэдэг.
Түрүү авснаасаа яг сарын дараа буюу 5 дугаар сарын 3-нд болсон барилдаанд мөн түрүүлжээ. Энэхүү барилдааны дөрвийн даваанд а.н Б.Бадам-Очирыг дэгээдэж эргээд, тавын даваанд а.а Д.Энхтайваныг мордож дайраад, зургаагийн даваанд а.а Ц.Цэдэндамбыг мушгиад, үзүүрт ц.а С.Мандахыг дэгээдэж эргээд давж хоёр дахь удаагаа түрүүлсэн байна.
Мөн 2000 оны 5 сарын сүүлээр болсон Монгол Улсын Аварга Д.Хадбаатарын дурсгалыг хүндэтгэх “Аваргын хишиг” барилдаан болж энэ барилдаан залуу бөх М.Баяржавхлан гурвын даваанд а.а Б.Шаравдоржийг нохой мордож, дөрөвт у.н Н.Баттулгыг дагуулж мушгиад, тавын даваанд у.н Ш.Лхагвасүрэнг мөн дагуулж мушгиад давснаар их шөвөгт үлдэж “их ирээдүйтэй” гэдгээ дахин нэг нотолсон байна.
Улсын цолтны барилдаанд их шөвөгт үлдсэн залуу бөх хойш хойшдын барилдаануудад улам бүр хичээж, бэлтгэлээ чамбайруулж барилдах болжээ. Энэ байдал нь түүнд амжилтыг авчирч 12 сард болсон эм хангамжийн байгууллагын ойн барилдаан үзүүр булаалдсан байна. Энэ барилдааны хоёрын даваанд у.н С.Дэлгэрбатыг, гурвын даваанд тунасан а.а С.Даваасамбууг тохоход сөрж тонгороод, дөрвийн даваанд улсын залуу арслан А.Сүхбатыг сөрж тахимдан, тав зургаагийн даваанд у.н Н.Түмэннаст, О.Одгэрэл нарыг татаж мордон даваад арслан Д.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэжээ.
Энэ барилдаанаас хойш Аваргын М.Баяржавхлан олон цолтны зүрхэнд шар ус хуруулах болжээ. 2001 оны эхээр болсон олон барилдаанд зодоглож у.з Ц.Баярсайхан, у.н Б.Адьяахүү, Б.Батхуяг, До.Ганхуяг, Ш.Лхагвасүрэн нарыг өвдөг шороодуулснаар улсын цолд хүрэх боломж бүрэн дүүрэн гэдгээ бүр ч их нотолсон байна.
Зуун эхлээд хамгийн их дуулиан тарьсан наадам бол 2001 оны наадам буюу ардын хувьсгалын 80 жилийн ойн наадам. Энэ наадмаас 17 начин төрж ард түмнийг гайхашруулж байлаа. Залуу бөх М.Баяржавхлан одтой барилдаж у.н С.Дэлгэрбат, у.н И.Мөнхбаатар, у.з Ц.Баярсайхан нарыг өвдөг шороодуулан тав давж “Монгол Улсын начин” цолд хүрчээ. Аймгийн цэргийн цол авч амжаагүй байсаар ийн улсын цолд шууд хүрэв. Зургаагийн даваанд зургаан шилдэг залууг хэн ч амлалгүй амжилтын эрэмбээр тунан барилдахад залуу бөх М.Баяржавхлан Сүхбаатар аймгийн арслан Ц.Магалжавтай барилдаж барьц сонгуулсан ч дагаж мордоод давснаар “Монгол Улсын Өсөх Идэр начин” цолтой болжээ. Зааны даваанд нутгийн ах Ц.Цэрэнпунцаг заанд унасан байна.
Хойтон жилийн наадмаар дөрөв давж у.з И.Доржсамбууд унав. Түүний хойтон буюу 82 жилийн ойгоор а.н Т.Энхтуяагаар тав, у.н Ц.Мягмарсүрэнгээр зургаа давж “Монгол Улсын Харцага” хэмээх шинэ цолыг анхлан хүртсэн байна. Долоогийн даваанд өөрийн багш дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон байна.
Түүний дараагийн хоёр наадамд төдийлөн амжилттай барилдсангүй, гурав дөрөв даваад унасан байна.
Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ой буюу ардын хувьсгалын 85 жилийн ойн наадмыг Монгол түмэн сүр дуулиантай тэмдэглэсэн билээ. Наадмын бөхийн барилдаан ч мөн сүр дуулиантай болсон билээ. Энэ наадмаар М.Баяржавхлан у.н С.Эрхэмбаяр, а.а Л.Нямсүрэн, у.н Д.Пүрэвсүрэн, а.а М.Өсөхбаяр, у.з Х.Мөнхбаатар нарыг өвдөг шороодуулан “Монгол Улсын Заан” цолд хүрч байлаа.
Хойтон жилийнх нь наадмаар мөн л долоо давж их шөвөгт үлдэн заан цолдоо эзэн хүн гэдгээ түмэнд харуулав. Дараагийн гурван наадмын хоёрт нь шөвгөрч нэгд нь дөрвийн даваанд унажээ.
Заан цол хүртсэнээс хойш таван наадам өнгөрч ардын хувьсгалын 90 жилийн ой эхэллээ. Энэ жил заан М.Баяржавхлан тун ч өнгөтэй барилдаж а.з П.Мөнхбатаар 4, а.а Ё.Эрдэнэжаргалаар 5, а.а Ц.Одбаяраар 6, у.а Б.Ганбатаар 7, у.х Д.Баасандоржоор 8 даван үзүүр бөхтэй жаахан хайнгадуу барилдаж унаснаар “Монгол Улсын гарди” хэмээх өндөр цолын эзэн болсон юм. Тэр бөхийг давж тэгж цолд хүрлээ гэж бичихэд амархан боловч энэ амжилтыг гаргахад ямар их хөлс хүч, ямар их цаг хугацаа орсныг, ямар хэцүү саад бэрхшээлийг даван туулсныг тэр өөрөө л мэдэх буюу.
Өнгөрсөн жилийн наадмаар дунд шөвөгт үлдээд а.а П.Бүрэнтөгсөд унасан бол өнөө жил зодоглосонгүй. Сураг сонсоход ахин барилдахгүй бололтой. Хэдийгээр заал танхимд төдийлөн их барилддаггүй ч наадмаар бол жинхэнэ “нураадаг” бөх дөө уг нь. Арал чац сайхантай, бяраар бол хэнд ч ноёлуулахгүй энэ сайхан бөхийг ахиад барилдаасай гэж хүсэх хүмүүс олон олон байгаа биз ээ. Бага залуугаасаа бөхийн хүрээнийхний анхаарлын төвд байсан тэрээр олон түмний нүднээс бол холуур байдаг “нууцлаг” хүн. Одоо ч нууцлаг хэвээрээ л байна. Нэг л өдөр наадмынхаа дэвжээнд аажуухан, намбалаг гэгч нь дэвсээр гараад ирээсэй гэж хүснэм.
Уугуул гарал нь Завхан аймгийн Баянхайрхан сумынх. Нөмрөг сумынх хэмээн цоллуулдаг гарди маань 80 жилийн их ойгоор зургаа давж “Улсын начин” /тэр үед харцага цол байсан бол начин харцагыг хамтад нь хүртэх байсан./, 85 жилийн ойгоор 7 давж “Улсын заан”, 90 жилийн ойгоор 8 давж “Улсын гарди” цолд хүрсэн содон амжилттай. Магадгүй энэ зүй тогтлоор бол 95 жилийн ойгоор зодоглоход 9 даван “Улсын арслан” цолд хүрэх ч юм бил үү, хэн мэдлээ. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг дээ. Сайхан гарди маань бөхийн торгон ногоон дэвжээнээ эргэн ирэх цаг удахгүй биз ээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна