Могой жилд мандсан Ч.Ган-Очирын хүрэн

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 25 -нд

Тод манлай уяач цолны болзол хангаад буй Б.Билэгдэмбэрэл уяач шинэ цагийн монгол адуунд шимтэгсдийн нэг. Манлайн “Өндөр халзан” хэмээх Англи, Араб азарганы төлүүд усан могой жилийн уралдаануудад урамтай сайхан хурдаллаа. “Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдааны эрлийз ангилалд аман хүзүүдсэн Б.Билэгдэмбэрэлийн хээр,  айргийн тавд хурдалсан Ч.Ган-Очирын хүрэн /Эрдэнэт-2013 уралдаанд өсөөр давхисан/,  “Эрдэнэт-2013” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Г.Баярцогтын хүрэн, аман хүзүүнд хурдалсан Г.Тэмүүлэнгийн зээрд зэрэг нь Өндөр халзангийн төлүүд юм.
Өндөр халзангийн үр садын нэг Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Ган-Очирын хүрэн үрээ АХ-ын 92 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэл наадамд түрүүлэн тод магнай торгон жолоогоо өргүүлээд давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалж, нэг жил улс бүсийн наадмуудаас нэг түрүү, хоёр айраг хүртлээ.
Хүрэн соёолон 2011 онд шүдлэндээ Максын нэрэмжит уралдаанд айрагдаж, давхар уяагаар С.Ганхуяг  Тод манлайн цолны мялаалга наадамд түрүүлсэн хүрэн үрээ тэр зунаа Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд мөн айрагдаж /айргийн дөрөвт/ байсан бөгөөд эх нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул Самдангийн хурдан хүрэн азарганы төл хүрэн гүү байдаг гэдэг.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна