Хурдан морь сонирхогч Говь-Алтай аймгийн Н.Батбаяр Алдартай уяачдын уяаны арга барилын талаар илүү нарийн нандиныг нь хүргэж байгаарай

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

Гараад удаагүй ч Монголын хэвлэлийн зах зээлд өөрийн гэсэн орон зайг бий болгож, хэдийнэ уншигч хүрээлэгчтэй болсон “Тод магнай” сэтгүүлийн маань энэ хуудас “фенүүдэд” харъяалагддаг. Сэтгүүлийн маань нийтлэлийн бодлоготой холбоотой санал хүсэлтийг хуваалцдаг “Уншигчийн индэр” булангийн маань энэ удаагийн дугаарт Говь-Алтай аймгийн ????? Батбаяр оролцож байна. Тэрээр 9908… дугаараас манай редакци руу нэлээд хэдэн удаа утасдан сэтгүүлээ авч чадахгүй байгаа талаараа мэдээлсэн юм. Бид энэ дагуу аймгийнх нь шуудан холбооныхонтой холбогдож, асуудлыг шийдвэрлүүлсэн. Ингээд дугаар бүрийг маань алгасалгүй уншдаг эрхэм захиалагчаасаа санал бодлыг нь хуваалцснаа хүргэж байна.
Өнгөрсөн жилийн намар хөдөө ажлаар явж байгаад анх танай сэтгүүлийг олж харсан. Нэг салбарт ажилладаг дүү маань “та хурдан морь сонирхдог байхаа. Энэ сэтгүүлийг уншаарай” гээд өгсөн юм. Аян замын турш уншиж явахдаа хурдан морь сонирхож буй залуус бидэнд хэрэгтэй олон чухал мэдээлэл байгааг анзаарсан. Түүнээс хойш байнга захиалан уншиж байгаа. Монголын алдартай том уяачдын оролцдог зочны цаг болон мөн монгол адууг шинжих арга барил үүх түүх ,удам угшлын талаарх мэдээллүүд үнэхээр их тааладагддаг. Цаашдаа улсын алдар цолтой том уяачдын уяаны арга барилын талаар илүү нарийн нандиныг нь хүргэж байгаарай хэмээн хүсэх байна. Мөн боломжтой бол сэтгүүлийнхээ давтамжийг олшруулж болохгүй гэдэг саналыг дэвшүүлмээр байна. Учир нь хөдөөгийн уяач бидэнд хүрч байгаа өөр морины тухай сонин сэтгүүл алга. Та бүхэн энэ талаар бодолцож үзээрэй. 
                                                                      "Тод магнай" сэтгүүл 2010 оны 12 сар Дугаар № 11

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна