Залуу арслан түрүүлж, харцага дахин үзүүрлэлээ


Үндэсний спортыг дэмжигч ТВ9 телевизийг үүсгэн байгуулсны 10 жилийн ойн нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нараар манлайлуулсан хүчит 224 бөх барилдлаа. Бөхийн барилдааны нэгийн даваанд Шонхорын Ц.Саранзолбоо а.х.а Ш.Шинэбаярыг түрж дайрахад зайлаад, Алдартан дэвжээний Г.Хоролгарав-Осорваа а.а Б.Хадбаатарын баруун хөлд орж цацаад, мөн Алдартаны Л.Энхсаруул а.а Б.Эрдэнэхүүг сунгаж татаад тус тус нэг давцгаав. Арслангуудаар давсан сумын заанууд Увс нутгийн залуус байв. Тэдний араас Хэнтийн С.Тэмүүлэн, Увсын Б.Мөнхбаяр, Төвийн Д.Одсүрэн, М.Тэгшбаяр, Э.Баасанжав, Булганы Б.Түмэндэмбэрэл нар а.а М.Бадарч, Б.Уугандаваа, а.з Р.Анхбаатар, а.з С.Пүрэвчулуун, а.а Д.Тангад, а.х Ц.Анхбаяр нараар давлаа. Мөн Хөвсгөлийн Энхмэндийн Ширнэн Ховд а.х Л.Алтангэрэлийг мушгиж тонгороод, ҮБТДС-ийн Б.Алтангэрэл Дархан-Уул а.х Ж.Бадралыг баруун хутгаад, жүдогийн Б.Баянмөнх Өмнөговь а.н Д.Мөнхсайханыг тахимдаад урамтай сайхан давав. Мөн чөлөөтийн П.Өсөхбаатар Булган а.н Б.Мөнхбатын хөлд ороод барьцаа алдаж өөрөө дөрвөн хөллөсөн ч эргээд хөлд нь орж цацаад давсан аргагүй л чөлөөт бөхөөр сайн барилддаг гэдгээ нотолсон барилдаан байв. Давааны төгсгөлд оноолт таарсан аймгийн начингуудаас Дорноговийн Г.Ширчинбат Сэлэнгийн Д.Төрболдыг бусгаад, Өвөрхангайн Х.Гантулга Архангайн Л.Отгонбаатарыг шуудагдаж түрж хөөгөөд, Увсын Т.Мөнх-Эрдэнэ Сүхбаатарын М.Баасанбатыг шуудагдаж татаад тус тус нэг давлаа. Барилдааны хоёрын даваанд у.н А.Батмөнх Таванханы с.з Н.Ширчинхүүг хонгодож нэлээн дээр цацаад давж үзэгчдийг шуугиулав. Булганы Орхоны Б.Түмэндэмбэрэл у.н Г.Олзгэрэлийг өсгийд нь хавираад, Сайханы Д.Батдорж у.н Б.Заяамандахыг шуудагдаж түрээд хоёр давлаа. Давааны дунд хэсгээс эхлэн оноолт таарсан аймгийн цолтнуудын барилдаан сонирхолтой боллоо. А.н Г.Болдгэрэл а.х.а Ба.Батжаргалыг хонгодож хөөгөөд, а.а Л.Лха-Очир а.н Т.Сайханжаргалыг зайлаад, а.а А.Давааням а.н Н.Баярбаатарыг мордож дайраад, а.з Б.Гончигтавхай а.з Д.Буянтыг давхар хамаад, а.н Т.Ядамсүрэн а.а Б.Бат-Оршихыг этээд, а.а Б.Хишигбаатар а.х Д.Пүрэвдоржийг давуулж гуядаад тус тус давлаа. Гурвын даваанд зүүн барууны манлай бөхчүүд хоёр давсан сумын заануудыг амлаж шороодуулав. Энэ даваанд үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан барилдаан у.н Б.Сугаржаргал, а.а Б.Хишигбаатар нарын хооронд өрнөв. Сугадаад авбал хэнийг ч хазайлгаж мэдэх Б.Хишигбаатар Сугараа начныг сугадсан боловч начин хөдөлсөнгүй. Барилдааны төгсгөлд начин баруун талдаа холоос зүтгэж мордоод давав. У.н Ч.Цогбаяр Дархан-Уул а.а Н.Эрдэнэчулууныг дунгуйлдаж татаад, а.а Б.Баатарцол а.а А.Даваанямыг мушгиж тонгороод, а.х.а О.Гантулга а.а Ш.Пүрэвгарьдыг суйлаад, а.з Б.Бадамсүрэн а.х.а Б.Одгэрэлийг дан хавираад, а.а Т.Буянжаргал у.н Л.Гантулгыг татаж хавираад, а.а Л.Лха-Очир а.а Н.Адъяабатыг хутгаад дутуудахад нь дагуулж наагаад, а.а Б.Ганхуяг а.а Л.Шинэбаатарыг шуудагдаж шахаж өргөөд тус тус давсан бол у.ө.и.н И.Ёндонсамбуу, у.х Г.Алтангэрэл, у.н Б.Сангисүрэн нар аймгийн залуу заан Э.Нямаа, Б.Номиндалай, Б.Гончигтавхай нарыг амлаж "шалгав". Мөн у.н Б.Амарзаяа өмнөх барилдаанд унасан а.а Б.Бат-Эрдэнийг амлаж даагаа сайхан нэхлээ. Дөрвийн даваанд залуу арслан П.Бүрэнтөгс а.з Б.Бадамсүрэнг тахимдаж дайраад давав. Өнөө жилийн наадмаар гурвын даваанд хүч үзсэн хоёр оноолтоор таарч Бо.Батжаргал арслан Б.Амарзаяа начны хөлийг шүүрч түлхээд давснаар наадмын даагаа нэхэж амжив. Харин бүх цэргийн наадмын үзүүр түрүүнд үлдэж хүч үзсэн хоёрын барилдаан төдийлөн сонирхолтой болсонгүй. Хурц арслан Алтанхуяг Цэрэнтогтох начны хөлд орж түлхээд давав. Мөн даваа бүрт уран барилдаанаар шуугиулдаг Л.Лха-Очир арслан Санги начныг сөрж тахимдаад давсан бол харцага Т.Өсөх-Ирээдүй а.а Т.Сүрэнжавыг давуулж гуядаад төвөггүй давав. Мөн а.х.а О.Гантулга у.н Б.Сугаржаргалыг давхар хамсан боловч начин дагуулж татаад дороо хийчихэв. Тавын даваанд П.Бүрэнтөгс өмнөх даваанд харцага Г.Алтангэрэлийг орхисон а.а П.Батмөнхийг амласан бөгөөд жүдогийн П.Батмөнх баруун талдаа сугадаж хөмрөөд арал дутаж шороодов. Мөн у.н Ч.Цогбаяр энэ өдөр тун ч бяртай байгаа бололтой у.з Д.Баасандоржийг дунгуйлдаад татчихав. Мөн у.х Н.Батсуурь а.а Л.Лха-Очирыг этээд, у.х Т.Өсөх-Ирээдүй у.ө.и.н И.Ёндонсамбууг сунгаж татаад, у.н Р.Пүрэвдагва а.х.а А.Алтанхуягийг элэг бүснээс дунгуйлдаж татаад давсан бол энэ барилдаанд тун ч сайхан барилдсан Ховд аймгийн шинэ арслан О.Хангай у.н Б.Сугаржаргалыг зүүн хөлд нь нааж түлхээд суулгачихав. Харин өнөө жилийн Хэнтий аймгийн наадмын 5-ын даваанд таарч хүч үзсэн хоёр бөхийн барилдаан багагүй маргаан дагуулсны эцэст харцага Э.Оюунболд дахин давав. Зургаагийн даваанд арслан гоц мөргөж, харцага Т.Өсөх-Ирээдүй Ч.Цогбаяр начныг амлаж баруун хутгаад давав. Мөн харцага Н.Батсуурь ам авахаар ирээд "талбайд барилдаж байгаа хоёр бөхийн давсныг нь авъя" хэмээн эргэсэн нь түрүү зуунд түгээмэл байсан хэмээн ахмадуудын ярилцдаг "давхар амлах" хэмээх ёсыг сэргээв үү гэмээр санагдаж байлаа. Тунасан хоёрын барилдаанд Р.Пүрэвдагва начин хийцээр илүүрхэж хонгодож цацаад давлаа. Их шөвөгт арслан П.Бүрэнтөгс начин Р.Пүрэвдагвыг амлаж хоёр харцага тунав. Т.Өсөх-Ирээдүй харцага өнөө жилийн наадмын тавын даваанд хүч сорьсон залуу харцагыг ганцхан мушгиад хялбархан давав. Харин арслан начин хоёрын барилдаан нэлээн сонирхолтой болж арслан начны баруун хөлийг суйлаад түрэхэд начин сүлбэж этээд дээр нь тусав уу гэмээр харагдсан ч дахин барилдуулав. Дахисан барилдаанд арслан тун ч зоригтой, эртэй барилдаж давхар хамаж дайраад үзүүрт үлдлээ. Үзүүр түрүүний барилдаан төдий л удсангүй харцагыг өхийлдөхөд арслан сөрж түлхээд давснаар түрүү бөхөөр тодорлоо. Т.Өсөх-Ирээдүй харцага ТВ9 телевизийн 5 жилийн ойн барилдаанд мөн үзүүрлэж байсан билээ. Залуу арслангийн эрэмгий барилдаан, Өсөх-Ирээдүй харцага, Пүрэвдагва начин нарын даацтай мэх, уран барилдаан, Ховдын Хангайн нээлт болж долоод шалгарсан барилдааныг товч тэмдэглэлээ. Дүйзийг гурвын даваанаас сонирхоно уу.
Гурвын даваа
1. П.Бүрэнтөгс у.а - Д.Батдорж с.з
2. Д.Баасандорж у.з -Б.Түмэндэмбэрэл с.з
3. Т.Өсөх-Ирээдүй у.х - Л.Жамсран а.з
4. Г.Алтангэрэл у.х -Б.Номиндалай а.з
5. Н.Батсуурь у.х -Г.Болдгэрэл а.н
6. Э.Оюунболд у.х - А.Саруулсайхан а.а
7. И.Ёндонсамбуу у.н - Э.Нямаа а.з
8. Ш.Уламбаяр у.н - Т.Сүрэнжав а.а
9. Н.Бүрэнбаатар у.н - Д.Цэрэндаваа а.а
10. Л.Гантулга у.н - Т.Буянжаргал а.а
11. Б.Сангисүрэн у.н - Б.Гончигтавхай а.з
12. А.Батмөнх у.н - Ч.Батчулуун а.а
13. Б.Амарзаяа у.н - Б.Бат-Эрдэнэ а.а
14. Ч.Цогбаяр у.н - Н.Эрдэнэчулуун а.а
15. Р.Пүрэвдагва у.н - Т.Пүрэвсүрэн а.а
16. Б.Сугаржаргал у.н - Б.Хишигбаатар а.а
17. Л.Цэрэнтогтох у.н - Б.Серик а.а
18. А.Алтанхуяг а.х.а - Т.Ядамсүрэн а.н
19. Б.Одгэрэл а.х.а - Б.Бадамсүрэн а.з
20. О.Гантулга а.х.а - Ш.Пүрэвгарьд а.а
21. А.Сүмбээ а.а - Г.Ганцоож а.а
22. Б.Хашбат а.а - П.Батмөнх а.а
23. Т.Занданбат а.а - Ж.Алтаншагай а.а
24. Ш.Шинэбаатар а.а - Б.Ганхуяг а.а
25. Б.Баатарцол а.а - А.Давааням а.а
26. Бо.Батжаргал а.а - Ш.Дарханбат а.а
27. Л.Лха-Очир а.а - Н.Адъяабат а.а
28. С.Ерөөлт а.а - О.Хангай а.а
Дөрвийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а - Б.Бадамсүрэн а.з
2. Д.Баасандорж у.з - Ж.Алтаншагай а.а
3. Т.Өсөх-Ирээдүй у.х - Т.Сүрэнжав а.а
4. Г.Алтангэрэл у.х - П.Батмөнх а.а
5. Н.Батсуурь у.х - Б.Ганхуяг а.а
6. Э.Оюунболд у.х - Ч.Батчулуун а.а
7.И.Ёндонсамбуу у.н - Т.Буянжаргал а.а
8. Н.Бүрэнбаатар у.н -О.Хангай а.а
9. Б.Сангисүрэн у.н -Л.Лха-Очир а.а
10. Б.Амарзаяа у.н -Бо.Батжаргал а.а
11. Ч.Цогбаяр у.н - Б.Баатарцол а.а
12. Р.Пүрэвдагва у.н - А.Сүмбээ а.а
13. Б.Сугаржаргал у.н - О.Гантулга а.х.а
14. Л.Цэрэнтогтох у.н - А.Алтанхуяг а.х.а
Тавын даваа
1. П.Бүрэнтөгс у.а - П.Батмөнх а.а
2. Д.Баасандорж у.з - Ч.Цогбаяр у.н
3. Т.Өсөх-Ирээдүй у.х - И.Ёндонсамбуу у.н
4. Н.Батсуурь у.х - Л.Лха-Очир а.а
5. Э.Оюунболд у.х - Бо.Батжаргал а.а
6. Р.Пүрэвдагва у.н - А.Алтанхуяг а.х.а
7. Б.Сугаржаргал у.н - О.Хангай а.а
Зургаагийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а - гоц мөргөв
2. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ч.Цогбаяр у.н
3. Н.Батсуурь у.х - Э.Оюунболд у.х
4. Р.Пүрэвдагва у.н - О.Хангай а.а
Долоогийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а - Р.Пүрэвдагва у.н
2. Т.Өсөх-Ирээдүй у.н - Н.Батсуурь у.х
Наймын даваа
1. П.Бүрэнтөгс у.а - Т.Өсөх-Ирээдүй у.х /түрүүлсэн/ /үзүүрлэсэн/
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна