Тод манлайн "Mongolian Saturday" морь 76,800 долларын эзэн болжээ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 27 -нд

“Хүлэг морин шүтээнтэй хөх толбот монголчууд тогоондоо биш дэлхийд уралдах хэрэгтэй хэмээн” ярьдаг Тод манлай уяач Д.Ганбаатар хилийн чанадад морь уядаг болсоор арваад жилийн нүүр үзэж буй. Түүний нэртэй хурдан хүлгэдийн уяаг Тод манлай уяач С.Ганхуяг, Алдарт уяач Э.Ганбат нар тааруулдагийг уншигчид мэдэх бизээ. Одоогоос жилийн өмнө Чикаго мужид зохиогдсон нэгэн уралдаанд Э.Ганбатын уясан Д.Ганбаатарын хээр зүсмийн морь хол түрүүлж, үзэгчдийг баясгасан бол энэ сарын 21-нд баруун Виржинагийн морин тойруулгад болсон 400 мянган долларын шагналын сантай уралдаанд "Mongolian Saturday" хурдан хүлэг нь  аман хүзүүнд хурдлуулжээ. Алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан “Mongolian Saturday” ийнхүү айрагдан 76,800 долларын эзэн болжээ. Энд сонирхуулахад уралдааны түрүү магнай 230.400 долларын байтай ажээ. Энэхүү бичлэгийг http://www.bloodhorse.com/horse-racing/race/USA/CT/2013/9/21/11/researcher-s эндээс үзэж болно.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна