Ууган сургуулийн 90 жилийн наадам боллоо

Батсайхан
2013 оны 9-р сарын 26 -нд

 Монгол улсын боловсролын байгууллагын болон хувьсгалын түүхэнд бичигдсэн анхны 13 бага сургуулийн нэг болж тэртээ 1923 оны цагаан сарын шинэдээр Баянтүмэн Хан-Уулын хошууны тамгын газрын дэргэдэх танхимын бага сургууль буюу өнөөдрийн  шилдэг менежменттэй Улсын тэргүүний нэгдүгээр сургууль байгуулагджээ. 1970 онд агуу ялалтын 25 жилийн ойгоор ЗХУ-ын баатар Н.Ф.Гастеллогийн нэрэмжит болж, 1973 онд 50 жилийнхээ ойгоор Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагдаж, 1993 онд 70 жилийнхээ ойгоор Улсын тэргүүний сургууль хэмээх эрхэм цолыг хүртсэн бол 2010 онд шилдэг менежменттэй топ сургуулиар шалгарсан төрөлх сургуулийн маань ойн баяр нижгэр сайхан болж өндөрлөлөө.
            Дорнод аймгийн 1-р сургуулиар овоглосон ахмад багш ажиллагсад, үе үеийн төгсөгчид, багш шавь нар, нэг үеийн найз нөхдийн халуун дотно яриа, гэгээн саруул дурсамжаар дүүрэн ойн баярыг чимж хүчит 64 бөхийн барилдаан, хурдан дааганы уралдаан бүхий бэсрэг наадам зохион байгуулагдлаа. Хүчит бөхийн барилдаанд а/а Б.Батхуяг түрүүлж, а/а Б.Хатан-бүүвэй үзүүрлэж , а/а Б.Талын-бүүвэй, а/н Э.Ариун-мөрөн нар шөвгөрсөн бол хурдан дааганы уралдаанд 52 даага уралдааны замд мордсоноос :
1. Цагаан-овоо сумын харьяат сумын Алдарт уяач Г.Ганчулууны хүрэн даага
2. Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогтын хүрэн даага
3. Чойбалсан сумын харьяат Ч.Эрдэнэбаатарын хээр даага
4. Чойбалсан сумын харьяат Д.Батмөнхийн  хээр даага
5. Хэрлэн сумын харьяат тус сургуулийн 1993 оны төгсөгч Б.Батсайханы ембүү хул / аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогтын унаган/ айргийн тавд тус тус хурдаллаа.
 Дааганы уралдааныг тус сургуулийн 1979 оны төгсөгч Н.Хүрэлбаатар, Ш.Баатарцогт, Б.Энхтуяа нарын тэргүүтэй 31-р төгсөлтийнхөн байлжээ.

Мэдээг Б.Батсайхан, гэрэл зургийг Б.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна