Гавьяатынхан гэр бүлийн харвааг тэргүүллээ
А.Тэлмэн
Монголын уламжлалт өв соёлын нэг сурын харваагаар хичээллэдэг гэр бүлийнхэн олон бий. Тэгвэл энэхүү гэр бүлийн харвааг хөгжүүлэх зорилгоор Улсын мэргэн Мухардаан Пүрэвийн үр хүүхдүүдээс нэгэн сонирхолтойг харвааг зохион явуулдаг уламжлалтай. Өнөө жил тав дахь удаагаа болсон гэр бүлийн харвааг энэ удаад Улсын гоц мэргэн Гэнэнгийнхэн зохион байгууллаа. 2009 онд болсон анхны харваанд 2009 онд П.Гарамдорж мэргэний хүү спортын мастер Баярсайхан, гэргий дэд мастер Алтанзулын хамтаар түрүүлж байв. Харин хоёр дахь удаад нь 2010 онд спортын мастер Л.Сүхбат, гэргий Гоц мэргэн Х.Оюунчимэг, 2011 онд спортын мастер Энхтөр, Улсын мэргэн Оюунханд, 2012 онд спортын мастер Чулуунбаяр гэргий спортын мастер Сугар нар тус тус түрүүлж байжээ.
Энэ сарын 20-нд тав удаагаа болсон гэр бүлийн харваанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булганы Бүрэгхангай, Багануур, Дорноговь, Өмнөговь, Төв аймгаас нийт 13 гэр бүл ирж, цэц мэргээ сорьсон юм. Энэ удаад улсын мэргэн Б.Баярсайхан, гэргий спортын мастер Цэрэнбуу нар анх удаа ирж оролцсон бол харваач Нүрзэд, спортын мастер С.Өлзийжаргал, Дорноговь аймгийн харваач П.Гэрэлт-Од, гэргий спортын мастер Б. Мөнгөнчимэг нарын залуус “шинэ үеийн төлөөлөл” болон оролцож ширүүхэн өрсөлдөгчид болохоо харуулаад авсан юм. Энэхүү харваанд нэг гэр бүлийн эхнэр нөхөр оролцдог бөгөөд хоёулаа нийлээд 40 сум тавьдаг юм. Үүнээс хананд 20, хасаанд 20 сум тавьж шилдгүүдийг тодруулдаг бөгөөд 2013 оны шилдэг харваач гэр бүлээр МУГТ, Гарамгай мэргэн Ш.Даваахүү, эхнэр спортын мастер З.Энхтуяа нар 40 сумнаас 33 онож шалгарлаа. Ийнхүү таван жилийн түүхтэй гэр бүлийн харвааны шинэ эзэд тодорч алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм. Харин улсын мастер Б.Баярсайхан, гэргий спортын мастер Цэрэнбуу,
Спортын мастер Б.Батбаатар, улсын мэргэн С.Энхтунгалаг нарын гэр бүл 30 оноогоор товхлож, Баярсайханы гэр бүл хоёрдугаар байрын эзэд болж, Батбаатар гэргийн хамтаар удаалсан юм.
Бид энэ харвааны үеэр холын зочид болох Булган аймгийн гоц мэргэн Д.Галбадрах, эхнэр аймгийн мэргэн Н.Энхзул нартай уулзаж сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэж байна. Гоц мэргэний Намуун охин бас харваагаар хичээллэдэг бөгөөд эднийхэн аймагтаа 2012, 2013 онд дараалан түрүүлсэн амжилтын эзэд юм.
Булган аймгийн гоц мэргэн Д.Галбадрах: Хоёр дахь жилдээ гэр бүлийн харваанд оролцож байна
-“Тод магнай”-н уншигчдад маань өөрсдийгөө танилцуулна уу?
-Бид гэр бүлийн харваанд хоёр дахь жилдээ ирж оролцож байна. Манай гэр бүлийн хувьд энэ жил амжилт дүүрэн сайхан наадлаа. Аймгийнхаа баяр наадамд хоёр дахь жилдээ охинтойгоо гурвуулаа түрүүллээ. Миний охин Намуун 15 настай. 2012 оны улсын аваргын хүрэл медальтай охин бий. Бид бас Заамар сумынхаа 90 жил, Сайхан сумынхаа наадамд тус тус хоёрт орлоо.
-Гэр бүлийн харваанд ноднин ямар амжилттай оролцож байв?
-Анх удаа оролцсон гэхэд дажгүй шүү. Энэ удаад түрүү жилийн амжилтаа ахиулах зорилготой ирсэн. Гэр бүлийн харваа нь бусад харваанаас онцлог. Монгол орны 4 зүг 8 зовхист байгаа гэр бүлийн харваачид оролцдог нь нэг онцлог юм болов уу. Нөгөө талаас мэргэчүүл, мастеруудтай гэр бүлийнхээ хамтаар өрсөлдөнө гэдэг нь сайхан санагддаг.
-Сураар хичээллээд удаж байна уу. Хэн нь хэндээ “уруу татагдчихсан” юм бэ?
-Би 2008 оноос сураар хичээллэж байна. Манай Бүрэгхангай сум чинь эртнээсээ цааш нутаг орныхоо нэрийг гаргасан харваачид олонтой. Ахмад харваачдаа харж яваад л суранд орчихсон. Ингээд аймгийнхаа гоц мэргэн Бадамд шавь орж байлаа. Бас Даваахүү мэргэнийг багшаа гэж хайрлаж хүндэтгэж явдаг. Манай аймагт очиж хичээл зааж байлаа. Миний хувьд 2009 онд аймгийн мэргэн болж, хоёр жил алгасаад сүүлийн хоёр жил түрүүллээ.
-Харин эхнэр тань харваад удаж байна уу?
-Эхнэр маань сур харваад гурван жил болж байна. Эхэндээ миний дэмжигч байгаад суранд орчихсон.
-Эхнэртээ бол багш нь байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Өөрийнхөө хэмжээнд эхнэр, охин хоёртоо зааж зөвлөдөг юм. Өөрөө чадахгүй бол томчуудаас сонссоноо дамжуулна. Монгол хүний хувьд эрийн гурван наадмын нэг сурын харваагаар гэр бүлээрээ харваж байгаадаа бахархдаг. Манайхнаас ээжийн маань дүү аймгийн мэргэн Мягмар гэж хөгшин байлаа. Тэгэхээр нагац ахынхаа үргэлжлэл нь би гэж болно. Манай аймгаас чинь Буянбат, Чойдог, Мягмар нарын буурал мэргэчүүл байлаа. Одоо бол аймгийн мэргэн Батбилэг, Бадам, Батсайхан, эмэгтэйчүүдээс Цэнгэл, Норжмаа, Энхзул нарын сайн харваачид олон бий.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна