Спортын мастер Л.Мөнхөө: Өөрийнхөө хийсэн нумаар 290 метр харваж рекорд тогтоолоо
А.Тэлмэн
Өнгөрсөн ням гарагт Өлзийт хорооллын морин харвааны талбайд Монголын уламжлалт харваачдын холбоо, Морьт харваачдын холбоо хамтран намрын харвуул тэмцээнийг зохион явуулсан юм. Энэхүү тэмцээнд 4 багийн 20 гаруй тамирчид 7 төрлөөр цэц мэргээ сорьж, холч харвааны төрөлд спортын мастер Л.Мөнхөө, Ц.Туваанжав нар тэргүүлсэн тухай мэдээлсэн билээ. Харин энэ удаад бид Л.Мөнхөөтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Өнөөдөр хамгийн хол харвалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-“Тод магнай”-н уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхөө гэдэг. Би уламжлалт харваачдын холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Өнөөдрийн арга хэмжээ маш сайхан боллоо. Манай холбооноос гурав дахь удаагаа холч харвааны тэмцээнийг зохион байгуулж байна. Миний хувьд өнөөдөр 290 метр харваж түрүүлсэн дээ баяртай байна.
-Өмнө нь ямар харваачид хэдэн метр харваж рекорд тогтоож байсан юм бол?
-Анхны тэмцээнд уламжлалт харваачдын холбооны тэргүүн Александр 310 метр харваж түрүүлж байсан. Хоёр дахь нь спортын мастер Ёндон байгаа юм.
-Энэ удаад хүчтэй өрсөлдөгчид олон байв уу?
-Тэр энэ нь гэж онцлох аргагүй, бүгд жигдхэн байлаа.
-Сурын спортоор хичээллээд удаж байна уу?
-Би 2006 оноос харваж байна. Үүнээс үндэсний сурын харваагаар 2008 оноос, зэвтэй харваа буюу уламжлалт харваагаар 2006 оноос харваж байна. Спортын мастер цолтой. Энэ жил Үндэсний сурын харвааны холбооноос холч харвааны тэмцээнийг зохион явуулж би 286 метр харваж бас түрүүлсэн.
-Энд ямар "нууц" байна вэ?
-Сум шувтан нарийн, холыг зүсэх зориулалттай. Бас нумны онцлог байна. Миний харваж байгаа нум бол тэртээ 13-р зууны үед харваж байсан жижиг богино гичиртэй. 13-р зууны үеийн нумны эх загварыг түүхийн эх сурвалжуудаас харж би өөрөө сэргээн хийсэн юм.
-Таны дээл хувцас бас анхаарал татаж байна?
-Манай уламжлалт харвааны холбооны гол зорилго энэ л дээ. Бидний өвөг дээдэс хүчирхэг байх үедээ ямар дээл хувцас өмсөж байсан юм. Ямар ёс жудагтай байв. Ямар ямар харвааг зохион байгуулдаг байв. Энэ бүгдийн талаар судалгаа хийж, тухайн үеийнхээ дээл хувцсыг иж бүрнээр нь өмсөөд сумаа саадагтаа, нумаа хоромсогтоо хийгээд харвадаг байя гэж 2010 онд холбоогоо байгуулж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрсдөө сурталчлаад дээл хувцсаа өмсөөд ирэхээр хүмүүс ч мэддэг болж байгаад баярладаг.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна