Илүү сайнууд төрсөн их ойн наадам

2013 оны 9-р сарын 16 -нд

Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ойн их баяр наадмыг Монголчууд бид өргөн дэлгэр, сүр дуулиантайхан тэмдэглэсэн. Ойн наадам онцгой содон болж дөрвийн нугалаа олон хүнийг “гомдоосон”. Нэг нутаг усны бөхчүүд хоорондоо таарч “уйлах багадах” юм болж байлаа.
У.г Б.Гантогтох Увс аймгийн шинэ заан Т.Мягмаржавтай, у.з О.Одгэрэл Увс аймгийн шинэ арслан Ө.Бат-Оршихтой, у.з Ц.Мягмарсүрэн өөрийн шавь гэхэд ч болохоор а.а Н.Батзаяатай, у.х М.Баяржавхлан өөрийн аймгийн шинэ арслан Л.Нямсүрэнтэй, у.н До.Ганхуяг хамтдаа бэлтгэл хийдэг а.а Т.Санчиртай, у.н Ц.Магалжав Сүхбаатар нутгийнхаа гол найдвар а.а Ш.Мөнгөнбаатартай гээд л сонсохоос халшрам оноолт олон байсан.
Тэр жилийн наадмаар өмнө нь дөрвөн ч удаа засуулуудаа ханаруулж байсан ганган биетэй, сайхан барилдаантай улсын гарди Долгорсүрэнгийн Сумьяабазар түрүүлж “Монгол Улсын аварга” хэмээх эрхэм цолд хүрч аав ээжийгээ, ах дүүсээ, ард түмнээ баярлуулж байсан нь саяхан мэт санагдана. Улсын начин Д.Азжаргал урамтай сайхан барилдаж улсын арслан болж олныг шагшуулсан. Мөн Д.Рагчаа, М.Баяржавхлан, Ц.Магалжав, М.Батжаргал, Д.Цогзолдорж, Т.Өсөх-Ирээдүй, М.Өсөхбаяр нар цолоо ахиулж, шинээр улсын цол хүртэж бөх сонирхогчдын тааврыг биелүүлж байжээ. Тэгвэл тэр жил аймгийн цол хүртсэн хүмүүс хэн хэн байсныг уншигчдадаа эргэн сануулъя. Бас л “онцгой” хүмүүс цолд хүрчээ.
800 жилээр аймгийн цол хүртсэн залуусын манлайд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярыг нэрлэх нь зүйтэй болов уу. Их ойн жил Булган аймагтаа түрүүлж арслан болсон бөгөөд улсын наадмаар Ч.Батзориг заанаар дөрөв давжээ. Харин өнөө жил зургаа даван шөвгөрч улсын харцага боллоо. Говь-Алтай аймагт түрүүлсэн Ж.Бат-Эрдэнэ жилийн дараа улсын начин болсон бол дөрвөн жил начнаараа дуудуулаад улсын гарди болов. Дорноговь аймагт начин болсон, бөх сонирхогчдын эртний танил Ч.Санжаадамба одоо улсын заан болсон төдийгүй төрийн наадамд түрүүлэх бөх хэмээн ард олон ярилцах болжээ. Увс, Дорноговь, Хөвсгөл, Төв аймгуудад түрүүлсэн Ө.Бат-Орших, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нар одоо улсын шилдэг харцагууд гэдгийг уншигчид яахан мэдэхгүй байх билээ. Мөн Ховд аймагт 7 давж түрүүлсэн Г.Алтангэрэл таван жилийн дараа улсын наадамд зургаа давсан байна. Тэгвэл Дархан-Уул, Завхан аймгуудад түрүүлсэн залуус эдүгээгийн улсын уран барилдаант начин Н.Батзаяа, Л.Нямсүрэн нар. Өвөрхангай, Өмнөговь аймагт түрүүлсэн арслангууд нь аралтай, бяртай Б.Сангисүрэн, Б.Сумьяа нар байлаа. Одоо хоёул улсын начин. Дархан-Уул, Говь-Алтай аймгуудад заан, начин болсон гурван залуу мөн л улсын начин болсон байна. Тэд хэн бэ гэвэл Ч.Цогбаяр, С.Багахүү, Л.Цэрэнтогтох нар. Эдгээр бөхчүүдтэй нэг онд арслан болсон нэгэн сайхан бөх амьд сэрүүн байсан бол ямар ч цолд хүрээд шуугиулан барилдаж байхыг үгүйсгэх аргагүй. Тэр хүн бол тэр жил аймагтаа түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, аймгийн арслан Батжаргалын Золбаяр агсан байлаа.
Тэр жилийн Сүхбаатар аймгийн наадмын үзүүр түрүүний хоёр бөх эдүгээ хоёулаа аймгийн хурц арслан болжээ. Сүхбаатарын хурц арслан Баярсайханы Батжаргал, Төвийн хурц арслан Чулуунбаатарын Батчулуун нар шүү дээ. Архангай, Баянхонгор аймгийн түрүү бөхчүүд, Сэлэнгийн шинэ заан, мөн Говьсүмбэр, Сүхбаатар аймагт начин болсон залуус улсын цолд ойртсон лут арслангууд болжээ. Сая дурдсан хүмүүс бол Ц.Нямдорж, Д.Энхбат, Б.Дэлгэрсайхан, А.Отгонбаатар, О.Баярхүү нар. Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Ховд аймгуудад начин болсон “залуухан” начингууд нь одоогийн а.а Г.Бүрэнбаяр, Б.Бат-Орших, П.Батмөнх, З.Соёмбо нар билээ. Мөн Баян-Өлгийд түрүүлсэн Х.Асен, Увсад үзүүрлэсэн Т.Мягмаржав /одоо а.а/ нар бөхийн өргөөнд өдрийн од шиг харагдах болжээ. Тэгвэл эднээс юугаараа дутахав гэсэн шиг Архангайн шинэ начин П.Баярхүү эдүгээ аймагт хоёр үзүүрлэсэн заан болсон бол, Увсад шөвгөрч, Ховдод үзүүрлэсэн Б.Бадарч, Дундговьд шөвгөрсөн Э.Баасандорж нар өөрийн аймгийнхаа аварга шалгаруулах барилдаанд тойргийн арслан цол хүртэж мөн аймагтаа дахин хэд хэд шөвгөрсөн бөгөөд Монгол бөхийн өргөөнд үе үе нягт барилдаан, уран мэхээр бужигнуулдаг бөхчүүд билээ. Эднээс гадна Булганд начин болсон жүдогийн Б.Амбасэлмаа /одоо а.з/, Говь-Алтайд начин /харцага/ болсон МУБИС-ийн Ч.Дагвадорж, Дундговьд үзүүрлэсэн Чулуундаваагийн Мөнхбаяр, Хөвсгөл, Говь-Алтайд начин болсон, хожмын заанууд Ч.Энхзаяа, Ч.Энхбат, В.Туяазаяа нарыг ч тооцооноос хасч болохгүй.
Онцгой жилийн наадам онцгой болдог нь үнэн ажгуу.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна