Хотогойд наадмын чимэг, хос халиуны аатай эзэн

2013 оны 8-р сарын 22 -нд

/Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Аймгийн Алдарт Уяач Дуламын Ням-Очир агсаны дурсгалд
Нэгэн мянга есөн зуун ерэн таван оны Хөвсгөл аймгийн баяр наадам...Эрчилсэн тоос нь бумбалж огторгуйд хүрдэг хэмээн шуугилддаг, эр ханасан соёолон морины бариа...Наадамчин олон наранд солонгорох түрүү соёлонгийн зүс, сувдаран гялалзах хөлсөнд сүслэн хүлээх нь монгол наадмын утга учир. Хэний хэн гээч уяачийн ямархан хүлэг түрүү, аман хүзүү, айргийн таваар алтан жолоо өргүүлэхийг тааварлан ярилцах ажээ. Үд хэвийх наранд тэнгэрт тоос, хөлс, газарт галтай дөрвөн туураараа тамгалан хурдалсаар соёолон морьд барианд орж ...
Ихэр юм шиг ижилхэн халиун зүстэй, хос халиун морьд холбоотойгоо барианд ирлээ. Зүс тогтоож ядан, эзэн нутаг хоёрыг нь тодруулж, сувдарч бөмбөрсөөр сансарт хүрдэг соёолонгийн хөлс, тоос хүртэхээр наадамчин олон хошуурлаа. Нэг уяаны морьд бололтой гэж наадамчид шуугилдлаа. Нэг хүний хос хүлгэд байна гэж наадмын дэнжээр хурайлдлаа.
Ийнхүү АХ-ын 74 жилийн ойн баяр наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Дуламын Ням-Очирын хоёр халиун соёолон удаа ташраараа баригдаж Цагаан халиун, Буган халиун гэх хоёр үрээ ингэж эзэн нутаг хоёроо эрхгүй олонд таниуллаа. Эр морь, эр хүнд тэр бүр тохиохгүй л заяа буян. Аймгийн наадмын соёолонгийн түрүү, аман хүзүүг аав нь хүлгээ сойж хөвгүүд нь малгайн дарцаг хийсгэн авах нь нэгэн насны магнайд харвасан од байсан гэлтэй.
Халиун морьд Халх Хотогойдын наадамд хаа сайгүй л хурдалсан даа. 1995 онд соёолондоо хоёулаа түрүү аман хүзүүнд давхисан бол хавчиг жилээ аймгийн наадамд “Буган халиун” нь Түнэлийн Дамдингийн “17 адууны хээр” хэмээх цуутай хүлэгтэй эн тэнцүүхэн хурд хувааж арайхан дутаж аман хүзүүдсэнээрээ Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан морины түүхэнд ховорхон амжилтын эзэн болсон хүлэг дээ. Мөн оныхоо намар Эрдэнэбулган сумын Дани толгойн дурсгалын баярт 100 шахам хурдан мориноос хол тасархай түрүүлэн хурсан олныг шуугиулж байсан гэдгийм. Харин цагаан халиун морь нь сум орон нутагтаа амжилттай сайхан уралдаж байгаад 1999 оны аймгийн наадамд Баянзүрхийн Дунжийн Баярсайханы алдарт хээр морьтой мөн л эн тэнцүүхэн уралдаж аман хүзүүнд хурдалсан түүхтэй хүлэг байлаа. Хотогойд наадмын чимэг болсон хос халиун морьдийн цадиг түүх цааш үргэлжилсээр эзэн болсон уяачдаа “Аймгийн алдарт” хэмээх эрхэм цолыг авчирсан түүхтэй.
Алдартыг алдаршуулсан олон хүлэг морьд байсны дотор 2001 он буюу Хөвсгөл аймаг байгуулагдсаны 70 жилийн ой. Зуун дамнуулан наадсан монгол уяачийн эрдэм тэгшлэн, зургаан насны хурдан хүлгийн магнай азарганы уралдаанд 360 гаруй алтан тууртан мордсоноос Аймгийн Алдарт уяач Д.Ням-Очирын “Нарангийн ногоон” хэмээх азарга алдарт Сандагийн алаг, Нямбалын “Аварга хул”, Тэсийн Түмэндэмбэрэлийн хар гурваас арайхан дутаж, Нарангийн Буянгийн унаган хул азарганы магнайд тоос орхин дөрвөөр айрагдсан байдаг юм. Мөн тэр жилийн наадмаар баярын яармагт найман ганзага цацлан, бажгар дурдан бүсний зангилаа дэрвүүлэн жороолох уран жороо морины уралдаанд Сартай цавьдар хүрэн морьтойгоо ганхуулан тойрсоор айргийн гуравтай холбуулан барианд орох нь алдартын хурдан жороо хүрэн морь байсан гэдэг дээ.
Ингэж л Хотогойд наадмын чимэг болсон хос халиун морьдоо алдаршуулан, “Нарангийн ногоон”-оороо шуугиулан, Наадмын хурдан жороо хүрнээрээ гайхуулан явсан Дуламын Ням-Очир хэмээх аатай, дуутай, шуутайхан явсан эрийн тухай мэдэх бүхнээ эвлүүлэн цөөн үг нэмэрлэхийн учир хэмээвээс:
Халиутын уяаны 1990-ээд оны өнгө төрхийг нутаг нугынханаас эхлээд энэ уяагаар дайран аймгийн наадмаа зорин уралддаг байсан Түнэл Тосонгийн хурдан морь сонирхдог хэн хүнгүй л хэлэх байх даа. Жороо хүрэн морьтой, эвлэгдүүхэн хоолойтой, насандаа эрт бууралтсан дунд зэргийн нуруутай, хиймортойхон эр байх. Нутгийнхан болоод ахан дүүс нь Халзаа ах, Халзаа панз гэнэ. Зургаан насны морь бүрийг нар зөв эргүүлэн тойруулж гарган хүүхэд, уяачиддад эргэх газар зам зуурыг заан зохион байгуулж байх нь олонтой.
Намайг бага байхад Тосонд Халзаа Сэлэнгэд өвлөөр “халтар морио” уяж хонож байна гэнэ. Хайрагдаж даардаггүй юм байхдаа гэлцэнэ. Харин дам сонссон нэг нь мориндоо гараа оруулж байгаа гэнэ. Зун та нар харах байх гэлцэнэ. Нээрээ л тэр зунаа Халтар морь нь 1993 оны наадмаар бараг 3 км барианы дор ирсэн юм гэсэн. Нэг ёсондоо манай нутагт морины уяаны арга барилд монголын цагаан морин жилийн хувьсгалтай чацуулаад хувьсгал хийсэн хүн гэж миний бие дүгнэдэг. Маргах хүн гарахгүй байх. Үе тэнгийнхэн дотроосоо ч тэр, тухайн үеийн нэрд гарч байсан уяачдын халааг авч гарч ирсэн шинэ цагийн уяаны арга барилтай хүн байлаа. Санжгарваа гуай, өөрийн аав “аварга” Дулам гуай зэрэг хүмүүсийн уяаны арга барилд шинэчлэл хийн гарч ирсэн зориг, хийморь түүнийх байлаа.
Нутгаасаа “Уушиг Осор” гуайн дараагаар аймгийнхаа наадмыг зориглон зорьсон, зоригтой нэгэн уяач. 1970 аад оноос хойш Хөвсгөл аймгийн наадамд тасраад байсан Тосон нутгийн айраг түрүүг даллан дуудсан хийморь түүнийх байж. Ахмад нэгэн, анд найз, нутгийн дүү нар хэнийг ч хэн гэлгүй адилхан л тусалж дэмжээд морь малыг эвлүүлэхэд туслан дэмнээд явдаг монгол ёс зүйтэй уяачийн хөдөлмөр бол мөн л түүнийх байлаа..
Халх, Хотогойд, Урианхай хаана ч наадаж чаддаг монгол уяачийн шинж чанар, морио мэддэг, хайрладаг, нутаг орондоо, ах дүү, үр хүүхдүүддээ хурдан удам угшил гээчийг харамгүй л үлдээсэн монгол малч, уяачийн эрхэм зорилго мөн л түүнийх байж дээ. Өнөөдөр түүний бий болгосон, үүсгэн суурийг нь тавьсан удамт адууны хэд хэдэн салбар салаа нь аймаг сум орон нутагтаа хурдалсаар байгаа нь цөөн биш нь дээр өгүүлсний гэрч бизээ.
Нартад хүлэг уралдуулах гэж ирсэн мэт хүлэг морь, адууны хийморийн төлөө харваад явчих амьдралын цөөхөн жилүүдийг хайрангүй зориулсан нь түүний амьдралын гэгээн мөр билээ. Хотогойд наадмаа хос халиунаараа чимэн аархаж шуугиж явсан ч, тэртээ тэнгэрийн хүлгийг уяж сойх гээд яараад явчихсан алдартынхаа тухай өгүүллээ энэ хүргээд жаргаая.
Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны ажилтан, ДМЦС-ийн багш Т.Наранхүү. 2013.08.19

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна