Удамт унаачид

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 24 -нд

Жилдээ ганцхан болдог Монгол наадам сайхан болж өндөрлөлөө. Бүтэн жилээ даадаг наадмын сонин сайхан халуунаараа байх агаад уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан хурдан хүлгэдийн амжилтын тухай яриа  хөвөрсөөр л.  Морь айрагдаж түрүүлнэ гэдэг унасан хүүхэд, уясан эзэн, мордсон хүлгийн аз од нийлж байж амжилт гаргадаг тухай олон хүн ярих нь бий. Энэ жилийн наадмаар ММСУХ-ны он оны шилдэг унаачид болох Сүхбат, Дэмбэрэлдодов, Баярхүү, Итгэл нарын золбоотой хөвгүүд унасан хүлгэдээ хурдлуулан амжилттай наадаад байгаа юм. Наадмын унаачдын дунд удамт уяачдын хөвгүүд ч  олон байлаа. Жишээ нь Онон Тод манлайн ач хүү Батбилэгийн Буяндэлгэр хүү энэ жил 8 настай. Сант сургуулийн хоёрдугаар ангийн сурагч тэрээр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Д.Сугарын цагаан хул азаргыг айргийн таваар хурдлуулсан юм. Мөн Монгол улсын Манлай уяач Отгоннасангийн уясан, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор соёолон түрүү магнайд хурдалсан билээ. Энэхүү хурдан соёолонг Отгоннасан Манлайн хүү Зулбаяр унаж ийнхүү наадамчин олныг баярлууллаа. Мөн төрийнхөө наадамд гурав дахь удаагаа түрүүлээд байгаа Улс халзанг Т. Баярхүү унадаг. Баярхүүгийн эмээ Дорнод аймгийн Матад сумын аймгийн Алдарт уяач Д.Цэрэндорж бөгөөд түүний хүү Тогоохүү ч мөн Алдарт цолтой.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна