Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий: Хүрэн морио татуулдаг ч юмуу гэж бодож байтал ороод ирэхээр нь нулимсаа барьж дийлээгүй


Энэ он гарсаар тун ч одтой наадаж, хүлэг эзэн хоёрын “гар нийлсэн” амжилтыг харуулаад байгаа азтай эрчүүд бол Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Манлай уяач Б.Бат-Өлзий буюу Дугараа нар юм. АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаас зургаан айраг түрүү хүртсэн тэд “Их хурд 6” уралдаанд хүрэн морио түрүүлгэж наадамчин олныг баярлуулсан билээ. Бид энэхүү баярт мөчид Дугараагийн баярын сэтгэгдлээс хуваалцсан юм.
-Манлай баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?
-Үнэхээр их баяртай байна. 1998 онд болсон анхны “Их хурд 1” уралдаанд хээр халзан морио аман хүзүүдүүлж, морины олимпоос анхны айргаа хүртэж байлаа. Түүнээс 15 жилийн дараа их насны түрүүг авлаа. Энэ дов намайг ивээлээ. Ямар өгөөжтэй хангай дэлхий вэ, мөргөмөөр байна.
-Та түрүүн боломжгүй уралдааныг үзлээ гэж ярьсан?
-Тийм ээ, ёстой боломжгүй уралдаан байлаа. Морь 12 км яваад газрын талдаа орж байхад хүрэн морь дөчин хэдээр явж байсан юм. Татуулдаг ч юм билүү гэж бодоод хөдөлгөөд үзтэл тэр чигтээ давхисаар ороод ирэхийг нь хараад нулимсаа барьж дийлээгүй.
-Хүүхэд хашир туршлагатай тулдаа орлоо, тийм ээ?
-Үгүй ээ, хүүхэд харин ч муу уналаа. Эргээд л явсан бол тархины морьтой явна ш дээ. Тэрнээс мотортой юм биш. Явахгүй байж байгаад үзүүр рүү нэмдэг адгуус хаана ч байхгүй.
-Уралдахын өмнө хүрэн морь ямар өнгөтэй байв?
-Сайхан байсан. Урьд нь олон удаа дутуудуулж байсан болохоор дутаагаад яахав гэж бодоод тултал нь хөлслөөд л мордуулсан юм. “Дутаж үхэхээр шатаж үх” гэгчээр гүйцээе л гэж бодсон. Тэрний үр дүн ч гарлаа гэж бодож байна.
-Өнгөрсөн жил хүрэн морио түрүүлгэчихээд “уяач бүрийн цээжний мухарт төрийнхөө наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг юм” гэж байлаа. Таны хувьд энэ хүслээ дахин биелүүллээ шүү дээ?
-Тийм ээ хүсэл мөрөөдлөө биелүүлж төрийнхөө наадамд их морь түрүүлгэсэндээ баярлалгүй яахав. Гэхдээ түрүүлнэ гэдгийг нь эртнээс мэдэж байсан болохоор энэ жилийнх шиг догдлоогүй юм болов уу. Энэ жил айрагдах уу, үгүй болов уу хэмээн тээнэглэж байхад түрүүлээд ирэхээр нь баярласандаа өөрийн эрхгүй уйлсан. Уг нь ч дөжирвөл дөжрөхөөр болсон баймаар юм. Гэтэл энэ жил хүрэн морь хоёр ч уйлуулаад авлаа. Цэндбаатар бид хоёр найзууд. Наадмын өмнө бид утсаар “чи улс Халзан азаргаа түрүүлгэчих, би хүрэн морио түрүүлгэчихээд цэнгэлдэхэд уулзацгаая” гэж ярьсан юм. Тэр яриа биелээд зогсохгүй Их хурд чуулсан энэ довон дээр дахин уулзлаа. Энэ дашрамд Цэндбаатар найздаа баяр хүргэе.
-Та бол хотын унаган хүүхэд. Магадгүй багадаа энэ өдрийн тухай төсөөлж байв уу?
-Тийм ээ миний хүүхэд нас Улаанбаатар хотын Баянхошуунд өнгөрсөн. Гэхдээ хүн заяа төөргөө мэдэх биш дээ. Би ерээд оноос эхлээд л уяа сойлго тааруулж байна. Үүнээс өөр ажил хийж үзсэнгүй. Адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан олон жил тууштай явсаныхаа үр шимийг өнөөдөр үзэж явна гэж боддог. Монгол улс ганцхан уяачтай байхад л би тэрийг нь хийж явлаа шүү дээ. Одоо ч уяач олон болж дээ.
-Залгаад бүсийн наадмууд үргэлжилнэ? Хаана наадах гэж байна даа?
-Архангай явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна